Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,  

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Эр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигон овгийн Батсүхийн Б холбогдох 1812............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, ковшны операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 46-4602 тоотод оршин суух, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан биечлэн эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Б овгийн Бн Б/РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 44-4409 тоотод оршин суух иргэн 

А.А гэрт нэвтэрч морины эмээлийн 6 завхай, мөнгөн хэрэглэл, эмэгтэй хүний мөнгөн бөгж, ээмэг, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн, 

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 41-4103 тоотод оршин суух иргэн О.Мн гэрт нэвтэрч, хурганы арьсан дотортой, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 8 ширхэг, морины, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, шармал цагирган ээмэг, үүргэвч цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.965.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-2а тоотод оршин суух иргэн Ц.Бн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлан 471.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 61-6115 тоотод оршин суух иргэн Н.Ун гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын, ёроолдоо хээтэй, мөнгөн аяга 1 ширхэг, бор цоохор өнгийн даалинтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шар өнгийн, жижиг даалинтай, сүүлийн үеийн хийцийн жижиг хөөрөг 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.970.000 төгрөгийн,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-32 тоотод оршин суух иргэн Ц.Ан гэрт нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.180.000 төгрөгийн,

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ундарга ХХК-ийн урд талын хашаанд байх иргэн Б.Эн гэрт нэвтэрч, морины, 10 завхай мөнгөн хэрэглэл, морины эмээлийн мөнгөн хяр 1 ширхэг, морины, битүү ороолттой мөнгөн хазаар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед: 

 

Шүүгдэгч Б.Б өгсөн: ...хийсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, ял шийтгэлийг хөнгөн оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг  

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч А.А өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манайхан гэр бүлээрээ хөдөө Хоршоолол яваад 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 00 минутад гэртээ ирсэн чинь манай гэрийн цонх онгорхой гэрт хулгай ороод эмээлийн баавар, даруулгыг нь аваад явсан байсан.  Ийм хэргийн учир цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед манай гэрийн хүүхдийн өрөөний цонхыг онгойлгосон, унтлагын өрөөнд байсан авдарын тагыг нь онгойлгоод доторх эд зүйлсийг шалан дээр гаргаж орхисон, мөн гал тогооны өрөөнд байсан гурилын модыг гаргаад тавьсан байсан. Мөн зочны өрөөнд байсан эмээлийг үүдэнд гаргаж ирээд мөнгөн даруулга, бааварыг нь салгаж авсан байсан. Манай алдсан эмээлийн хэрэглэлийн зураг нь байгаа 6 завхай мөнгөн хэрэглэл байгаа, манай нөхөр хүнээр хийлгэж байсан одоо 10 гаруй жил болж байгаа. Би алдсан мөнгөн хэрэглэлээ орон нутгийн зах зээлийн ханшаар нь үнэлж байна... миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйл гэвэл манай гэрээс эмээлийн мөнгөн хэрэглэл алдахаас гадна дараа нь эд зүйлээ сайн бүртгэж үзсэн чинь миний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт, монетон зүүлт алга болсон байна билээ. Өнөөдөр цагдаагийн газраас над руу залгаад танай алдсан эд зүйл мөн үү гэж мөнгөн эдлэлүүд үзүүлсэн. Тэгсэн манай эмээлийн 6 завхай мөнгөн хэрэглэл мөн байсан, миний мөнгөн ээмэг, бөгж, зүүлтнүүд мөн байсан. Манай эмээлийн мөнгөн хэрэглэл зэс төмрөөр эмээлд нь бөхлөж хадсан байсан. Тэр хугархай нь байна мөн даруулганы нэг хээ нь хугарсан байсныг манай нөхөр шинэ мөнгөөр гагнаж байсан. Тэр гагнаас нь ч мөн байна, миний хэрэглэж байсан монетон зүүлт дундуураа тасарсан байсан яг тэр хэвээрээ байна...мөнгөн ээмэг нь цагираг нь хэлбэртэй, тойрсон цагаан өнгийн шигтгээтэй, содон учир хараад танисан, гинж нь мөн адилхан кулонгүй хэрнээ кулоны хэсэгтээ тойрог хэлбэртэй, дээрээ шигтгээтэй, энэ нь хос ээмэг, бөгж, гинж байгаа юм. Эмээлийн даруулга, монетон гинж нь тасарсан, нарийн гинж байсан, дан ганц мөнгөн бөгж нь хуримын эмэгтэй хүний бөгж байсан, өөр ямар нэгэн зүйл алга болоогүй. Алдсан эд зүйлсээ олж авсан. Манайхаас алдсан эд зүйлсийн талаар манай гэрийн хүн Одбаяр мэднэ, өөр мэдэх хүн байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 14-15 хуу, 16-17 хуу, 18-19 хуу/

Гэрч Ё.Он өгсөн:... Тэгээд гэртээ орсон чинь зочны өрөөнд байсан мөнгөн хэрэглэлтэй эмээлийг үүд рүү авч ирээд 6 завхай мөнгөн хэрэглэлийг нь аваад эмээлийг нь орхисон байсан. Би алдсан 6 завхай мөнгөн хэрэглэлээ өөрийнхөө ах болох Жр 1998 онд хийлгэж байсан. Манайд 20 жил болсон юм. Мөнгөний орц нь бол дунд зэргийнх байгаа.:. Манай мөнгөн хэрэглэл 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэнэ... манайд хулгай орчихоод анх цагдаа нар очиход эмээлийн хэрэглэлээс гадна эхнэрийн мөнгөн зүүлт, бөгж, ээмэг хослол, монетон гинж, хуримын мөнгөн бөгж зэргийг алдсан талаараа хэлж байсан. Харин мэдүүлэг өгөхдөө хэлэхгүй үлдээсэн байсан. Тэгээд эд зүйлс олдлоо гэхэд эхнэр алдсан юмаа олж авсан байсан. Манайд хулгай орсон талаар тэр хавийн хүмүүс мэдсэн байх, гэхдээ манайхаас эмээлийн хэрэглэл, эхнэрийн мөнгөн хослол, монетон гинж, мөнгөн бөгж алдсан талаар мэдэх хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 20-21 хуу, 22-23 хуу/

Гэрч Б.Ун өгсөн:...Бнь Дархан хотод төрсөн, Архангай аймагт манайх 2000 онд шилжиж ирсэн. Тэгээд 4 дүгээр сургуульд сурч байгаад буцаад Дархан руу аавтай хамт Бявж байсан. Дараа нь Техник мэргэжлийн сургууль төгсөж мэргэжилтэй болсон. Өмнө хэрэгт ороод ял эдэлж байсан, тэр талаар нь сайн мэдэхгүй. Зан байдлын хувьд даруухан, томоотой, хэл аманд ороод байдаггүй, гэр орны ажилд сайн, ажилсаг, хүнд тусархуу хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 24-25 хуу, 2-ийн 29-30 хуу/

Б.Б яллагдагчаар өгсөн: ...миний үйлдэл тохирч байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир хороололд /хаягийг нь хэлж мэдэхгүй байна/ улаан хүрэн оосортой банзан хашаатай хашаан дотор зүүн хойд буланд улаан тоосгон байшинтай айл эзэнгүй байхаар нь хойшоо харсан вакум цонхыг хөшилгүй, хавтгай төмөрөөр завсараар нь цохиж онгойлгоод орсон. Тэр айлаас эмээлийн мөнгөн даруулгыг эмээлээс нь мулталж авсан, шкаф нь унтлагын өрөөнд байхаар нь онгойлготол дотор нь амыг нь татаж чангалдаг уут байсан. Уутан дотор байсан мөнгөн ээмэг бөгж, зүүлт зэргийг тоолохгүй хайрцагт хийгээд шууд авч явсан. Тэрнээс хойш одоогоос 3 хоногийн өмнө Фэн баарны хойно байдаг 2 давхар байшинтай айлд 2 давхарын зүүн зүгт харсан цонхоор нь орж эд зүйл хулгайлаад Улаанбаатар хот явахаар тээврийн товчоон дээр явж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдах үед 6 айлаас хулгайлсан бүх эд зүйлийг цүнхэнд хийгээд хотод аваачиж зарж борлуулахаар авч яваад хураалгасан. Би хулгай хийсэн 6 айлаа бүгдийг нь зааж өгч чадна. Намайг хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй. Мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Би хулгай хийсэн эд зүйлсээ Улаанбаатар хотод аваачиж граммлаад зарах санаатай хот явах гэж байгаад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 34-37 хуу/

 

   Хохирогч С.Мн өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний 10 цагт гэрээ цоожлоод ажилдаа яваад орой 20 цагт гэртээ ирсэн чинь манай гэрийн зүүн талын цонх онгойсон гэрт хулгай орсон  бололтой авдар саванд байсан эд зүйлсийг бүгдийг нь гаргаад орхисон байсан учир дуудлага өгсөн юм. Тэгээд гэрт байх эд зүйлээ бүртгэж үзсэн чинь хойд өрөөнд байсан авдар дотроос бор хээгүй минчүү материалаар хийсэн гадартай эрэгтэй хүний дотортой дээл, мөн хажуу талынх нь авдар дотор байсан дээр үеийн битүү ороолттой мөнгөн хазаар, урд өрөөнд толины доод талын шургуулганд байсан ээмэг, шармал цагирган ээмэг, хар саарал өнгийн үүргэвч, 8 ширхэг мөнгөн товч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай хазаар бол аав ээжээс өвлөж ирсэн дээр үеийн хазаар байсан, ээмэг маань жижиг жижиг цагаан өнгийн шигтгээтэй байгаа, дээл бол бор гадартай хөх эмжээртэй хурган дотортой эрэгтэй хүний дээл байсан, товч нь бол цулгуй мөнгөн товч байгаа. Би хурган дотортой дээлээ 1.500.000 төгрөгөөр, мөнгөн хазаараа 1.000.000 төгрөгөөр мөнгөн ээмэгээ 150.000 төгрөгөөр, шармал ээмэгээ 20.000 төгрөгөөр, мөнгөн товчоо 80.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хулгай хийсэн байж болохоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна алдсан эд зүйлээ олж авмаар байна...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн, өөр нэмж ярих зүйл гэвэл хурган дотортой дээлээ 5.000.000 төгрөгөөр үнэлж байгаа, мөнгөн хазаараа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн өнөөдөр цагдаагаас намайг дуудаж танай хулгайд алдсан эд зүйл мөн үү гэж ээмэг, товч үзүүлсэн тэр үзүүлсэн эд зүйлс манай гэрээс алдсан миний  мөнгөн ээмэг, мөнгөн товч мөн байна. Би мөнгөн ээмэг, бөгж, зүүлттэй нь хосоор нь худалдан авч байсан. Одоо миний бөгж зүүлт нь надад байгаа яг адилхан цагаан өнгийн шигтгээтэй байгаа, мөн товч нь дээр үеийн хийцтэй цулгуй товч 7 ширхэг байсан нь яг тэр тоогоороо хэлбэрээрээ байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 89-90 хуу, 91-92 хуу/

    Гэрч Л.Мн өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой намайг гэртээ байж байтал манай хадам ээж Мөнххишиг над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол хадам ээжийн байшингийн цонх онгойсон гэр доторх эд зүйл авдар савыг нь онгойлгож эмх замбараагүй тарааж орхисон байсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирсний дараа хадам ээж эд зүйлээ бүртгэж  үзсэн чинь талийгаач хадам аавын хурган дотортой дээл, мөнгөн хазаар, мөнгөн товч, ээмэг үүргэвч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Энэ жил цагаан сараар алдсан хурган дээлийг нь бага хүү нь өмсөөд надтай зургаа авахуулсан байгаа. Хадам ээж бол мөнгөн ээмэг бөгж хэрэглэж байдаг яг содон шинж тэмдэгийг нь бол мэдэхгүй байна, мөн мөнгөн хазаар байсан гэдэг би яг хазаарыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 95-96 хуу/

Б.Б яллагдагчаар өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тамир хороололд байх ногоон дээвэртэй, цагаан байшингийн ертөнцийн зүгээр зүүн тал руугаа харсан цонхны салхивчийг дотогш цохиж онгойлгоод өдөр 15 цаг өнгөрч байх үед орж хулгай хийсэн. Хашааны хаалга нь ногоон өнгөтэй байсан санагдаж байна, хаягийг нь хэлж мэдэхгүй, очиж зааж өгч чадна. Тухайн айлаас хар бор гадартай үстэй дээл, мөнгөн хазаар, мөнгөн товч 6 ширхэг, 2 хос 4 ширхэг ээмэг зэргийг саарал өнгийн үүргэвчинд хийж хулгайлсан. Хулгайлсан эд зүйлсээ Улаанбаатар хот руу авч явах гэж байгаад баригдаж хураалгасан. Цонхонд эвдрэл учраагүй. Надад мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн. Би ганцаараа хулгай хийсэн, хэн нэгэнтэй хамжаагүй. Миний хулгайлсан дээл, мөнгөн хазаар, өөр айлаас авсан нэг мөнгөн аяга зэрэг нь байгаа, авч ирж өгнө... Энэ айлаас авсан юмнуудыг эвдээгүй, өөр айлаас авсан эд зүйлсээс мөнгийг нь аяганаас нь салгаж зарах гэж тагшийг нь эвдсэн. Одоо тагшнууд байхгүй, эвдээд хаясан. Өөр эвдсэн зүйл байхгүй. Би нийт 6 айлаас хулгай хийсэн, нэг айлыг нь зааж өгсөн, одоо 5 айлыг зааж өгч чадна, бүгдийнх нь хаягийг хэлж мэдэхгүй ч байшин, хашааг нь зааж өгч чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 104-107 хуу/

 

    Хохирогч Ц.Бн өгсөн:... Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өглөө нөхөр Нын хамтаар Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Мэдээлэл, холбоо, сүлжээ компани руу ажилдаа явсан. Тухайн үед манай хүү Тэмүүжин Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 22-2А тоотод байх байшиндаа үлдээд 11 цагийн үед 1 дүгээр сургууль руу хичээлдээ явсан. Тэгээд би өдөр 13 цагийн үед цайны цагаар нөхөр Нын хамт байшиндаа ирээд унтлагын өрөөндөө ортол авдар дээр хутга байхаар нь гайхаад нөхөр Н асуухад би хутга тавиагүй гэж хэлсэн. Тэгээд авдараа түлхүүрээр нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Нөхөр Н арай гэж авдараа онгойлгоод үзтэл дотор талын эд зүйлс нь эмх замбараагүй байхаар нь эд зүйлсээ бүртгэж үзтэл миний цаасан хайрцагтай ээмэг, бөгж, гинж алдагдсан байхаар нь байшингийхаа эд зүйлсийг бүртгэж үзтэл гал тогооны өрөөнд байх шургуулаганд байсан мөнгөн аяга, түрийвчинд байсан 23.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд тухайн үед хулгай орсон байна гэж бодоод байшингийн цонхнуудыг шалгаж үзтэл манай байшингийн жижиг өрөөний баруун тийшээ харсан цонхны дотор талын бариуланд хар өнгийн уяа уясан цонхны поорчиг хаалттай байсан. Тухайн үед уг цонхоор хулгай орсон бололтой байсан. Авдар дотор байсан жижиг цаасан хайрцаганд миний монетон сувдан ээмэг 1 хос 2 ширхэг, мөнгөн гинж 4 ширхэг /3 ширхэг нь нарын 1 ширхэг нь бүдүүн байсан/, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн кулон 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 1 ширхэг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/, хар шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/, хээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, унждаг мөнгөн ээмэгнүүд 1 хос 2 ширхэг, шигтгэдэг ээмэг 2 хос 4 ширхэг, солонгос гоёлын ээмэгнүүд 3 ширхэг, гоёлын шигтгэдэг унждаг ээмэгнүүд нийт 6 ширхэг алдагдсан байсан. Мөн гал тогооны өрөөний тавилганы шургуулган дотроос мөнгөн түрхэцтэй, ёроолдоо хээтэй, дунд гарын зэс аяга 1 ширхэг, мөн авдар дотор байсан миний түрийвчнээс 23.000 төгрөг тус тус алдагдсан байсан…Надад үзүүлсэн эд зүйлс дотор 2 гэж дугаарласан эвдэгдсэн мөнгөн түрхэцтэй зэс аяганы хэсгүүд манай байшингаас алдагдсан зэс аяга мөн байна. Мөн 3 гэж дугаарласан ягаан шигтгээтэй 1 хос мөнгөн ээмэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, ягаан шигтгээтэй мөнгөн кулон, хээтэй унждаг мөнгөн ээмэг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, кулоны хамт, улаан өнгийн зүйлээр түгжээг нь хийсэн мөнгөн ээмэг 1 хос, /кулоны хамт/, цагаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, унждаг мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, 3 ширхэг нарын мөнгөн гинж зэрэг эд зүйлс манай байшингаас алдагдсан эд зүйлс мөн байна. Сувдан шигтгээтэй монетон ээмэг 1 хос 2 ширхэг, мөнгөн бүдүүн гинж 1 ширхэг гоёлын шигтгэдэг ээмэг 2 хос 4 ширхэг, солонгос гоёлын ээмэгнүүд 3 ширхэг, гоёлын шигтгэдэг ундждаг ээмэгнүүд нийт 6 ширхэг олдоогүй байна. Монетон сувдан шигтгээтэй ээмэг 1 хос 2 ширхэг 50.000 төгрөгөөр, мөнгөн гинж 4 ширхэг /3 ширхэг нь нарын 1 ширхэг нь бүдүүн байсан/ нийт 35000 төгрөгөөр, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн кулон 1 ширхэг бүгдийг нь нийлүүлээд 80.000 төгрөгөөр, цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг 10000 төгрөгөөр ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/ 20.000 төгрөгөөр, хар шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/ 50.000 төгрөгөөр, хээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг 20.000 төгрөгөөр, унждаг мөнгөн ээмэгнүүд 1 хос 2 ширхэг 10.000 төгрөгөер, шигтгэдэг ээмэг 2 хос 4 ширхэг нийлүүлээд 10.000 төгрөгөөр, солонгос гоёлын ээмэгнүүд 3 ширхэг 90.000 төгрөгөөр, гоёлын шигтгэдэг ундждаг ээмэгнүүд нийт 6 ширхэг нийт 60.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн түрхэцтэй, ёроолдоо хээтэй, дунд гарын зэс аяга 1 ширхэгийг 30.000 төгрөгөөр үнэлнэ, мөн түрийвчин дотроос 23.000 төгрөг алдагдсан байсан. Би нийт алдагдсан эд зүйлсээ 428.000 төгрөгөөр үнэлж байна. Манай байшингийн баруун хойд талын жижиг өрөөний вакум цонхны поорчигоор орсон бололтой поорчигны дотор талын бариуланд хар өнгийн уяа уясан байсан. Тухайн үед цонхны поорчиг хаалттай байсан. Миний бодлоор манай байшинд орсон хулгайч хулгай орсон цонхны поорчигны дотор талын бариулнаас уяа уяж татаж хаасан байх гэж таамаглаж байна. Вакум цонхонд эвдрэл учраагүй зүгээр хаагдаж байсан. Манай байшингийн баруун хойд талын цонхны поорчигонд эвдрэл учраагүй тул хохирлын үнэлгээ гаргуулахгүй. Надад гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 150-151 хуу/

 

            Гэрч Ц.Гн өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед би Улаанбаатар хотод байж байтал хүргэн ах Н утсаар залгаж байшинд хулгай орж  эд зүйлс, ээмэг бөгж алдагдсан талаар хэлсэн. Тэгээд би Н ахын байшинд хулгай орсон талаар мэдсэн юм. Надад хэлэхдээ Н ахын эхнэрийн ээмэг, бөгж, гинж алдагдсан талаар хэлсэн би алдагдсан эд зүйлсийг нь нарын сайн мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Байшингийн цонхоор нь хулгай орсон талаар сонссон. Хаагуур нь яаж орсон талаар нь мэдэхгүй байна. Би Н ахынд очиж хараагүй. Тэр талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 152 хуу/ 

Гэрч С.Нн өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө би эхнэр Батсуурийн хамт 08 цаг 40 минутын үед ажилдаа явсан. Манай хүү Тэмүүжин 11 цаг 20 минутын үед хичээлдээ явсан. Тэгээд би эхнэр Батсуурийн хамт өдөр 13 цагийн үед цайны цагаар Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 22-2А тоотод оршин суух хашаандаа ороод байшингаа түлхүүрээр нь онгойлгоод орсон. Гэтэл манай унтлагын өрөөнд байх авдарны цоожыг эвдэж доторх эд зүйлсийг нь эмх замбараагүй болгосон байхаар нь хулгай орсон байж болзошгүй байна гэж бодоод цонхнуудаа шалгаж үзтэл манай байшингийн жижиг өрөөний баруун тийшээ харсан цонхны поорчигны дотор талын үрүүчигэнд хар өнгийн уяа уясан байдалтай байсан бөгөөд уг цонхны поорчигийг уяагаар татаж хаасан бололтой уяаны тал нь цонхны гадна талд унасан байсан. Байшин доторх эд зүйлсээ бүртгэж үзтэл авдар дотроос манай эхнэр Батсуурийн хар саарал өнгийн жижиг цаасан хайрцагтай ээмэг, бөгж, гинжнүүд алга болсон мөн гал тогооны өрөөний тавилганы шургуулаганд байсан зэс аяга, эхнэр Батсуурийн түрийвчин дотроос 23.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тухайн үед би байшингийн гадуур ул мөр хайхад жижгэвтэр хээгүй гутлын мөр байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Эхнэр Батсуурийн алдсан жижиг цаасан хайрцагтай байсан эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинжнүүдийг хэдэн ширхэг байсан, ямар содон шинж тэмдэгтэйг нь нарийн сайн мэдэхгүй байна. Гал тогооны шургуулганд байсан зэс аяга нь гадуураа мөнгөн түрхэцтэй, ёроолдоо хээтэй, бор өнгийн тагштай байсан. Эхнэр Батсуурийн түрийвчинд бэлэн 23.000 төгрөг байсан. Манай байшингийн хүүхдийн жижиг өрөөний баруун талын цонхны поорчигоор ороод буцаагаад хаасан бололтой үрүүчигэнд нь хар өнгийн уяа уясан байсан. Намайг анх очиход уг цонх түгжээтэй байсан. Надад болон манай эхнэр Батсуурь нартай өс хонзон, өр авлагын асуудалтай хүн байхгүй. Хоёр гэж дугаарласан тагшнаас нь хуулсан зэс аяганы хэсгүүд манай гал тогооны шургуулагнаас алдсан зэс аяга мөн байна. Уг аягыг би ёроолных нь хээ болон мөнгөн арилаад зэс гарч ирсэн хэсгүүдээр нь таниж байна. Гурав гэж дугаарласан мөнгөн эдлэлүүд манай эхнэр Батсуурийн алдсан мөнгөн эдлэлүүд мөн байна. Учир нь би зарим нэг мөнгөн эдлэлүүдийг нь эхнэр Батсуурьд авч өгч байсан болохоор таниж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 153-154 хуу/

              Гэрч Т.Он өгсөн:... Би Б 2017 оноос хойш танина. Би байшингийнхаа дээврийг хийлгэх гээд танилцаж байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй...Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 51-5105 тоотод оршин суудаг. Манайх энэ тухайн хашаанд 5 жил болж байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байгаад эхнэр дээрээ очиж барааг нь авч өгсөн. Манай гэрт том хүн байхгүй манай хүүхдүүд байсан. Би хүүхдүүдээ орхисон болохоор удалгүй буюу 14 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ харьж явтал манай хашаа руу хүн орж, хашааны гадаа машин тэрэг ирсэн байгаа харагдахаар би хүүхдүүдээ санаа зовоод гүйж очоод гэртээ ортол манай хашаанд нэг танихгүй залуу юм хайгаад байгаа бололтой байж байсан. Би хүүхдүүдээсээ юу болсон талаар асуухад манай байшингийн дээвэр хийж өгсөн ах манай байшинд орж ирээд ахыгаа хүн асуувал байхгүй гэж хэлээрэй гээд өөрөө мухрын өрөөнд орж нуугдсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд манай байшингаас аваад гарсан гэсэн. Тэгсэн удаагүй аймгийн эрүүгийн цагдаагаас явж байгаа гээд 2 алба хаагч ирээд манайхаас баригдсан залуу манай хашаанд юм нуусан байж болзошгүй байна гээд бид нар хамт хайсан. Тэгтэл манай хашааны зүүн талд байх эзэнгүй хашаан дотор байдаг ухсан жорлонгийн нүхэн дотроос цайвар шаргал цүнх олсон. Тэр даруй нээгээд үзэхэд дотор нь маш олон төрлийн мөнгөн эдлэлүүд байгаа харагдаж байсан. Энэ зүйлүүдийг цүнхтэй нь хамт цагдаагийн алба хаагчид аваад явсан…Тухайн олсон цүнх манай хашааны зүүн талд байх эзэнгүй хашааны баруун урд талд байрлалтай жорлонгийн ухсан нүхэн дотор дээрээс нь хуучин хатсан өвс тавьж усан дотор нь нуусан байсан. Жорлонгийн нүхнээс ус гарсан байдалтай байсан. Эхлээд цүнх байгааг хараад мэдээгүй. Харин доторх хуучин шар өвснүүдийг хөдөлгөөд үзтэл цүнх цухуйгаад харагдаж байсан. Цүнхэн дотор эмээлийн мөнгөн эдлэлүүд, 1 ширхэг мөнгөн хазаар жижиг хайрцаг дотор олон тооны мөнгөн ээмэг, гинж, бөгж, мөнгөн аягануудын мөнгийг хуулж авч хэлбэрийг нь өөрчилсөн олон тооны мөнгөнүүд байсан. Тэдгээр эд зүйлс яг хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 155-157 хуу, 2-ийн 36-38 хуу/

           Б.Б яллагдагчаар өгсөн: ...миний үйлдэл тохирч байна. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны замын доод талын гудамжны урагшаа улаан хаалгатай хашаатай, дотроо улаан тоосгон байшинтай айлын байшингийн баруун зүгт харсан цонхны салхивчаар дотогш цохиж ороод унтлагын өрөөний авдар дээр байсан дөрвөлжин хайрцагтай ээмэг, зүүлтнүүдийг авч, гал тогооны өрөөнд байсан 1 ширхэг мөнгөн аяга зэргийг аваад гарсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй, тухайн үед би ганцаараа явсан. Хэн нэгэнтэй хамт яваагүй, намайг хулгай хийхийг харсан хүн байхгүй, хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Тэр өдөр 12 цаг өнгөрч байсан. Манай 7 дугаар багийн даргын гэр Цагаан даваанд байдаг, багийн даргаас тодорхойлолт авах гэж очоод буцаж явах замдаа, эзэнгүй айл байхаар нь мөнгөний хэрэг байсан учир хулгай хийсэн. Цонх эвдээгүй, харин байшингийн цоожыг мулталсан. Ээмэг, бөгж, зүүлтийг нэг бүрчлэн сайн хараагүй, нэг бүрчлэн содон шинжийн талаар хэлж мэдэхгүй. Бэлэн мөнгө аваагүй. 23.000 төгрөг авсан гэж худал ярьсан байна. Хулгай хийсэн айлын гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй, зааж өгч чадна. Хулгайлсан эд зүйлсийг буцааж бүгдийг нь өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 166-169 хуу/

Хохирогч Н.Ун өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 61-6115 тоот хашаанд байх өөрийн байшинд охин Х, хүү Т, охин Э нарын хамт байж байгаад 11 цагийн үед охин Хүслэн Хүүхдийн төлөө төв дээр тоглолт үзье гэхээр нь би 3 хүүхдийн хамт байшингаа түгжээд өөрийн эзэмшлийн клугер маркийн 92-42 УНХ дугаартай автомашинаар Хүүхдийн төлөө төв рүү явсан. Тэгээд охин Хүслэнг Хүүхдийн төлөө төв дээр тоглолт үзүүлэхээр үлдээж би Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах 39 дүгээр байранд байх хадам аав Гд байж байгаад 12 цагийн үед охин Х очиж аваад эмээ А болон хадам аав Гантулгынд байж байгаад орой 19 цагийн үед Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 61-6115 тоот хашаанд байх байшиндаа очоод түлхүүрээрээ байшингийн хаалгаа онгойлгоод ортол гал тогооны цонхны хөшиг нь буучихсан гал тогооны өрөөний цонхны поорчиг нь онгойчихсон том өрөөний ханын тавилганы өрөөний 2 хаалга нь онгойчихсон байсан. Тэгээд манай байшинд хулгай орчихсон байна гэж мэдээд цагдаад мэдэгдэж шалгуулсан. Том өрөөний ханын тавилганы шилэн хаалгатай өрөөнд байсан их гарын 4 ширхэг мөнгөн аяга /онцлог содон гэхээр зүйлгүй цулгуй мөнгөн аяга/, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг /онцлог содон гэхээр зүйлгүй цулгуй мөнгөн аяга/, бусдаасаа арай өөр ёроолдоо цэнхэр өнгийн шигтгээтэй, хээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 9 ширхэг мөнгөн аяга байсан алга болсон байсан. Мөн мөнгөн аягануудтай хамт байсан бор шаргал өнгийн дээрээ очирны хэлбэртэй хээтэй дайлантай цэхэр сааралдуу манан хөөрөг 1 ширхэг, жижиг цайвардуу бор шаргал өнгийн дайлантай хүүхдийн бор өнгийн хөөрөг 1 ширхэг. Мөн том өрөөний ханын тавилганы бурхан дээр байсан 20.000 төгрөг алга болсон байсан…Би алдагдсан их гарын 4 ширхэг мөнгөн аягаа 1 ширхэгийг нь 250.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөгөөр, дунд гарын 5 ширхэг мөнгөн аягаа 1 ширхэгийг нь 200.000 төгрөгөөр нийт 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт мөнгөн аягануудаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Бор шаргал өнгийн дайлантай цэхэр, сааралдуу манан хөөргийг 500.000 төгрөгөөр, хүүхдийн бор өнгийн жижиг хөөргийг 50.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн бурхан дээрээс 20000 төгрөг алдагдсан байсан. Миний хувьд гомдолтой байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлс болон хулгайлсан хүнийг олоод хохирлоо барагдуулмаар байна...надад үзүүлсэн дараах эд зүйл дотор манай байшингаас алдагдсан эд зүйлс байна. Гурав гэж дугаарласан мөнгөн аяганы хуулсан мөнгө манай байшингаас алдагдсан мөнгөн аяга мөн байна. Учир нь манай байшингийн найрнаар манай нөхөр Ун дүү Д манайд бэлэглэж байсан дунд гарын хээтэй, ёроолдоо 4 ширхэг цэнхэр шигтгээтэй, мөн ёроолдоо эвтэй дөрвөн амьтаны дүрстэй байсан. Уг аяга манай байшингаас алдагдсан аяга мөн байна. Надад үзүүлсэн 2, 4, 5, 6, 7, 8, Б, В гэж дугаарласан мөнгөн аяганы тагшнаас нь салгасан хуулсан мөнгөнүүд манай байшингаас алагдсан мөнгөн аяганы мөнгөнүүд мөн байна. Учир нь манай байшингаас ёроолдоо хээтэй, хээний хажуугаар хүрээтэй 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан 6, Б гэж дугаарласан ширхэг мөнгөн аяганы мөнгө манай байшингаас алдагдсан 2 мөнгөн аяганы мөнгө мөн байна. Бусад 2, 4, 5, 7, 8, В мөнгөн аяганы мөнгөнүүд нь манай байшингаас алдагдсан мөнгөн аяганы мөнгөнүүд мөн байна. Учир нь уг аягануудын эдэлгээ болон давхарлаж тавьсан аяган дотор үүссэн ором, мөн зарим нэг аяганууд дотроо халтар толботой байсан тул уг толбоор нь би алдагдсан аягануудаа таниж байна. А гэж дугаарласан 2 ширхэг хөөрөгний дайлан манай байшингаас алдагдсан 2 ширхэг хөөрөгний дайлан мөн байна, учир нь жижиг хүүхдийн бор хөөрөгний дайлан нь шар өнгийн торгон материалаар хийгдсэн байсан 2018 оны цагаан сараар манай хадам аав Гантулга манай хүү Тэмүүлэнд бор өнгийн хөөргийг дайлангийн хамт бэлэглэж байсан юм. Нөгөө шар эмжээртэй бор өнгийн хээтэй дайлан нь манай нөхөр Ууганбаярын цэхэр, саарал өнгийн манан хөөрөгний дайлан мөн байна. Уг дайланг манай нөхөр Ууганбаярын аав Гантулга  бэлэглэж байсан тул хадам аав Гантулга сайн мэдэж байгаа. Одоо манай алдагдсан эд зүйлс дотроос мөнгөн аяганы тагшнууд, 2 ширхэг хөөрөг, бэлэн байсан 20.000 төгрөг байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 185-186 хуу, 187-188 хуу/

            Гэрч Г.Ун өгсөн:... Би 2018 оны 04 дүгээр сарын 20-нд Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 61-6115 тоот хашаа байшиндаа иртэл манай байшингийн том өрөөнд байх ханын тавилганы өрөөнд байсан 9 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, бурхан дээрээс 20.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж алга болсон байсан…Надад үзүүлсэн эд зүйлс дотор миний хулгайд алдагдсан саарал өнгийн манан хөөрөгний дайлан нь болох бор цоохор өнгийн очиртой хөөрөгний дайлан нь байна. Мөн манай байшингаас алдагдсан хүүхдийн жижиг бор хөөрөгний шар өнгийн дайлан, 9 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж тагшнаас нь салгасан байна. Уг мөнгөн аягануудыг би ёроолынх нь хээ болон аяганы хэмжээ, өмнө нь хэрэглэж байсан онцлог, содон шинж тэмдэгээр нь таньж байна. Одоо 2 ширхэг хөөрөг болон, мөнгөн аягануудын тагш, бурхан дээрээс алдагдсан 20.000 төгрөг байхгүй алга байна. Миний хувьд гомдолтой байна. Алдагдсан бусад эд зүйлсээ олж авмаар байна. Мөн манайхаас хулгай хийсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 189-190 хуу/ 

Гэрч С.Г өгсөн:... би эхнэр Отгоны хамтаар орой 19 цагийн үед Эрдэнэбулган сумын төв орж ирээд шууд Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах хүү Ууганбаярын хашаа байшинд очсон. Намайг очих үед Ууганбаярын байшингийн баруун хойд талд байрлах цонхны поорчиг нь онгойсон байдалтай мөн том өрөөний цагаан өнгийн ханын тавилганы өрөөнд байсан мөнгөн аяганууд нь байхгүй болсон байсан. Тэр үед цагдаа ирчихсэн үзлэг хийж байсан. Намайг анх байшинд очоод орох үед хулгай орсон ул мөр, эд мөрийн баримт гэх зүйл ажиглагдаагүй. Манай хүү Ууганбаярын гэрээс нийт 9 ширхэг давхарлаад тавьчихсан мөнгөн аяганууд алдагдсан байсан. Мөн бор дэвсгэртэй, очир хатгасан дайлантай саарал, цэхэрдүү өнгийн хуучний хув толгойтой манан хөөрөг, мөн хүүхдийн шар өнгийн дайлантай бордуу туяатай сүүлийн үеийн жижиг манан хөөрөг, бурхан дээрээс 20.000 төгрөг бэлнээр алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Тийм хүмүүс байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 191 хуу/

 

           Б.Б яллагдагчаар өгсөн: ....2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 16 цаг өнгөрч байх үед дугуй унаж явж байгаад улаан шаргал өнгийн дээвэртэй, тоосгон байшин эзэнгүй байхаар нь баруун талын цонхоор нь салхивчийг цохиж дотогш онгойлгон салхивчаар нь орж хулгай хийсэн. Тэр айлаас том өрөөний стинкнээс 9 ширхэг мөнгөн аяга, 1 дунд гарын хөөрөг, нэг хүүхдийн жижиг хөөрөг зэргийг хулгайлсан. Хөөрөг нь хямдхан сүүлийн үеийн хөөрөг байхаар нь хуучин блокны үйлдвэр байсан балгасны цонхон дээр тавьж орхиод, 9 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь тэнд салгаж аваад тагшнуудыг хагалж салгасан. Ер нь бол мөнгийг нь салгаж авах гэж тагшнуудыг хагалсан. Тэрнээс хойш цагдаад баригдаад хөөргийг нь авах гэж очтол алга болсон байсан. Харин хөөрөгний 2 ширхэг дайлан нь тэндээ байж байсан учир цагдаа нарт хураалгасан. Мөнгөний хэрэг болоод байсан учир хулгай хийсэн. Ганцаараа хулгай хийсэн. Уугнацэцэгийн байшингаас хулгайлсан эд зүйлсээс сүүлийн үеийн 2 хөөрөгийг өгөөгүй, харин аяганы мөнгийг өгсөн. Намайг хулгай хийхийг харсан хүн байхгүй, намайг хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Би хулгайлсан бусдын эд хөрөнгийг мөнгийг нь салгаж авах гэж аягануудыг эвдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 211-214 хуу/

Хохирогч Ц.Аийн өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манайхан Архангай аймгаас Улаанбаатар хот руу явчихаад 2018 оны 04 дүгээр 28-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой гэрт хулгай орсон бололтой байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд 7 ширхэг мөнгөн аяга, манай нөхрийн мөнгөн бүс, миний мөнгөн ээмэг 2 ширхэг мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манайд дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг байснаас нэг аяган дээр “Архангай аймгийн засаг даргын тамгын газар 2012 он” гэсэн бичигтэй, нэг аяганы ёроол морины дүрстэй, нэг аяганых нь ёроолд зааны дүрстэй, 2 ширхэг аяга нь хажуу талаараа жижиг шигтгээтэй байгаа. Мөн морьтой аяганы ёроолд нь би ногоон өнгийн хумсны лак түрхсэн байсан. Мөнгөн бүс нь тойроод Очиртой толь хэсгийнхээ дээхэн талд бага зэрэг хонхойсон, морь, арслан, бар, лууны дүрс товойлгож хийсэн чимэглэлтэй байсан. Манай мөнгөн аяганууд сүүлийн үеийн дунд гарын аяганууд байгаа, манайх хэдэн жилийн өмнө Мөнгөн завьяагаас авч байсан юм. Би мөнгөн аягануудаа тус бүрд нь 250.000 төгрөгөөр, мөнгөн бүсээ 400.000 төгрөгөөр худалдан авч байсан энэ үнээр нь үнэлж байна, мөнгөн ээмэг 40.000 төгрөг, бөгжөө 20.000 төгрөг, зүүлтээ 10.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Сэжиглэж байгаа хүн гэвэл саяхан цагдаа дээр нэг хүн хулгай хийгээд баригдсан гэсэн тэр хүнийг сэжиглэж байна. Дээрх эд зүйлс манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс мөн байна, учир нь гэвэл мөнгөн бүсний тольных нь ард талд би хумсны лакаар тэмдэг тавьсан байсан яг миний тавьсан тэмдэг мөн байна. Мөн миний хэрэглэж байсан ээмэг бөгж зүүлт дүрээрээ мөн. Нэг аяганы ёроол нь хумсны лак болсон байсан нь хэвээрээ байна. Би гомдолтой байна, алдсан эд зүйлээ бүрэн бүрэн олж авмаар байна, мөн хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулах хүсэлттэй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 234-236 хуу/ 

            Гэрч Б.Т өгсөн:... Манай хадам аав Бат-Амгалан Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 01-32 тоотод оршин суудаг. 2018 оны 04 дүгээр сард хадам аав гэр бүлээрээ Улаанбаатар хот явчихаад 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангайд ирсэн чинь гэрт нь хулгай орж 7 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс, хадам ээжийн мөнгөн ээмэг бөгж, зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэр өдөр би хамт гэрт нь очиход цонх нь онгойсон цонхных нь түгжээ эвдэрсэн, ханын тавилганых нь хаалга онгойсон байсан. Нэг мөнгөн аяган дээр нь Архангай аймгийн засаг даргын тамгын газар гэсэн бичигтэй байгаа санагдаж байна. Бусдыг нь манай хадам ээж сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 237-238 хуу/ 

           Б.Б яллагдагчаар өгсөн:.... 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цогт-Уулд Далайцэрэн гэдэг найзтай уулзахаар гэрт нь очтол гэрт нь хүн байхгүй байхаар нь буцаад явж байгаад баруун зүгт харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, банзан хашаанд орж, эзэнгүй байхаар нь хашаанд байх улаан тоосгон байшингийн урагшаа харсан 3 цонхны дунд талын цонхны салхивчийг эвдэлгүй, дотогш цохиж онгойлгож ороод том өрөөний стинкнээс 7 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, ээмэг зүүлтийг тоололгүй шууд авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй, би ганцаараа явсан, надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй. Эдгээр хулгай хийсэн зүйлсийг буцааж хураалгасан. Харин мөнгөн аяганы мөнгийг нь салгаж авахдаа тагшнуудыг нь хагалж хаясан. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Цонхыг эвдлээгүй, цоожоороо мултарсан. Мөнгөн аягануудад содон гэх зүйл байгаагүй, томоосоо жижгэрсэн 7 ширхэг аяга байсан, бүс нь улаан шаргал суртай, мөнгөн тоногтой бүс байсан, ээмэг, бөгж, зүүлтийг харсан, гэхдээ сайн анзаараагүй болохоор содон шинжийнх нь талаар дэлгэрэнгүй хэлж мэдэхгүй байна. Тухайн орсон айлын гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй, гэхдээ зааж өгч чадна. Хулгайлж авсан эд зүйлсээ буцааж бүгдийг нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-ийн 1-2 хуу/

Хохирогч Б.Эн өгсөн:..Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 

дүгээр багийн нутаг Ундарга ХХК-ийн урд талд байрлах хашаанд амьдардаг юм. Манай хашаа тогтоосон хаяггүй. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өглөө 09 цагт ажилдаа яваад 13 цаг 00 минутын орчим гэртээ ирсэн. Гэртэй ирээд эхэндээ хулгай орсонг анзаарч хараагүй. Гэртээ үдийн ундаа уучихаад гарахдаа 2 давхар руу гардаг шатан дээр байсан мөнгөн хэрэглэлтэй эмээл, мөнгөн хазаар байхгүй байгааг харсан. Тэгээд яасан юм бол гээд эхнэр Аргамжаас асуухад би гэртээ байж байгаад 11 цагийн үед гэрээс гарч 12 цаг 30 минутын орчим буцаж ирсэн. Би эмээлийг анзаарч харсангүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд хашаандаа байх хадам ээж Пс манай байшинд хулгай орсон юм шиг байна, миний мөнгөн эмээл, мөнгөн хазаар алга болсон байна, юм анзаарсан уу гэж асуухад хадам ээж П надад би “11 цагийн үед гэртээ байж байтал хашаанд нохой хуцаад байхаар нь гараад хартал манай байшингийн үүдэнд цүнх үүрсэн, хар өнгийн куртиктэй залуу зогсож байсан гэсэн, тэр залууг юу хийж байгаа юм гэж асуухад вакум цонх хийдэг хүнтэй уулзах гэсэн юм гэж хэлсэн. Вакум цонх хийдэг хүн арын байшинд байгаа гээд манай байшингийн баруун талд байх хуучин байшинг зааж өгсөн, тэгтэл энэ хүн вакум цонх хийдэг хүнтэй уулзалгүй явсан байсан гэж хэлсэн. Манайх хашаандаа хувиараа вакум цонх хийж Б гэдэг хүнийг ажиллуулдаг юм. Тэгээд шууд тэр залууг сэжиглээд хадам ээж П болон Б тээврийн товчоо руу манай хашаанд таарсан сэжигтэй залууг байвал хараад ир ээ гэж хэлээд явуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилчид ирээд манай байшинд хэргийн газрын үзлэг хийгээд ойр орчмоор камерын бичлэг шүүж үзэж байтал над руу Б залгаад сэжигтэй нэг залуу байна. Цүнхтэй юмыг нь үзье гэхээр үзүүлэхгүй байна. Тэгээд гэртээ харьж ээжийнхээ дэргэд үзүүлнэ гэж харьчихаад зугтаачихлаа. Би араас нь хөөж байна, Тамир хорооллын далангийн урд хүрээд ир, П эгч хараад нөгөө залуутай төстэй байна гэж хэлсэн. Би цагдаагийн ажилтан нартай Батбаатарын байгаа газар очоод нэг залууг айлын хашаанаас барьж авсан. Би тэр залууг танихгүй юм байна билээ. Тэгтэл зугтаах үедээ үүрч явсан цүнхээ хүнд өгсөн гээд худал яриад байсан. Энэ залууг цагдаагийн ажилтан нар аваад явсан. Тэгээд би дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч болон Б нарын хамт нөгөө залуугийн нуугдаж байсан хашааны ойр орчмоор үүрч явсан цүнхийг нь хайж байгаад эзэнгүй хашааны ухсан нүхнээс цүнхийг олоод үзтэл дотор нь миний эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар болон өөр олон тооны мөнгөн хэрэглэл, ээмэг, бөгж, мөнгөн аяганы хуулсан мөнгө зэрэг эд зүйлс байсан. Би өөрийн мөнгөн хэрэглэлийг шууд хараад танисан. Би Б гэдэг дархан хийдэг хүнээр 2016 оны үед мөнгөн хэрэглэлтэй эмээл, мөнгөн хазаар ташуурын хамт хийлгэж байсан юм. Тэгтэл мөнгөн хазаарыг болон эмээлийн мөнгөн хэрэглэлүүдийг хуулаад аваад явсан байсан. Эмээлийн мөнгөн хэрэглэлүүд нь мөнгөний орц ихтэй, 4 ширхэг даруулгатай, 2 ширхэг том хэмжээтэй баавартай, 4 ширхэг жижигдүү хэмжээтэй баавартай, 2 бүүрэгдээ мөнгөн хяртай байсан. Хазаарын жолоог би өөрөө сураар хийж байсан. Хазаарын духны хэсэгт шүрэн шигтгээтэй мөнгөн товруутай, бүрэн ороолттой амгайны талыг болон зуузайг мөнгөөр хийсэн байсан.  Манай байшингаас өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Надад эмээлийн хазаарын зураг байгаа. Би хийлгэж дуусаад гэртээ авчрахдаа зургийг авч байсан юм. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-ийн 25-27 хуу/ 

    Гэрч Д.Бн өгсөн:.. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Ундарга ХХК-ний урд талын хашаанд байх Сувдан цонх нэртэй вакум цонхны үйлдвэрт ажиллаж байтал өдөр 13 цаг 30 минутын үед би хоол идэхээр Сувдан цонх ХХК-ний захирал Э ахынд орж хоол идсэн юм. Гэтэл Э ах ажилдаа явах гээд хувцасаа өмсөж байхдаа эхнэр Аргамжаас миний эмээл хаана байгаа далд хийсэн юм уу гэж асуухад нь Э ахын эхнэр Аргамж “чи хүнд өгч явуулчихаад тоглоод байгаа юм биш үү” гэхэд Э ах “үгүй” гэж хэлсэн. Тэгээд эмээл нь байхгүй байна гээд цагдаад мэдэгдсэн. Тэр үед би наад эмээлийг чинь хулгайлсан хулгайч Улаанбаатар хот руу явах гэж байж магадгүй гэж таамаглаад Наадмын талбайн тэнд байх шуудангийн автобусан дээр очиж сэжиг бүхий хүн хайсан гэтэл Тээврийн товчооны үүдэн дээр шаргал өнгийн цүнх үүрчихсэн, хар куртик, ногоон өмдтэй, нүдний шилтэй, саравчтай малгайтай залуу зогсож байхаар нь би очиж харсан гэтэл тэр залуу хуруундаа том монетон бөгж зүүчихсэн байхаар нь нөгөө залуугаас Улаанбаатар хот явах гэж байгаа юм уу гэхэд нөгөө залуу хот явахгүй юм өгч явуулах гэж байгаа хэлсэн. Тэгэхээр нь би тоглоом хийж би Улаанбаатар хот явах гэж байгаа надад юмаа өгүүлж явуулах уу гэхэд нөгөө залуу үгүй одоо дахиад нэг хүн юм явуулах гээд ирнэ тэрэнтэй цуг явуулна гэж хэлсэн. Тухайн үед миний ажигласнаар нөгөө залуу нэлээд сэжигтэй байсан тул би манай ахынд хулгай ороод мөнгөн эдлэлүүд алдагдсан чи цүнхэн дэх юмнуудаа үзүүлчих гэхэд нөгөө залуу энэ цүнхэнд хүний юмнууд байгаа скочдож боосон байгаа гэхэд нь би ямар хүн юм явуулж байгаа тэр хүн дээр чинь очъё очиж үзчихээд буцаад боочихье гэхэд нөгөө залуу Боорой гэдэг хүний юмнууд байгаа гэхэд нь би тэр хүн дээр чинь очъё гээд тэр залуугийн зааснаар Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хороололд байх айлын гэрт очсон.  Тэр үед хашааны гаднаас нэг хүн гарч ирээд нөгөө залууд хандан миний ах нь дрилл явуулсан юм үзүүлчих гэхэд нөгөө залуу таны юмнуудтай цуг өөр хүний юм давхар байгаа гэхэд нь би тэр хүнээ дуудчих гэж хэлэхэд нөгөө залуу за за би ээжийг дуудчихъя тэгээд дэргэд нь цүнхээ онгойлгож үзүүлье гэсэн тэгээд нөгөө залуу ээж нь гэх нэг эмэгтэй хүн дуудсан тэгээд нөгөө залуу энд үзээд яахав манай гэрт ороод хайчаар онгойлгож байгаад үзье гээд тэр залуугийн гэр гэх нэг байшин руу орсон. Гэтэл нөгөө залуу байшиндаа ороод шургуулганаасаа хайч аваад шууд гарч зугтаасан. Тэр үед би бариад автал над руу нөгөө залуу хайч бариад дайрсан. Би сандраад тэр хүнийг тавьсан. Гэтэл нөгөө залуу гэрийнхээ хашааны зүүн урд зүг рүү хашаа даваад зугтаасан. Тэгээд би араас нь хөөхөд нөгөө залуу хашаа давж нэг айлын хашаа руу давж ороод үүрч явсан цүнхээ нөгөө давж орсон айлын цаад талын хашааг давуулж шидсэн. Тэр үед би Э ах руу утсаар ярьтал цагдаа дагуулаад хүрч ирсэн. Тэгээд цагдаа нар нөгөө залууг хашаа давж орсон айлын байшингаас барьж авсан. Би цүнх давуулж шидсэн хашаанд орж харахад уг хашааны баруун урд талын буланд ухаад орхисон бололтой устай нүх байсан тэр нүхэнд цүнх унасан байсныг би цагдаа нарт мэдэгдэж уг цүнхийг цагдаа нарын хамт авч уг цүнхийг онгойлгож үзэхэд дотор нь гялгар уутан дотор хийсэн аяганаас нь хуулсан мөнгөн аяганууд, мөнгөн бүсний тоног, эмэгтэй хүний гоёл чимэглэлийн зүйлс, мөн Э ахынхаас алдсан эмээлийн хэрэглэлүүд, мөнгөн хазаар зэрэг эд зүйлс байсан. Би уг залууг өмнө зүс харж байгаагүй. Нэрийг нь мэдэхгүй. Э ахын хэлсэнээр мөнгөн хэрэглэлтэй эмээлийн мөнгөн хэрэглэлүүд нийт 12 завхай байсан. Мөн битүү ороолттой шүрэн шигтгээтэй мөнгөн хазаар алга болсон талаар хэлсэн. Нөгөө залуу над руу хайч барьж дайрахад миний баруун гарын чигчий хурууний доод талд бага зэрэг шалбарсан өөр гэмтэл, бэртэл учраагүй. Тэр хүнийг одоо харвал танина. Тэр хүнийг би ямар учраас сэжиглэсэн юм бэ гэхээр тээврийн товчоон дээр байхад нь хажуугаар нь гартал гартаа том монетон бөгж зүүчихсэн, ийм жоохон хүүхэд тийм үнэтэй бөгж зүүчихсэн байхаар нь гайхаад тэгээд сэжиглэсэн юм. Уг залуу тээврийн товчоо нь дээр ганцаараа байсан байх, эргэн тойронд нь хамт явж байгаа гэмээр хүн ажиглагдаагүй... Би Бгэх хүнийг танихгүй. Би тэр залууг хөөж байсан. Тэгээд цагдаа нар барьж байсан юм. Манай захирал Эийн гэрээс хулгай хийсэн буюу миний хөөж байсан залууг Бгэдэг юм билээ. Бгэдэг байсан талаар нь би сүүлд мэдсэн. Бат-Эрдэнэтэй төрөл садангийн холбоо байхгүй. Би анх Бгэдэг залуутай товчоон дээр таарсан. Тэр үед шаргал өнгийн, 2 мөрөвчтэй цүнх үүрсэн байсан. Бгэртэй очоод цүнхэнд хүний юм байгаа, Улаанбаатар хот руу явуулах гэж байгаа гэж ярьж байснаа гэрээсээ гараад урд зуг рүү зугтаасан. Энэ үед Бгэх залуу цүнхээ 2 мөрөндөө үүрсэн байсан. Бгэх залууг би айлын хашаа дамжаад араас нь хөөж байсан. Байлын хашаа даваад зугтаагаад байсан. Цагдаа ирээд баригдах үед байсан хашаа руу Бдавж орсон. Энэ үед Буг цүнхийг үүрсэн байсан. Харин цагдаа нар барьж авах үед цүнхгүй болчихсон байсан. Уг цүнхийг би цагдаагийн байгууллагын алба хаагч нартай хайж байгаад жорлонгийн ухсан нүхнээс олж байсан....гэх мэдүүлэг  /хх-ийн 1-ийн 193-194 хуу, 2-ийн 31-33 хуу, 34-35 хуу/ 

    Гэрч Ч.Пн өгсөн:..Э цайны цагаар ирээд байшинд хулгай орсон талаар мэдсэн, яг хэн хулгай хийсэн талаар мэдэхгүй. Харсан үзсэн зүйл байхгүй. Би тэр залууг одоо хараад танихгүй, их л цэвэрхэн хулгай хийчихээргүй залуу байсан... тэр залуу үүрч явсан цүнхэндээ хулгай хийсэн байсан. Намхан шар залуу хар бараан хувцастай хавтгай хар гар цүнх үүрсэн байх шиг байсан. гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Мэнгэ сорви бусад содон зүйлийн талаар би анзаараагүй. Эийн гэрээс эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар зэргийг нь хулгайлсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 2-ийн 39-42 хуу/ 

           Б.Б яллагдагчаар өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Ундарга ХХК-ийн ертөнцийн зүгээр урд талд байдаг, 2 давхар байшинтай айлын зүүн зүгт харсан 1 давхарын цонхны салхивчийг дотогш цохиж онгойлгоод тэр салхивчаар орж шатан дээр байсан эмээлийн мөнгөн хэрэглэлүүдийг байшин дотор салгаж аваад, эмээлийг нь 2 давхарт нь гаргаж тавиад мөнгөн хазаартай нь аваад орж ирсэн салхивчаараа гарч явсан. Би тухайн үед ганцаараа явсан, өөр хэн нэгэнтэй яваагүй. Хулгайлсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж өгсөн, энэ айлын хаягийг сайн хараагүй, гэхдээ зааж өгч чадна, хашааны хаалга нь урагшаа харсан, будаггүй хар төмөр хаалга байсан. Тэр хашаанд Вакум цонхны үйлдвэр байдаг, цонх ямар үнэтэй хийдэг гэдгийг асуухаар орсон, тэр айлын урд тал нь шилэн байсан болохоор цонхоор нь эмээл харагдаж байсан. Тэгээд л хулгай хийхээр болсон. Эхлээд хашаанд орж явахад нэг эмээ таарсан, цонх асуугаад гарсан, тэгээд эргэж ороод хулгай хийсэн, намайг хулгай хийхийг хэн ч хараагүй, хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй. Цонх эвдрээгүй, цоожоороо мултарсан. Эмээлээс нь том жижиг нийлсэн 10 ширхэг завхай, эмээлийн мөнгөн хяр, мөнгөн хазаар зэргийг нь авсан, өөр ямар нэгэн үйл аваагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 2-ийн 50-53 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-ийн 3-4 хуу, 78-79 хуу, 140-142 хуу, 177-178 хуу, 222-223 хуу, 2-ийн 10-12 хуу/

Гэрэл зургууд /хх-ийн 1-ийн 5-6 хуу, 8 хуу, 11 хуу, 80-81 хуу, 83-84 хуу, 86 хуу, 113-116 хуу, 143-144 хуу, 148 хуу, 179-180 хуу, 183 хуу, 205 хуу, 224-225 хуу, 227 хуу, 229 хуу, 231 хуу, 2-ийн 13-15 хуу, 18 хуу, 21 хуу, 28 хуу/

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтад үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 7 хуу, 82 хуу, 85 хуу, 145-146 хуу, 181-182 хуу, 226 хуу, 230 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-ийн 19-20 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 9-10 хуу, 110-112 хуу/

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 28 хуу/

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 97 хуу/

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 154 хуу/

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 196 хуу/

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 241 хуу/

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-ийн 44 хуу/

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-ийн 156 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 024 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-ийн 204 хуу/

Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-ийн 58 хуу, 119 хуу/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-ийн 59-60 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 1-ийн 63-69 хуу, 121-122 хуу, 126-133 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1-ийн 71 хуу, 2-ийн 176 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 228 хуу/

Хохирол төлбөр төлсөн талаар баримт /хх-ийн 2-ийн 172-175 хуу/

Оролцогчдод хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-ийн 73-74 хуу, 134-135 хуу, 172-173 хуу, 217-218 хуу, 2-ийн 5-6 хуу, 64-65 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Бнь:

 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 44-4409 тоотод оршин суух хохирогч А.А байшинд цонхоор нь нэвтэрч эмээлийн  мөнгөн хэрэглэл, эмэгтэй хүний мөнгөн гинж, бөгж, ээмэг, монетон зүүлтийг, 

2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 41-4103 тоотод оршин суух хохирогч О.М байшинд цонхоор нь нэвтэрч, эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, дээлийн мөнгөн товч 8 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн ээмэг, шармал цагирган ээмэг, үүргэвч цүнхийг,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 22-2а тоотод оршин суух хохирогч Ц.Бн байшинд цонхоор нь нэвтэрч монетон сувдан ээмэг 1 хос 2 ширхэг, мөнгөн гинж 4 ширхэг /3 ширхэг нь нарын 1 ширхэг нь бүдүүн /, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй мөнгөн кулон 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 1 ширхэг, ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/, хар шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг /кулоны хамт/, хээтэй мөнгөн ээмэг 1 хос 2 ширхэг, унждаг мөнгөн ээмэгнүүд 1 хос 2 ширхэг, шигтгэдэг ээмэг 2 хос 4 ширхэг, солонгос гоёлын ээмэгнүүд 3 ширхэг, гоёлын шигтгэдэг унждаг ээмэгнүүд нийт 6 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг, 23.000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 61-6115 тоотод оршин суух хохирогч Н.Ун байшинд цонхоор нь нэвтэрч их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын, ёроолдоо хээтэй, мөнгөн аяга 1 ширхэг, бор цоохор өнгийн даалинтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шар өнгийн, жижиг даалинтай, сүүлийн үеийн хийцийн жижиг хөөрөг 1 ширхэг, 20.000 төгрөгийг,  

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-32 тоотод оршин суух хохирогч Ц.Ан байшинд цонхоор нь нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлтийг,

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Ундарга ХХК-ийн урд талын хашаанд байх хохирогч Б.Эн байшинд цонхоор нь нэвтэрч, эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн хазаар зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч А.А, О.М, Ц.Б, Н.У, Ц.А, Б.Э нарын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч А.Анхзаяа, О.М, Ц.Б, Н.У, Ц.Аг, Б.Э, гэрч Ё.О, Ц.Гг, С.Нр, Т.О, Г.У, С.Г, Г.Д, Д.Б, Б.Т, Ч.П нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон  авсан эд зүйлсийн тоо ширхэг, шинж байдал, учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 12.766.000 төгрөгийн хохирол учруулсан болох нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 2.080.000 төгрөгийн, хохирогч О.М 1.965.000 төгрөгийн,  хохирогч Ц.Б 491.000 төгрөгийн, хохирогч Н.Ут 1.950.000 төгрөгийн, хохирогч Ц.Ат 1.180.000 төгрөгийн, хохирогч Б.Эт 5.100.000 төгрөгийн, нийт 12.766.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд дор дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

1. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.А мөнгөн бөгж, ээмэг, монетон зүүлт, эмээлийн даруулга 4 ширхэг, баавар 2 ширхэгийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 7 хуу/ хохирогч А.А нь...алдсан эд зүйлсээ олж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлэг өгсөн /хх-ийн 1-ийн 18-19 хуу/

2. 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч О.Мөнххишигт хурган дотортой дээл, мөнгөн хазаарыг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 85 хуу/  хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй” гэсэн  /хх-ийн 1-ийн  134 хуу/,   

3. 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ц.Б аяганы хуулсан зэс 1 ширхэг, 6 ширхэг ээмэг, 1 ширхэг бөгж, 2 ширхэг гинжийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 146 хуу/ Ц.Б хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ...надад гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэсэн /хх-ийн 1-ийн 151 хуу/, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “үнэлгээ гаргуулсан 30.000 төгрөгийг гаргуулж өгнө үү өөр санал хүсэлт гомдол байхгүй” гэсэн / 1 хх-ийн 173 хуу/ 

4. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.У аяганы хуулсан мөнгө 8 ширхэг, 2 ширхэг хөөрөгний даалинг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 181-182 хуу/ Н.У нь шүүгдэгч Б.Бс гэмт хэргийн хохиролд тооцож 1.970.000 төгрөг авсан, гомдол, саналгүй талаараа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан / 2 хх-ийн 172 хуу/

5. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ц.А мөнгөн аяганы хуулсан мөнгө 6 ширхэг, эрэгтэй хүний бүс, ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга 1 ширхэгийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн / 1 хх-ийн 226, 230 хуу/  шүүх хуралдааны үед шүүгдэгчийг хохирогч Ц.А 120.000 төгрөгийн төлбөртэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гарган шүүх хуралдааныг завсарлуулж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ц.Алтанцэцэгийн Хас банкин дахь 5000276264 тоот дансанд 140.000 төгрөг шилжүүлсэн / 2 хх-ийн 175 хуу/

6. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Эт мөнгөн хазаар, эмээлийн 4 ширхэг даруулга, 4 ширхэг шөвөгч, 2 ширхэг баавар, эмээлийн хярыг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн / 2 хх-ийн 19 хуу/  хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал гомдол байхгүй, хохирлын үнэлгээг үнэлүүлсэн 35.000 төгрөгийн төлбөрийг Б.Б гаргуулах хүсэлтэй байна” гэжээ. 

Хохирогч Б.Э, Ц.Б нар нь шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн гэх зардлаа Б.Б нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт уг зардалтай холбоотой нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.  Шүүгдэгч Б.Б оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл баривчлагдсан хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 2 /хоёр/ хоногоор тооцож, эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ