Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 271

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 25                  Дугаар   271                                           Баруун-Урт                 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,  13 дугаар хороолол 75Б байрны 39 тоотод оршин суух, /РД:ЛЮ80040472, утасны дугаар 99887394/, Боржигон овогт Лутсүхийн Баянмонголын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, “Ус дулаан” ОНӨҮГазарт холбогдох 

 

“Тээвэрлэлтийн хөлсний үнийн үлдэгдэл 5 962 526 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Лутсүхийн Баянмонгол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Баянмонгол миний бие 2014 оны 11 дүгээр сарын 06-наас 2015 оны 03 дугаар сарын 29-ний хооронд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Ус дулаан” ОНӨҮГ-т өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэр хийсэн болно. Тээвэрлэлтийн хөлс болох 13 454 631 төгрөгөөс 7 492 105 төгрөгийг авсан, үлдэгдэл болох 5 962 526 төгрөгийг одоо болтол авч чадахгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Ус дулаан” ОНӨҮГазрын захирал Г.Энхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Баянмонголын гаргасан нэхэмжлэлийг ирж уншиж танилцлаа. Тус компаниас энэ хүний авах авлага нь нийт 5 962 526 төгрөг байгаа юм байна. Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын орлогоос 1 000 000 төгрөгөөр боломжтой бол нэмж төлж барагдуулах боломжтой юм. Манай компани 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ОНӨҮГ-ын захирал Г.Энхбат гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо,  13 дугаар хороолол 75Б байрны 39 тоотод оршин суух Боржигон овогт Лутсүхийн Баянмонгол нь хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Ус дулаан” ОНӨҮГазраас “Тээвэрлэлтийн хөлсний үнийн үлдэгдэл 5 962 526 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 962 526 /таван сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Баянмонголын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 5 962 526 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 110 350 төгрөгний 50 хувь болох 55 175 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох,  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баянмонголын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 962 526 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 110 350  төгрөгний тал хувь болох 55 175 төгрөгийг, үлдэх 55 175 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.Баянмонголд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Лутсүхийн Баянмонголын нэхэмжилсэн тээвэрлэлтийн хөлсний үнийн үлдэгдэл 5 926 526 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Ус дулаан” ОНӨҮГазар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баянмонголын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 962 526 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 110 350  төгрөгний тал хувь 55 175 төгрөгийг, үлдэх 55 175 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.Баянмонголд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ