| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0047/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
шүүгдэгч М.А /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, М.А нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0438 82099 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ц.Б, 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 49б байрны 05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол улсын иргэн М.А, 1993 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамжны 39а-110 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.А, Ц.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр харилцан бие биетэйгээ эвлэрч гомдол саналгүй болсон тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр харилцан бие биетэйгээ эвлэрч гомдол саналгүй болсон тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед согтуу залуу орилж хашгараад явж байсан бөгөөд нэг нь шууд гүйж ирээд миний машины урд талын салхины шилэн дээр гараараа цохисон. Тэгээд би машинаасаа буугаад яаж байгаа юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь боож унагасан, ...хэн нь хэдэн удаа яаж цохисныг хэлж мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг. /хх 35/,
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бидэнтэй хамт явж байсан Далх-Очир машин андуураад тухайн машины жолоочтой маргалдсан. Тэр машины жолооч залуу Далх-Очирыг заамдаад боогоод байж байсан. Явж очоод би тэр залуугаас найзыгаа авах гээд очиход чиний найз чинь машины шил цохьсон гээд намайг заамдаад толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хх 41/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6743 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6375 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А, Ц.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
- М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.А, Ц.Б нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ганболд, Ж.Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.А, Ц.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР