Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 270

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 25                  Дугаар   270                                           Баруун-Урт                 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Төрийн банкны “Сүхбаатар” салбарын нэхэмжлэлтэй, 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн банкны “Сүхбаатар” салбарын Тооцооны төв хариуцсан менежер /РД:ЛЮ84110274, утасны дугаар 99007578, 88041808/, Ү.Болджаргал

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Урт”-ын 2-2 тоотод оршин суух /РД:ЛЮ86041107, утасны дугаар 99715274/, Номхон овогт Ойдовын Мөнхзулд холбогдох

“Үндсэн зээл 2 538 106.44 төгрөг, хуримтлагдсан хүү 130 333.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 520.36 төгрөг, нийт 2 676 960.73  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны зээлдэгч О.Мөнхзул нь Төрийн банкны “Сүхбаатар” салбарын харъяа Бичигт тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн хорооны хурлын 22713/1024 тоот шийдвэрийн дагуу 7 000 000 төгрөг авсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөгийн зээл нэмж нийт         7 705 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувь /сарын 1.5 хувь/-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 22713001024 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан.

Зээлдэгч О.Мөнхзул нь тухайн үед Бичигт боомтын ажлын албанд бичиг хэрэг, архивын эрхлэгч, няраваар ажиллаж байсан бөгөөд 2014 оны 12 сараас Бичигт боомт татан буугдсан тул цомхтголооор ажлаасаа чөлөөлөгдсөн болно.

Одоогоор ямар нэгэн ажил эрхлээгүй. Энэ хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээл нь төлөгдөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй байнга уулзаж шаардлага өгсөн. Утсаар байнга залгадаг бөгөөд зээлдэгч уулзах бүрт “Хүн амьтнаас мөнгө асууя, ажилгүй болохоор төлж чадахгүй байна” гэх мэтчилэн мэдэгдэл өгсөөр байдаг. Одоо зээл нь төлөгдөлгүй 164 хоног болсон байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх санаачлагагүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул Төрийн банкны балансад 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2 538 106.44 төгрөг, хуримтлагдсан хүү 130 333.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 520.36 төгрөг, нийт 2 676 960.73 төгрөгийг зээлдэгч О.Мөнхзулаас гаргуулан өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Номхон овогт Ойдовын Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Төрийн банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 2 676 960.73 төгрөгнөөс 1 100 000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 1 576 960.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбар нь зээлдэгч Номхон овогт Ойдовын Мөнхзулаас үндсэн зээл 2 538 106.44 төгрөг, хуримтлагдсан хүү 130 333.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 520.36 төгрөг, нийт 2 676 960.73  төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай” нэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч О.Мөнхзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 676 960.73 /хоёр сая зургаан зуун далан зургаан мянга есөн зуун жаран төгрөг далан гурван мөнгө/ төгрөгнөөс 1 100 000 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байх бөгөөд үлдэх 1 576 960.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 781 төгрөгний тал хувь болох 28 890 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 28 890 төгрөгийг хариуцагч О.Мөнхзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банкны “Сүхбаатар” салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Номхон овогт Ойдовын Мөнхзул нь нэхэмжлэлийн шаардлага болох               2 676 960.73 төгрөгөнөөс 1 100 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 1 576 960.73  төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 781 төгрөгний тал хувь болох 28 890 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 28 890 төгрөгийг хариуцагч О.Мөнхзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  Төрийн банкны “Сүхбаатар” салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ