Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүгдэгч: Р.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Рн Бт холбогдох эрүүгийн 1812004150233 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:, Б овгийн Р Б /РД:/

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Р.Б нь 2018 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Халтар ангархай гэх газраас иргэн Н.Э гэрийн гадна аргамжаатай байсан хүрэн зүсмийн морийг ногтны хамт нууцаар, хууль бусаар хулгайлан авч 505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Р.Б нь... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Н.Эы өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын дундуур байх хаваржаа буюу Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Халтар ангархай гэх газар гэрийн гадаа аргамжсан байсан хүрэн морийг цулбуураар нь тайлаад аваад явчихсан байсан. Тухайн үед ойр хавиар эрээд олоогүй. Миний алдсан морь хүрэн зүсмийн, хонгор зүсмийн хундан зүсмийн аль алинаар нь зүсэлж болохоор сойлго тавиад дэлийг нь засчихсан, дал хавиараа жижиг бидэртэй им тамгагүй морь байсан. Тухайн үедээ мяндсан ногттой байсан. Би морио 500.000 төгрөгөөр, мяндсан ногтоо 5.000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж авсан үедээ ямар нэгэн гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

Гэрч Ү.Эийн өгсөн...манай морийг аргамжаанаас нь тайлаад хөтлөөд аваад явсан байсан. Манайх адуугаа хайгаад олоогүй, хэсгийн төлөөлөгчид хэл хүргүүлэх гэсээр байгаад хэл хүргэж чадаагүй байж байгаад саяхан дуулгасан. Манай морь сойлготой тарга хүчээр дунд зэрэг, хүрэн зүсмийн морь байсан. Ремэнээр хийсэн ногттой байсан. хоёр талын хүзүүндээ жижиг бэдэртэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч С.Эийн өгсөн... 2018 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. Намайг ажлаа хийгээд зах дээр байж байхад Б надтай тааралдаад нутгийн эгч нэг адуу худалдаж аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь багийн даргын тодорхойлолт байгаа эсэхийг асуухад байхгүй гэсэн. Тэгэхээр нь яриад байсан махыг үзэхээр Арслан цохионы гэр хороололд байх нэг айлын хашаанд очиж үзсэн. Тэр мах нь муухай болоод удчихсан бололтой байсан. Тэгээд худалдаж авахаасаа өмнө малын хулгай хариуцсан цагдаагийн алба хаагчид мэдэгдэж байгаад шалгуулж байгаад худалдаж авсан. Тухайн мах нь их шороо болсон, өнгө нь харалсан, туранхай адуу байсан учир нэг килограммыг нь 2500 төгрөгөөр бодож нийт 110 кг болсон учраас Бт 280.000 төгрөг өгсөн. Б надад ярихдаа өөрийнхөөсөө авчирсан гэж хэлсэн. Би их туранхай адуу байсан учраас цагдаагаар шалгуулж байгаад худалдаж авсан нь үнэн. Надад Б өөрийнхөө адууг өвчин тусаад таргалахгүй байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Б.Бийн өгсөн:...2018 оны 05 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна, хүрэн зүсмийн нэг морь аваад ирсэн байсан. Юун морь болох талаар асуусан чинь хүнээс авсан гэж байсан. Хулгайн адуу гэж огт мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Бынх 2 тооны буюу нэг нь алаг, нөгөө нь хар зүсмийн морьдуудтай. Тухайн үед морь бариагүй явган байсан. Явган явж байгаад хулгай хийсэн байж магадгүй. Бын хулгай хийсэн морины талаар надад мэдэхгүй байхгүй, ямар ч байсан хүрэн зүсмийн морь харагдаж байсан. Им тамганы талаар надад мэдэх зүйл байхгүй...Быг нэг нутгийн хүн учраас сайн танина. Бага байхын л танил хүмүүс байгаа юм. Зан байдлын хувьд байгаагаараа л байдаг. Төлөв даруу хааяа архи уучихдаг, архи уухаараа агсан согтуу тавиад байдаггүй. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, амьдрал гайгүй өөрийн гэсэн хэдэн малтай айл байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Т.Ун өгсөн:...2018 оны 05 дугаар сарын эхээр алдсан 1 үхрээ хайж яваад хүрэн морь аваад ирсэн байсан. Тэр үед Б надад морь хаанаас авсан талаараа хэлэхгүй байхаар нь би хулгай хийсэн юм биш байхдаа гэж сэжиглэж байсан. Гэтэл сүүлдээ хулгайн адуу болж таарсан. Тэр морь нь Э гэдэг хүний морь байсан гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Манайд тухайн үед бор морь байгаагүй. Манайх хоёр морьтой. Нэг нь алаг, нөгөө нь хар морь байгаа. Тухайн үед Б явган яваад хулгай хийсэн байсан. Б нь гэрээс гардаггүй, мал маллаад л байж байдаг. Өмнө нь хэрэг төвөгт орж байсан ч сүүлийн үед ямар нэгэн хэрэг төвөг хийгээгүй. Архи хааяа уучихдаг, агсан согтуу тавиад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Р.Бын яллагдагчаар өгсөн:...Би 2018 оны 05 дугаар сарын эхээр би эрээд олохгүй байсан нэг тооны үхрээ хайж явган явж байгаад сураг гарахгүй ядраад байхаар мөн дээрээс нь тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан учраас Эгийн аргамжаатай байсан нэг тооны морийг ганцаараа хулгайлж, аймгийн төвд Эд махлаж зарсан. Хулгай хийх үедээ хэний морь байсан талаар мэдээгүй. Дараа нь Эгийн морь байсан гэж мэдсэн. Анх харахад хонгор морь байх шиг байсан, гэхдээ хүрэн зээрд гэж хэлж болохоор зүстэй адуу байсан, зөв талын гуяандаа П үсэг шиг хэлбэрийн бүдэг, бараг харагдахгүй тамгатай юм байна гэж харсан. Э тэр морийг хүнээс авсан болохоор тамгыг нь анзаараагүй юм шиг байна билээ. Им байгаагүй, сойлготой байсан. Э махыг нь зарсан учраас Э мэдэж байгаа... Би хулгай хийхдээ ганцаараа явсан, намайг харсан хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу

Хохирогч Н.Э алдсан морь, хуучин мяндсан ногтны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-25 хуу/

Р.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 хуу/

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуу/

Ял шийтгэлийн мэдээлэл /хх-ийн 42 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 45-55 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Б нь 2018 оны 05 дугаар сарын эхээр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Халтар ангархай гэх газраас иргэн Н.Э гэрийн гадна аргамжаатай байсан хүрэн зүсмийн нэг тооны морийг ногтны хамт нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Р.Б нь хэргийн нөхцөл байдал болон өөрийн үйлдэл, хулгайлан авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Э, гэрч Ү.Э, С.Э, Б.Б, Т.У нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Р.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Аймгийн Прокурорын газраас Р.Б бусдын малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э 505.000 /таван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Р.Б нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Н.Э нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 57 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Р.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Р.Б бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Р Б бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

5. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ