Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00834/И |
Дугаар | 142/ШШ2016/0983 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2016/0983
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулга /ФБ75121535/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-15-26 тоотод оршин суух Харчин овгийн Сампилийн Жаргалсайхан /ФА66102571/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 1 680 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхтулга, хариуцагч С.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жаргалсайхан нь Мөнхтулга надаас сарын 10% хүүтэйгээр доор дурьдсан мөнгөнүүдийг зээлж авсан юм. 2015 оны 06 сарын 23-нд 100 000 төгрөг авсны 10 сарын хүү нь 100 000 төгрөг, 6 сарын 26-нд 100 000 төгрөг авсны 10 сарын хүү нь 100 000 төгрөг, 06 сарын 29-нд 50 000 төгрөг авсны хүүг нь 10 сраар бодоход 50 000 төгрөг, 07 сарын 07-нд 100 000 төгрөг авсны 10 сарын хүү нь 100 000 төгрөг, 07 сарын 25-нд 200 000 төгрөг авсны 9 сарын хүү нь 180 000 төгрөг, 07 сарын 27-нд 120 000 төгрөг авсны хүү нь 108 000 төгрөг болсон бөгөөд 2016 оны 09 сарын 23-нд Оргодол хэмээх танихгүй хүнтэй цуг ирж бичиг баримтыг нь барьцаанд тавьж 450 000 төгрөг авсан боловч тэр нь 2 сарын 05-аас хойш тооцоо хийгээгүй тул 3 сарын хүү 135 000 төгрөг болсон байна. Иймээс Жаргалсайханаас үндсэн мөнгө 1 120 000 төгрөг хүүг нь үндсэн мөнгөнөөс 50%-аас хэтрүүлэхгүй тооцож 560 000 төгрөг нийт 1680 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид хуралдаан дээр эвлэрэхдээ: Нэхэмжлэгч 1 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1 200 000 төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан “1 680 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь 1 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1 200 000 төгрөг болгосныг хариуцагч С.Жаргалсайхан төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн болно.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь 1 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1 200 000 төгрөг болгосныг хариуцагч С.Жаргалсайхан төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 41 830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 33 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтулгад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА