Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/01041/И |
Дугаар | 142/ШШ2016/00972 |
Огноо | 2016-07-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/00972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 1-71 тоотод оршин суух, Шиваа ширээт овгийн Раднаасалын Раднаабазар /МФ56032113/-ын хүсэлттэй
"Ажжиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Раднаабазар, гэрч С.Нарантуяа, Б.Орхонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Раднаабазар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Раднаабазар нь 1972 онд ажилд орж ажилласан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1981 оноос 1991 онд ажилласан үеийн орсон гарсан тушаал зарим нэг нь архивын баримт болох бусад материал олдохгүй орох боломжгүй. Иймд 1974 оны 06 дугаар сарын 28-наас 1991 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Раднаабазар нь шүүхэд хандан “1974 оны 06 дугаар сарын 28-наас 1974 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт ажилтнаар, 1974 оны 07 дугаар сарын 02-ноос 1976 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар, 1979 оны 07 дугаар сарын 28-наас 1981 оны 01 дүгээр сарын 02 хүртэл “Номгон” САА-д слесарьчаар, 1981 оны 07 дугаар сарын 10-наас 1991 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл “Номгон” САА-д жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Р.Раднаабазар нь 1976 оны 06 дугаар сарын 28-нд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт нормчноор ажилд орж, 1974 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрч барилгачинаар шилжин ажилласж байгаад 1976.06.20-нд цэргийн албанд татагдан 1979.07.28-нд цэргээс халагдан ирж “Номгон” САА-д слесарчаар оржээ. Ингээд 1981.01.02-ны өдөр авто жолоочийн курст суралцахаар болж ажлаасаа чөлөөлөгдөөд, 1981.07.10-ны өдөр “Номгон” САА-д авто машины жолоочоор орж, 1991.04.04-ний өдөр өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь түүний хөдөлмөрийн дэвтэр, 1989.11.21-ний 384 дугаартай Сэлэнгэ аймгийн “Номгон” САА-н даргын шагнах тухай тушаал, 1981.01.02-ны өдрийн 01 дугаартай, 1981.07.10-ны өдрийн 142 дугаартай жолоочоор авсан тухай тушаал, 1981.09 сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд авсан цалингийн тодорхойлолт, гэрч Б.Орхонтуяа, С.Нарантуяа нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Р.Раднаабазарын хөдөлмөрийн дэвтэрийг анх нээхдээ Раднаасалын Рааданбазар гэж нээснээс болж, ажилд орсон гарсан тушаалууд дээр Рааданбазар гэж бичигдсэн байх ба, Үндэсний төв архивын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Раднаасалын Раднаабазар эр 9 сартай гэж бүртгэгдсэн баримт хэрэгт авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он, эцгийн нэр зөрүүгүй, Үндэсний төв архивын хүн амын тооллогын бүртгэлд бичигдсэнтэй тохирч байх ба Р.Раднаабазарын хөдөлмөрийн дэвтэрийг анх нээхдээ Рааданбазар гэж буруу бичсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Раднаасалын Раднаабазарыг 1974 оны 06 дугаар сарын 28-нд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт нормчноор орж, 1974 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар шилжин ажиллаж, 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт явах болсон тул ажлаасаа чөлөөлөгдөн, 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Номгон” САА-н авто гражид слесарьчаар орж 1981 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Номгон” САА-д авто машины жолоочоор орж 1991 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шиваа ширээт овгийн Раднаасалын Раднаабазар /МФ56032113/-ыг 1974 оны 06 дугаар сарын 28-наас 1974 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт ажилтнаар, 1974 оны 07 дугаар сарын 02-ноос 1976 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар, 1979 оны 07 дугаар сарын 28-наас 1981 оны 01 дүгээр сарын 02 хүртэл Сэлэнгэ аймгийн “Номгон” САА-д слесарьчаар, 1981 оны 07 дугаар сарын 10-наас 1991 оны 04 дүгээр сарын 04-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн “Номгон” САА-д жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА