Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/06

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мр хөтлүүлж

Улсын яллагч: С.Б 

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Д От холбогдох 1812... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:  Б овгийн Д О /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Чичирхийллийн станцын гадаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.С зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

    Хохирогч Л.С өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Чичирхийллийн станцын урд явж байхад Отай таараад хэрүүл маргаан хийж байтал миний толгой руу цохиж хөл рүү өшиглөж зодоход нь би цагдаад дуудлага өгсөн. О бид хоёр 2018 оны 04 дүгээр сараас эхлэн үерхэж байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, О нэлээн согтуу байсан. Би Чичирхийллийн станцын урдуур гараад айлд очих гээд явж байхад О таксигаар ирсэн. Тэгээд надтай юм ярьж байгаад хэрүүл маргаан хийж намайг зодсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний толгой доргилттой, зүүн хөлийн шилбэ хэсэгт хөхөрсөн байсан, миний биед өөр бэртэл гэмтэл байхгүй. Миний толгойн баруун талын чамархай хэсэгт гараараа 3 удаа цохисон, зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөж зодсон. Бид хоёр одоогоор хамт амьдарч байгаа зүйл байхгүй. Отай хэд хоногийн өмнө нь маргалдсан байсан. Тэгээд О Архангай аймгийн Тариат сумаас надтай уулзах гэж ирсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуу/

Гэрч Ж.П өгсөн:...О нь эхнэр хүүхэд байхгүй. Сүүлийн үед найз хүүхэн нь гээд нэг хүүхэнтэй хамт явж байсан. Гэрлэсэн зүйл байхгүй. Тавантолгойд том тэрэг барьдаг гэж байсан. Одоо бол том машин бариагүй байгаа. О томоотой хүүхэд байдаг байсан. Манайхаар байнга орж гараад явдаг хүүхэд байгаа юм. Оын гэр нь Архангай аймгийн Тариат сумын Суман баг, Сансар хороололд аавынхаа хашаанд өөрийнхөө гэрийг барьсан байсан. Найз бүсгүй гээд нэг хүүхэн хааяа л ирчихсэн байдаг байсан, хамт амьдардаггүй. О Сг зодсон талаар сайн мэдэхгүй. Хамт амьдардаггүй юм чинь тийм асуудал байхгүй байх. Түүний аав ээж хоёр нь эмчилгээ хийлгэж байгаа гээд Улаанбаатар хотод байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуу/  

            Гэрч А.М өгсөн: ...О С нар гэрлэсэн зүйл байхгүй. Хааяа л хамт гэрээр нь ирж харагддаг байсан. О аавындаа байдаг. Аав ээж хоёр нь бие муутай эмчилгээ хийлгээд байнга хот явдаг. О бол тусдаа гарсан зүйл байхгүй. О нь говьд том тэрэг барьдаг гээд явдаг байсан. Хааяа архи дарс уудаг. 2018 оны зун аавынхаа биеийг муу байхад нэг хүүхэн дагуулж ирж байсан. Тэгэхэд би найз бүсгүйг нь анх удаа харж байсан. Тариат сумын төвд аавынхаа гэрт хааяа байдаг байсан. Найз бүсгүй нь хамт байдаг үгүйг би мэдэхгүй. Би тэр хоёрыг хоорондоо зодоон хийсэн, О Сг зодсон талаар сайн мэдэхгүй. Хамт амьдардаггүй юм чинь тийм асуудал байхгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуу/  

Д.Оын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумаас Архангай аймгийн төв орж хоноод маргааш өглөө буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз бүсгүй болох С гийн утас руу залгахад Чичирхийллийн станцын ойролцоо байна гэхээр нь явган явж очоод уулзаад өмнөх өдөр утас руу чинь залгаад утсаа аваагүй гээд бид хоёр хэрүүл маргаан үүсгэсэн юм. Тухайн үед би нилээд согтуу байсан. Тэгээд уурандаа Сгийн толгой руу гурван удаа цохиж зүүн хөлний шилбэ рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал С цагдаа дуудаад нэг цагдаа ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Би хэрүүл хийж байгаад толгой руу нь 2-3 удаа цохиод хөл рүү нь гурван удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл болоогүй ... Намайг Сг зодох үед хажууд хэн нэгэн хүн байгаагүй. С бид хоёр л байсан... Би тухайн өдөр дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Экс нэртэй архи авч ганцаараа уугаад нилээд согтсон байсан. Тэгээд найз бүсгүй С руу залгаж очоод хэрүүл маргаан хийж зодсон. Би Сг өмнөх өдөр утсаа аваагүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Согтуу байсан болохоор С г надтай хэрэлдээд байхаар нь цохиж өшиглөж зодсон асуудал болсон. Би Стай гэрлэсэн зүйл байхгүй. 2018 оны 04 сард танилцаж байгаад 07 дугаар сараас эхэлж үерхэж эхэлсэн. С бид хоёр хамт амьдардаггүй. Би Архангай аймгийн Тариат сум Суман багт ээжийн хамт амьдардаг. Урьд өмнө Сг зодож цохисон зүйл байхгүй. С бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  35-37 дугаар хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 555 дугаартай дүгнэлт: 

1. Л.Сгийн биед тархи доргилт, баруун чамархай хэсгийн хуйханд, духны баруун 

дээд хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд доод хэсэгт хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

   4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38 дугаар хуу/

Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 40-41 дүгээр хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн орчим согтуугаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Чичирхийллийн станцын гадаа хохирогч Л.Сг зодож түүний биед тархи доргилт, баруун чамархай хэсгийн хуйханд, духны баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Л.Сгийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 555 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.  

  Шүүгдэгч Д.О нь хохирогч Л.Сг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 555 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Д.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 45, 46, 47, 51 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Иймд Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Хохирогч Л.С нь мөрдөн байцаалтын үед хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй,  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, /хх-ийн 15 хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 40 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Дн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй 

бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9  дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ