| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0060/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 61
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Урианхай овогт Ганбаатарын Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811028100002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг Улаанхудаг 3-4 гудамж 26 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 5-31 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Ганбаатарын Г.Д /РД: НФ92090313/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дунд тасганы” 5-31 a тоот хашаанд хохирогч В.Амар-Отгонтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Урьд нь үерхдэг байсан Амар-Отгон манай хашаанд өөрийнхөө машиныг авчраад тавьсан байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Амар-Отгон руу машинаа ав гэж ярьсан. Тэгээд ахындаа оччихоод иртэл Амар-Отгон машинаа авах гээд манай хашаанд ирсэн байхаар нь машинаа авах гэж байгаа юмуу гэхэд Амар-Отгон чи машинаа ав гэсэн биздээ гээд орилж хашгираад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдсан. Би Амар-Отгоныг алгадаж, машин руу түлхчихээд хашаанаас гарч яваад гудамжинд алхаж байгаад буцаад гэртээ очиход цагдаа нар ирсэн байсан. Нэг удаа алгадаж, 2-3 удаа машин руу түлхсэн. Хамарнаас нь цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
хохирогч В.Амар-Отгоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2016 оны 02 сард танилцаж тэрнээс хойш үерхэх болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдарч байгаагүй. Хааяа нэг нэгнийхээ гэрээр орж гардан байсан. Би машинаа Г.Дын хашаанд тавьчихсан байсан юм. Намайг машинаа ав гээд утсаар залгаад байхаар нь машинаа авах гээд очсон чинь Г.Д согтуу байсан тэгээд би эвдэрхий машин ав гэлээ гэж уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад Г.Д миний толгой, нүүр рүү цохиод байсан. Би машинаа хашаанаас нь гаргаад гудамжинд явж байсан хүний утсаар цагдаа дуудсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11998 тоот дүгнэлт: В.Амар-Отгоны биед зулай орой хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын зүүн хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх эоломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Дыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Г.Дын орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.