Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 05

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

      Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

          Прокурор          Э.Гантулга /Цахим сүлжээгээр/

          Хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч  Р.Уранцэцэг/Цахим сүлжээгээр/

          Б.Отгонцэцэгийн  өмгөөлөгч     Л.Батбаяр/Цахим сүлжээгээр/

          Н.Ариунболдын өмгөөлөгч  Б.Хандмаа

                   Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Ганбат, П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлууд, улсын яллагч Э.Гантулгын эсэргүүцлээр Б.Отгонцэцэг, Н.Ариунболд нарт холбогдох эрүүгийн 201305000343 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гэгээн овогт Батмөнхийн Отгонцэцэг /Регистрийн дугаар  ВЮ91032528/,

          Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1979 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Намжилсүрэнгийн Ариунболд /Регистрийн дугаар ВМ79080414/

         Б.Отгонцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур, сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт 8 удаа гүн хутгалан, олон тооны буюу 16 удаагийн шарх зүсэгдэл болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан,

            Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3880160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж, хэвлий, нуруу, нүүр зэрэгт 8 удаа гүн хутгалан, олон тооны буюу 16 удаагийн шарх зүсэгдэл болон  хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн,

            Мөн Д.Оюунгэрэлийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг Түйн гол, Цэвэр усны байгууламжийн орчимд Б.Отгонцэцэгийг ятгаж, айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, Н.Ариунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

            Анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.2, 35.3, 35.4, 35.6-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Намжилсүрэнгийн Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.2, 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-д зааснаар Батмөнхийн Отгонцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлаж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

              Б.Отгонцэцэгийг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.12-д зааснаар Б.Отгонцэцэгийг 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Отгонцэцэгт оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  Б.Отгонцэцэгийн цагдан хоригдсон 832 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцон,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч Б.Отгонцэцэгээс 3.077.700 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунгэрэлд олгож, хохирогч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлээс 8.818.457 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 56000 вонын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Н.Ариунболд нь 1037 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Отгонцэцэг нь хохирогчид 1.240.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Оюунгэрэл нь цаашид гарах  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдан,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь тахийсан цус мэт зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн төмөр хутга 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цүнхний хар өнгийн оосор 1 ширхэг, хар өнгийн арьсан хуйтай эвхдэг шар хутга 1 ширхэг, Б.Отгонцэцэгийн хар өнгийн лидринен материалтай малгайтай богино хүрэм, хөхний даруулга, саарал өнгийн ноосон материалтай өмд, хохирогч Д.Оюунгэрэлийн хөхний даруулга, цагаан хар цоохор өнгийн нелойнон материалтай цамц, цуснаас авсан дээж, толгойн үснээс авсан дээж, хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн үс, нелойнон материалтай цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн оймс зэрэг эд зүйлийг устгаж, Отгонцэцэгийн Билгүүний Хаан банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Батмөнхийн Отгонцэцэгийн Хас банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг зэргийг Б.Отгонцэцэгт буцаан олгон,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Н.Ариунболдын эзэмшлийн 96-02 БНА улсын дугаартай “Хюьндэй эксель” маркийн автомашин битүүмжилсэн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг заан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Отгонцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Ариунболдод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Ялтан Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Отгонцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.12-д зааснаар 9 жил 6 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол хангахгүй байна. Шүүх хараат бусаар шийдвэр гаргаж чадсангүй. Зөвхөн хохирогчийн санал, гомдолд тулгуурлаж нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч Б.Отгонцэцэг бол хоёр хүүхдийн ээж, эцэг эхийн дэргэд өсөж өндийсөн, одоо ч тэдэнтэйгээ хамт амьдарч байсан эгэл жирийн эмэгтэй хүн. Тэрээр яагаад ийм гэмт хэрэг хийхэд хүрэв, хэний нөлөө, ямар санаа зорилготой байсныг нарийвчлан дүгнэх  хангалттай үндэслэл хавтаст хэрэгт байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ч Б.Отгонцэцэгийн гэмт санаа бодол хэдийд бий болсон, бий болсон  санаа бодлоо хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө, хүний амь насанд халдах санаа зориг байсан эсэх зэрэг асуудлуудыг тогтоогоогүй байна.

Энэ хэргийг төлөвлөж зохион байгуулж удирдсан Н.Ариунболдын үйлдлийг нарийвчлан шалгаж тогтоох ажиллагаа хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож  байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Отгонцэцэгт ял оногдуулж, шүүгдэгч Н.Ариунболдыг ялаас чөлөөлөхдөө хэрэг учрал хэрхэн өрнөж, хэрэгжсэнд хэргийг хянасан, хянан шийдвэрлэсэн мөрдөн байцаагч, прокурор шүүгч нар дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 20130500343 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Отгонцэцэгийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.12-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 9 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн 101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

           2013 оны 08 дугаар сарын 21-ний орой Б.Отгонцэцэг нь өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдын бүрэн дарамтанд орж гэмт хэрэг үйлдсэн байдаг. Н.Ариунболд нь хутга, буу зэрэг зэвсэг хэрэглэн айлган сүрдүүлж тэр бүү хэл биед нь дарамтлаж зодсоны ул мөр болох хөнгөн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. “Отгонцэцэгийг энэ хэргийг хийж алтыг авч ирэхгүй бол би чиний хүүхдийг ална шүү” гэж хэлээд зодож дарамталж байсан нь сэтгэл зүйд маш хүнд тусаж өөрийгөө хянах чадваргүй болсон байдаг.

Б.Отгонцэцэгийн “Сэтгэл судлалын магадалгааг” нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй эмч нар шинжлээд “Сэжигтэн Б.Отгонцэцэг нь бусдыг хутгалж эд зүйлийг нь дээрэмдэх үедээ сэтгэц түр сарнисан эмгэгтэй байсан. Энэ эмгэг нь сэтгэлийн сөрөг нөлөөний гаралтай гэнэтийн хүчтэй цочирлын улмаас үүссэн эрс хүчтэй сэтгэл хөдлөлийн энгийн сэтгэл цочирол юм” гэж гаргасан дүгнэлт хавтаст хэргийн 146 дугаар талд байсаар байтал Эрүүгийн  хуулийн 93 дугаар зүйлд хамруулан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан зүйл хэсгээр шийдвэрлэж болох боломжтой байхад энэхүү хуулийн зүйл заалтыг хэрэглэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд хамруулан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх зүйл хэсгээр давхар журамлан шийдвэрлэж өгөхийг хүсч байна... гэжээ.

       Улсын яллагч Э.Гантулгын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Б.Отгонцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур, сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3.880.160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн түүнд хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20

цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгтэй урьдчилан үгсэн
тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын
1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3.880.160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн,

Шүүгдэгч Б.Отгонцэцэг нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Ариунболдтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур, сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3.880.160/ гурван сая найман зуун наян мянга нэг зуун жар/ төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн түүнд хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдзхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20

цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгтэй урьдчилан үгсэн
тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын
1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оюунгэрэлийн 3.880.160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн,

Мөн Д.Оюунгэрэлийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг Түйн гол, Цэвэр усны байгууламжийн орчим Б.Отгонцэцэгийг ятгаж, айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж зодон хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь эрүүгийн 201305000343 дугаартай хавтаст хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хууль ёсны нотлох баримтууд болох хохирогч, гэрч, шүүгдэгч Б.Отгонцэцэг нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Н.Ариунболдод холбогдох шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ урдчилан үгсэн тохиролцож, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн, хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тэрээр уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.211, 91.2.12, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Н.Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

Шүүхээс Н.Ариунболдод холбогдох хэргийг эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн боловч хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар түүний гэм бурууд эргэлзээ төрсөн талаар тодорхой дурьдалгүй зөвхөн шүүгдэгч Б.Отгонцэцэг мэдүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл эрүүгийн 201305000343 дугаартай хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хууль ёсны нотлох баримтуудад эргэлзээ төрөхөөр баримт байхгүй. Хэрэгт зөвхөн Н.Ариунболдын хэргээ хүлээгээгүй мэдүүлэг байх боловч энэ мэдүүлэг нь гэрч болон хохирогчийн мэдүүлгүүдээр бүгд үгүйсгэгддэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд яллагдагч нь гэмт буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Харин эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д зааснаар яллагдагч нь өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдвал яллах үндэслэл болно гэж заасан.

Б.Отгонцэцэг нь хэргийн талаар болон хэрэг үйлдэгдэх үеийн маршрутыг тогтвортойгоор мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д заасны дагуу түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг прокуророос үнэлсэн болно. Нөгөөтэйгүүр Б.Отгонцэцэг нь хэрэгт хохирогчоор мэдүүлгийг үнэлэх ёстой юм. Шүүгдэгч Н.Ариунболд нь хохирогч Б.Отгонцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хангалттай тогтоогдсон байхад уг гэмт хэргийг мөн гэм бурууд эргэлзээ төрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Н.Ариунболд нь энэ хэргийг үйлдээгүй. Хэрэг үйлдэгдэх өдрийн орой Д.Баттогтох гэж найзтайгаа архи ууж байгаад Б.Отгонцэцэгийн аав, ээж дуудахаар нь ирсэн, тэр өдөр Гонгорын контейнер дээр очиж эхнэрээс нь 5000 төгрөг авсан гэх зэргээр мэдүүлдэг боловч гэрч Д.Баттогтох /Бүлтэн банди/ нь цаг хугацааг сайн санахгүй байна. 2013 оны 09 дүгээр сард байх гэж бодож байна. Тухайн үед найзынхаасаа гарах гэж байхад 12 цаг өнгөрөөгөөд 13 цаг болох гэж байсан санагдаж байна. Тэгээд гарч яваад Н.Ариунболдтой тааралдсан тэгээд бид хоёр дэлгүүрээс пиво аваад жижиг толгой дээр гараад нэг цаг орчим ярьж суусан. Н.Ариунболд нь маргааш өглөө Жаргалант сумруу явна гэж байсан санагдаж байна. Дэлгүүрээс пиво аваад жижиг толгой дээр нэг цаг орчим ярьж суусан гэх /хх-ийн 2-р хавтас 271-272 хуудас/, ..би Ариунболдтой ...2.5 литрийн бор өнгийн...савтай кручка пиво аваад төслийн хашааны дээд талын уулан дээр гарч уучихаад доошоо уруудаад 13-14 цагийн үед салсан....2014 оны 06 дугаар сард цагдан хорих байранд...цагдан хоригдож байх үед ах дүүгийнх Ганболд гээд залуу надтай нэг камерт байсан ба тэр нь надад Н.Ариунболд ах оройн цагаар тааралдаад танай гэрийн үүдэнд пиво уучихаад явсан гээд хэлээтэхээрэй гэж байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 455 хуудас/, гэрч Ц.Гонгорын “манай эхнэрээс 5000 төгрөг авч явсан талаар мэдэхгүй...би 8 дугаар сард зах дээр тааралдсан...08 дугаар сард манайхаар орж ирээгүй... /хх-ийн 1-р хавтас 222 хуудас/, ...эхнэрийн зогсдог контейнер дээр би очиж Н.Ариунболдтай тааралдаж байгаагүй... Ариунболдын ярьсан зүйл худлаа байна... таксины зогсоол дээр тааралдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 13 хуудас/, гэрч Т.Түвшинзаяагийн “ Н.Ариунболдыг би танихгүй. Баттогтох бид хоёр тусдаа гараагүй... манай нөхөр архи уучихаад танихгүй хүнтэй орж ирж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 18 хуудас/ зэргүүдээс харахад шүүгдэгч Н.Ариунболдын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Шүүх эмнэлгийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаартай шинжээчийн “Б.Отгонцэцэгийн биед биеийн хэсгийн цээж, мөр, бугалга, тахим, шилбэ хэсгийн цус хуралтууд баруун бугуйн ар хэсгийн зүсэгдсэн шарх, баруун алганы хэсгийн зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна. Уг гэмтлүүд нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь 2010 оны шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”.. гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 137-138 хуудас/ зэргээс үзэхэд Б.Отгонцэцэг нь шүүгдэгч Н.Ариунболдод зодуулж дээрх гэмтлийг авсан байх бөгөөд Б.Отгонцэцэгийн биед үүссэн дээрх гэмтэл нь Оюунгэрэлийн мөнгийг дээрэмдэхээр ноцолдож байх үед учраагүй болохыг хохирогч мэдүүлдэг.

Дээрх хэрэгт хуульд заасны дагуу яллах, цагаатгах нотлох баримтыг адил тэнцүү цуглуулсан байхад уг нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь нягт нямбай үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийттэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Баянхонгор аймгаас цахим сүлжээгээр оролцсон улсын яллагч Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ:

Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна...гэв.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх Н.Ариунболд, Б.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32.2, 35.3, 35.4, 35.6-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Н.Ариунболдод холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Н.Ариунболд нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отгонцэцэгтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг ятгах, зодох, сүрдүүлэх замаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 8 тоотод оршин суух хохирогч Д.Оюунгэрэлийн 3.880.160 төгрөгийг Б.Отгонцэцэгээр дээрэмдүүлэх үед Б.Отгонцэцэг нь Д.Оюунгэрэлийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл үүсгэн хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан Б.Отгонцэцэгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчоор тогтвортой өгсөн мэдүүлгүүд, улсын яллагч Э.Гантулгын эсэргүүцэлд дурдсан нотлох баримтаар нотлогдож байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Н.Ариунболд,  Б.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Н.Ариунболд,  Б.Отгонцэцэг нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Ариунболд нь онц хүнд гэмт хэргийн шүүгдэгч тул түүнд урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар Б.Отгонцэцэгийн өмгөөлөгч А.Ганбат, П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдааны  шатнаас  дахин шийдвэрлүүлэхээр Н.Ариунболд,  Б.Отгонцэцэг нарт холбогдох эрүүгийн 201305000343 тоот хэргийг мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Б.Отгонцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэн, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Н.Ариунболдод урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                ШҮҮГЧИД                                  Т.ДАВААСҮРЭН 

                                                                                                   М.МӨНХДАВАА