| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0117/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2019-02-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 122
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар С.Уранбилэг,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711010900279 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, 103 ХХК-нд цагийн ажилтан, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13 гудамж, 183 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Б.Х /РД- УИ95111793/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Б.Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 139 дүгээр бүрэн дунд сургуулийн орчимд хохирогч Д.Эрдэнэбаатарын эд хөрөнгийг буюу “LG” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Х мэдүүлэхдээ:
хохирогч Д.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Гандангаас надтай цуг таксинд ирсэн хүн таксинаас бууж намайг дагаж явж байгаад 19 цаг 30 минутын орчимд Хайлаастын эцэс 139 дүгээр сургуулийн орчимд ахаа утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний утсаар минут гаран ярьж байгаад гэнэт зугтаагаад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-16х/,
гэрч Э.Чинболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны 19 цагийн орчим Б.Х миний 80090499 дугаарын утас руу 95110581 дугаарын утсаар залгасан. Б.Х надад хэлэхдээ би гэрээс гараад явж байна чамтай очиж уулздаг юм уу гэж хэлсэн бөгөөд намайг энэ залгаж байгаа дугаар чинь хэний дугаар юм бэ гэж асуухад манай ахын дугаар байгаа юм, би ахтай хамт явж байна гэж хэлсэн тэгэхээр нь би за за тэгвэл ярихгүй юу гэж хэлээд утсаа салгасан. Тэр орой нь Б.Х манайд ирж хонох үедээ нэг хар өнгийн гар утас барьсан байсан Би хэний утас юм бэ гэж асуухад надад ахын утас байгаа юм түр барьж байхгүй юм гэж өгсөн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн ЧД2-18-737 дугаартай тайлан: /хх-ийн 22-23х/ LG f200 маркийн, 2018 оны 8 сард 200.000 төгрөгөөр авч байсан гар утсыг 144.000 төгрөгөөр үнэлэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №6657 дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29х/
Шинжилгээнд ирүүлсэн Б.Б.Хийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй Б.Б.Хийн гарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. Шинжлэгдэж буй Б.Б.Хийн гарын дардас санд MN0006100008548 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна.
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 11-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Б.Хийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Эрдэнэбаатарт дээрэмдүүлсэн эд зүйлийг нь мөрдөн шалгах ажиллагааны үед хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Б.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.