Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 135

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Уранбилэг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Цэрэнсодномын Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911002770119 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1196 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэнсодномын Ц.Б /РД: ЦВ84050818/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 31-394в тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гантөгстэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой найз Мөөгий буюу Мөнх-Эрдэнэ миний утас руу залгаад манайд хүрээд ирээч Идэрээ /Идэрбаатар/, Өндөгөө /Ц.Б/ нар ирсэн байна хүрээд ир гэсний дагуу Чингэлтэй 16 дугаар хороо, Согоотын 31-394в тоотод 19 цаг өнгөрч байх үед очсон юм. Тэр үед Идэрбаатар, Ц.Б, Мөнх-Эрдэнэ нар 0,75 граммын Хараа архи хувааж уугаад талдаа орчихсон байсан бөгөөд би ороод архинаас нь хувааж уугаад сууж байх үед Идэрбаатар би жаахан дуг хийе гээд унтчихсан юм. Ингээд Ц.Б гартаа хутга барьчихсан байхаар нь би босоод шууд хутгыг нь авах гээд хутганы иртэй хэсгээс нь шууд бариад авах үед Ц.Б хутгаа хойш нь татаад авах үед зүүн гарын ядам хуруу зүсэгдсэн учир би уурлаад түүний цээж рүү нь 2 удаа цохиж түлхэж авах үед Ц.Б дахин ширээн дээр байсан шаазан аяга аваад над руу шидсэн тул би бултах гэсэн боловч аяганд оногдож толгойн зүүн чамархайн хэсгээс цус гарсан.Би Ц.Баас нэхэмжлэх зүйл байхгүй.

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орой 20 цагийн орчимд найз Гантөгс манайд согтуу ороод ирсэн тул нөгөө архинаасаа цугтаа ууж байх үед Идэрбаатар унтаад өгсөн. Ингээд би доор байрлах дэлгүүрээс тамхи авах гээд Ц.Б Гантөгс хоёрыг юм ярьж байхад нь үлдээгээд гарч явсан. Тэгээд гэртээ иртэл манайд хэн ч байхгүй гэрийн шалаар болон угаалтуур нил цус болчихсон байсан бөгөөд гэрээс гартал цагдаа нар ирээд намайг байлцуулан үзлэг хийгээд явсан. Намайг гарах үед Идэрбаатар унтаад Гантөгс Ц.Б хочр үлдсэн архиа уугаад юм яриад суугаад үлдсэн... гэх мэдүүлэг,” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х, 22-23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1272 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн шаазан аяганы хагархайнууд нь энэ хэрэгт хамааралтай баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.