| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0115/Э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 119
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бүрд овогт Зинамидэрийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811026110041 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Монос” группт жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 58 байрны 16 тоотод оршин суух хаягтай,
урьд 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бүрд овогт Зинамидэрийн Э.М/РД: НТ84062019/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ З.Э.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Э.Мнь хохирогч Л.Шүрэнцэцэгт "автомашины мотор авч өгнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Л.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түүний хүү Э.Мнь ээжийгээ өнгөрсний дараа нь манай нөхөр Чулуунбаатартай уулзаж, надад танидаг хүн байгаа , би танай машины моторыг аваад өгье гэж яриад, манай нөхрөөс миний утасны дугаарыг аваад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр надтай утсаар ярихдаа мөн адил би таны машины моторыг чинь захиалж аваад, би 2-3 найздаа ийм моторыг захиалж авч өгсөн, надад найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр машины моторны урьдчилгаа төлбөр 800.000 төгрөгийг би гэрээсээ мобайл банкаар шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр моторыг чинь ачуулах гэсэн контэйнерт багтаагүй байна гэж байна. Дараагийн ачаагаар ирнэ гэж байна гэж хэлээд 1.100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.Мнад руу залгаад хүүхэддээ гацуур мод авч өгөх гэсэн юм аа мөнгө байна уу гэж хэлээд манай гэрт ирсэн юм. Тэгээд надаас мөнгө гуйгаад байхаар нь би 155.000 төгрөгийн дансаар шилжүүлсэн юм. Уг нь машины моторыг 14 хоногийн дотор авч ирээд өгөх байсан боловч энэ хугацаанд өгөөгүй явсаар байгаад өдийг хүрсэн... 2018 оны 02 дугаар сараас эхлэн Э.Мгэх залуугаас мөнгөө өг гэж нэхэж эхэлсэн юм. Энэ хугацаанд надад хэлэхдээ одоо мөнгийг чинь хийнэ данс руу хийнэ, одоо банкинд мөнгө авах гэж байна гэх мэтээр худлаа ярьсаар одоог хүрч оайна. ...Тэгээд уг залуугийн машины моторыг Э.Мгэх залуу надад танил, мотор захиалж авч ирдэг хүн байгаа гэж хэлээд надаас 2 удаагийн үйлдлээр 1.900.000 төгрөгийг өөрийн хаан банкаар уг залуугийн өгсөн 5174063919 дансны дугаар луу мөнгийг шилжүүлсэн юм. ...Сүүлд надаас шинэ жилийн өмнө 155.000 төгрөг дансаар авсан. ..мотор ирсэн гэж нэг ч удаа яриагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-18х/,
гэрч Г.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Харин энэ хугацаанд би уг залуутай өөрийн эвдэрсэн моторын талаар асууж тодруулахад Э.Мнь надад мотор авч ирэх танидаг хүн бий гэж ярьж байсан. Гэр лүү хүргүүлэх явцад миний утасны дугаар манай эхнэрийн гар утасны дугаарыг уг залуу авсан. Харин тэр өдрөөс хойш манай эхнэр Шүрэнцэцэг рүү удаа дараа утсаар ярьж мотор янзлах, авч ирэх танидаг хүн байгаа гэж утсаар манай эхнэрээс удаа дараа мөнгө авсан гэж байсан. Яг хэдэн төгрөг авсныг нь би санахгүй байна. Харин би эхнэр Шүрэнцэцэгээс асуухад машины моторны мөнгийг Э.Мгэх залуу руу шилжүүлсэн удахгүй 7-14 хоног машины моторыг авч өгнө гэдэг талаар ярьж байсан. Харин үүнээс хойш машины мотор янзалж өгсөн зүйл байхгүй, мотор захиалж авч ирсэн асуудал ч байхгүй алга болсон. Би Э.Мгэх залуутай хэд хэдэн удаа утсаар ярихад уулзана, өнөө маргааш болгоно гэх мэтээр худлаа ярьж явсаар 2018 оны 9 дүгээр сарын хүртэл ярьж явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,
Л.Шүрэнцэцэгийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 19-25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч З.Мөнхбатыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.