Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 99

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Э.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Занынхан овогт Эрдэнэсайханы Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811030570040 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 23-270 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Занынхан овогт Эрдэнэсайханы Э.Э/РД: ХВ85030236/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Э.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Энь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хохирогч А.Тутаны хувийн автомашинаар таксины үйлчилгээ авахдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш худалдааны төвийн урд "хүнд мөнгө өгөх гэсэн чинь ойрхон ATM байхгүй байна, бэлэн мөнгө байвал өгчих, замдаа картнаас аваад өгье" гэж хуурч 30,000 төгрөгийг,

мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Доржгочоогийн хувийн автомашинаар таксины үйлчилгээ авахдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фреш худалдааны төвийн урд "хүнд мөнгө өгөх гэсэн чинь ойрхон ATM байхгүй байна, бэлэн мөнгө байвал өгчих, замдаа картнаас аваад өгье" гэж хуурч 30,000 төгрөгийг,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч П.Төмөрийн хувийн автомашинаар таксины үйлчилгээ авахдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман шарга вальют арилжааны төвийн гадна "доллар авах гэсэн чинь мөнгө дутаад карт уншихгүй байна, бэлэн мөнгө байвал өгөөч замдаа картнаас аваад өгье" гэж хуурч 25,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Тутаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3 дугаар сургуулийн уулзварын урд ногоо зардаг контейнерын дэргэд таксинд явах гээд зогсож байхад нэг залуу ирээд замдаа Фреш худалдааны төв орж юм авна, тэгээд Мишээл экспо орж тэндээс зурагт аваад Драгон орно гэж хэлээд суусан. Тэгээд тэндээс хөдлөөд Фреш худалдааны төв ороод удалгүй гарч ирээд энэ худалдааны төв дээр карт уншдаг газар байхгуй байна гэж хэлээд надаас 30,000 төгрөг өгөөч, 2-лаа замдаа АТМ-аас аваад өгье гэж хэлээд 30,000 төгрөг аваад орсон. Тэгээд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь ороод асуутал ...хойшоо нэвт гараад явчихсан байх гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 13х, 20х/,

хохирогч П.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Нисэх рүү хол явах юм чинь замаараа халтуур хийгээд явчихъя гэж бодоод тэр хүнийг хаа хүрэх юм бэ гэсэн чинь Нисэх орно гэсэн. Тэр хүн машинд орж ирж суугаад замаараа 8 шарга орж вальют авчихаад тэгээд цаашаа нисэх явъя гэсэн бөгөөд 8 шарга дээр ирээд зогссон чинь та хүлээж байгаарай гээд цүнхээ орхиод буусан. Тэгээд нилээд байж байгаад буцаж ори ирээд оочер ихтэй байна, бас доллар авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, танд мөнгө байна уу, байвал би картнаас мөнгө аваад өгье гэхээр нь "ахад нь 25,000 төгрөг байна" гэсэн чинь "тэрийгээ өгчих ахааг гэхээр нь 25,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд цүнхээ аваад дотогшоо орсон юм. Тэгээд удаад гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон чинь нөгөө хүн байхгүй, алга болчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х-16х, 21х-22х/,

хохирогч Д.Доржгочоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нисэх рүү 20,000 төгрөгөөр яваад өгөөч, Германаас гуталирж багаа юм тэрийг авчирна гэсэн. Тэгээд зөвшөөрөөд хөдөлсөн чинь замаараа Улсын их дэлгүүрийн хойно Фреш худалдааны төвийн гадаа очоод энд хүнд мөнгө өгчөөд ирье, хүлээж байгаарай гэж хэлээд дотогшоо орсон. Тэгээд жаахан байж байгаад гарч ирээд картнаас бэлэн мөнгө авахаа мартчихаж, танд бэлэн мөнгө байна уу гэхээр нь "надад 30,000 төгрөг байна ш дээ болох юм уу" гэсэн чинь "болно, болно, би танд буцахдаа тооцоон дээрээ нэмээд өгчихье" гэсэн. Тэгээд би 30,000 төгрөг өгөөд оруулсан ба тэр хүн огт гарч ирэхээ байчихсан ба ороод харсан чинь байхгүй болчихсон байсан ба цаашаагаа нэвт гардаг хаалгатай байсан юм байна лээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х-19х, 23х-24х/,

хохирлын тооцоо /хх-ийн 27х/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 40х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Энхбаярыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.