| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2019/0010/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/29 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Д Төд холбогдох 1812...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Мовгийн Д-гийн Т
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Тнь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, 4 дүгээр 10 жилийн сургуулийн спорт зааланд иргэн И.М эзэмшлийн Самсунг жи-7 маркийн гар утас, 2 ширхэг сим картын хамт бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Д.Т:...самсунг жи-7 маркийн гар утасыг сургуулийн пааран дээр байхаар нь аваад гарсан нь үнэн...гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч И.Мөгсөн: ... Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг 4 дүгээр 10 жилийн сургуулийн спорт зааланд ажлын газрынхаа Б М, П болон Нэгдсэн эмнэлгийн гоц халдвартын тасгийн Б, Г, Б, Д, Г, Л нарын хамтаар орж тоглосон юм. Ингээд би өөрийн Самсунг жи-7 маркийн алтлаг өнгийн гар утсаа заалны пааран дээр тавьчихсан байсан. Тоглож байгаад 19 цаг 06 минутад заалнаас гарахдаа утсаа орхиод гараад явчихсан байсан. Би 22 цагийн орчимд гар утсаа орхисноо санаад буцаад уг зааланд очиход миний жи-7 маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...Миний гар утсыг хэн нэгэн хулгайлсан гэж бодохгүй байна. Харин орхиод явсан хойгуур хэн нэгэн авчихсан байх. Бид нартай зөрж заал руу орсон хүмүүсийг би танихгүй, анзаарч хараагүй... Би гар утсаа 2017 оны 04 дүгээр сард Мобикомын Архангай аймаг дахь салбараас 800.000 төгрөгөөр худалдан авсан. Ашиглаад 1 жил 6 сар болж байсан юм. Уг утас нь Самсунг брэндийн Жи-7 гэх нэртэй андройд үйлдлийн системтэй, алтлаг өнгөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, гэргүй, сэвгүй, ажиллагаа хэвийн гар утас байсан. Тухайн гар утасанд миний эзэмшлийн мобикомын 99910032, юнителийн 80113242 дугаарын сим картууд байсан. Би гар утсаа дангаар нь орхичихсон байсан. Миний гар утсыг олж авсан хүн буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. Буруутай этгээд нь тогтоогдсон үед утасныхаа үнийг нэхэмжилнэ. Би гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний утас түгжээгүй учраас дотор нь бүх мэдээлэл байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуу/
Гэрч Б.Бн өгсөн: ... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа иртэл М нь зааланд тоглож байгаад гар утсаа мартаад гэртээ харьсан, эргээд утсаа авах гээд очтол байхгүй байсан хэмээн ярьсан. Тэр үед л Мыг гар утсаа гээгдүүлснийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуу/
Гэрч Ж.Пн өгсөн:..тухайн утас нь Самсунг жи-7 маркийн алтлаг шаргал өнгөтэй гар утас байсан. Эвдрэл гэмтэлгүй харагдаж байсан. Бусад зүйлийг нь нарийн сайн мэдэхгүй. Намайг заалнаас гарахаас өмнө Мохин нэг найзтайгаа хамт заал руу орж ирсэн. Өөр хүн зааланд орж ирсэн эсэхийг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуу/
Гэрч Г.Лн өгсөн:...М гэх хүнийг гар утсаа гээгдүүлсэн талаар мэдэхгүй. Мгар утасыг хараагүй болохоор шинж тэмдэг, содон гэх зүйлийг нь хэлж мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дүгээр хуу/
Гэрч Н.Мн өгсөн:... Самсунг жи-7 маркийн гар утас байсан, бусад содон шинжийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуу/
Гэрч Б.Б өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 00 цагийн
үед ээжтэйгээ хамт зааланд тоглох гэж очсон юм. Тэр үед зааланд хэсэг хүмүүс тоглож байсан. Тэр хүмүүс ээж бид хоёрыг ороход зөрөөд гараад явсан. Ээж бид хоёр зааланд хамаатны хэсэг хүмүүстэй нэг цаг хиртэй тоглож байгаад харьсан. Тэр үед ээж тоглоогүй, сууж байсан. Тэр өдрөөс хоёр хоногийн дараа ээж нь заалнаас гар утас олсон гээд жи-7 маркийн утас гаргаж ирээд миний сим картыг хийгээд барьсан. Ээжийн гаргаж ирсэн утас жи-7 маркийн, шаргал өнгийн, гадуураа гэргүй утас байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуу/
Д.Тын яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цаг 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх 4 дүгээр 10 жилийн сургуулийн зааланд тоглохоор өөрийн төрсөн охин Б-ын хамт очсон юм. Бид хоёрыг очих үед зааланд хэсэг хүмүүс тоглож байгаад гараад явж байсан. Би зааланд сууж байгаад заалны зүүн талын пааран дээрээс алтлаг шар өнгөтэй Самсунг жи-7 маркийн гар утас олсон. Тэгээд уг утасны эзэн зааланд байхгүй юм шиг болохоор нь манаачид нь нэг өгчихдөг юм билүү гэж бодсоноо болиод өөрөө аваад гарчихсан юм. Тэгээд уг утсыг авч хариад симийг нь салгаад унтраачихсан. Би хоёр өдрийн дараа өөрийн охин Б-ын симийг хийгээд тухайн гар утасыг барьсан. Намайг зааланд орж ирсний дараа зааланд тоглож байсан хүмүүс зөрөөд гараад явсан, тэр хүмүүсийн нэг нь гар утсаа орхиод явсан байсан. Намайг тэр утсыг авч байхыг хэн ч хараагүй. Манай охин хоёр хоногийн дараа мэдсэн. Би уг утсанд охиныхоо симийг нь авч хийхдээ охиндоо хэлсэн юм. Би М гэх хүнд гар утсыг нь буцаагаад өгчихсөн. Харин симийг нь хаячихсан. Гэхдээ би сим сэргээх 10.000 төгрөгийг нь Мд өгч хохирлыг барагдуулна. Би тэр гар утсыг хэн нэгэн нь орхиод явсан гэдгийг байсан. Би орхиод явчихсан болохоор нь аваад гараад явсан. Надад гар утасны эзнийг олох талаар ямар нэг арга хэмжээ авч эрж сурагласан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-6 хуу/
Самсунг жи-7 маркийн гар утас, сим картанд үнэлгээ гаргасан шинжээчийн 2018 оын 11 дүгээр сарын 30-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 хуу/
Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 53, 56 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Тнь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19-20 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, 4 дүгээр 10 жилийн сургуулийн спорт зааланд хохирогч И.Мгээгдүүлсэн 390.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг жи-7 маркийн гар утсыг, 2 ширхэг сим картын хамт бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч И.М, гэрч Б.Б, Ж.П, Г.Л, Н.М, Б.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 271 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлтээс / хх-ийн 25 хуу/ үзэхэд алдагдсан Самсунг жи-7 маркийн гар утас болон 2 ширхэг сим картны үнэлгээг 390.000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгөөр тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байх бөгөөд 390.000 төгрөг нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул Д.Тын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Д.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч И.М нь хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, гар утсаа буцааж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 54 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Тнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Тнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Д.Тнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Тнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Тнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ