Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 153

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би А.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй А.Батчулуунд холбогдох 80500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05-р сарын 26-ны өдөр хүлээн авч

Т О Д О Р Х О Й Л ОХ нь:

  Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Батчулуун нь манай дэлгүүрээс 2015-11-29-нд 80500 төгрөгийн үнэтэй пүүз аваад одоо болтол өгөхгүй байгаа тул 80500 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг Уурхайчин 5-10 тоотод оршин суух, Онцгой байдлын гал унтраах 49 дүгээр ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, РД:СЭ 89031798, Орлой овогт Аюурсэдийн Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: А.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 80500 төгрөгнөөс 2016-06-13-ны өдөр 40000 төгрөг, 2016-06-22-ны өдөр 40500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт төлж барагдуулсан гэжээ.

            Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А.Батчулуунаас нэхэмжилсэн 80500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт авсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.                                     

                                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь : 

           Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Батчулуунаас 80500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хариуцагч А.Батчулуун нь нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 80500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           Хариуцагч А.Батчулуун нь нэхэмжлэлийн шаардлага 80500 төгрөгийг төлж биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Нэхэмжлэлийн шаардлага 80500 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлийн 123.1, 74-р зүйлийн 74.2, 74.4, 75-р зүйлийг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 80500 /наян мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч А.Батчулуун нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт олгосугай.

3. Хариуцагч А.Батчулуун нь нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэгт улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлж биелүүлсэн болохыг дурдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БОЛОРМАА