Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 151

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Уранбилэг, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жалайр овогт Нямсүрэнгийн Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000400099 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, халх. бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Автобус баазын 11 дүгээр паркт галч ажилтай, ам бүл 1, Чингэптэй дүүргийн 15 дугаар Жаргалантын 40 дүгээр гудамжны 681 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заансаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Нямсүрэнгийн Н.Х /РД: ЧР70010511/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Н.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Lily" нэртэй үйлчилгээний газарт хохирогч Б.Нарангэрэлийн баруун нүд орчим цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

рохирогч Б.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Лили нэртэй пабд ороод хоол захиалж идээд пиво уусан. Хажуу талын ширээнд ахимаг насны орж ирээд ганцаараа яриад байсан. Тэгээд би Түмэнжаргалтай гарч гамхи татаад ороод иртэл нөгөө ахимаг насны ах манай ширээнд ирчихсэн нөхертэй юм яриад суугаад байсан. Тэгээд би өрөвдөөд хоол, салат авч өгсөн. Тэгсэн манай нөхөртэй сонин сонин зүйл яриад байхаар нь алив та одоо болно, босоод яв гэхэд байж бай юмаа идчихээд яе -гээд суугаад байсан. ...энэ хүнийг ерөөсөо явуулъя гэж бодоод та одос яв гэхэд салта идэж бдуусаад гартаа байрьж байсан халбагаараа үгийн зөрөөгүй шууд миний баруун нүдний хөмсөг дээр нэг удаа цохьсон. Тэгсэн миний нүүрнээс цус гараад орилтол уг пабын хүн цагдаа дуудсан. ...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

гэрч Ж.Сүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гэнэт нэг эмэгтэй орилоод явчихаар нь яваад очтол хохирогч Нарангэрэл гэх эмэгтэйгийн баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан байдалтай, хамт явж байсан хөгшин настай хүн рүүгээ "энэ намайг ийм болгочихлоо" гээд дайраад байхаар нь цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х-16х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 369 дугаартай "Б.Нарангэрэлийн биед баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмерийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөгүй." гэх дүгнэлт /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд Н.Хттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Хыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.Х нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад түүний биечлэн эдлэх торгох ялыг нийт 9.215.000 төгрөгөөр тогтоосон байх ба уг торгуулийн ялыг Н.Х нь төлж барагдуулаагүй байх тул энэ тогтоолоор оногдуулсан торгох ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.