Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 156

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Б.Чинзоригийн нэхэмжлэлтэй Ш.Энхсүрэнд холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

                                                                                         Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Энхсүрэн нь 2015 оны 12 сарын 04-нд  манай дэлгүүрээс өөртөө, хүүхэдүүдээ хувцас зээлээр аваад одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул барааны үнэ 800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 11-06 тоотод оршин суух РД: ЕВ 79020903, Боржигин овогт Шагдарын Энхсүрэнгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Чинзоригийн 800000 төгрөгийг эхний ээлжинд 2016 оны 07 сарын 3-наас 5-ны хооронд 300000 төгрөгийг төлнө, үлдэгдэл 500000 төгрөгийг 2 хүүхдийн 20000 төгрөг болон группээ сунгуулахаар өөрийн бололцоогоор 2017-05-03-ны өдөр хүртэл өгч дуусгана гэжээ.

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Энхсүрэнгийн тайлбартай танилцлаа. Тайлбарын дагуу мөнгөө авахаа зөвшөөрч байна гэжээ.

 

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч Б.Чинзориг нь хариуцагч Ш.Энхсүрэнгээс 800000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Энхсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 800000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй болно.

           Хариуцагч Ш.Энхсүрэн нь 800000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

           Нэхэмжлэлийн шаардлага 800000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ш.Энхсүрэнгээс 11875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Чинзоригт олгох нь зүйтэй гэж үзэв.                         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 74.4, 75-р зүйлийг 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Чинзоригийн нэхэмжлэлийн шаардлага 800000 /найман зуун мянга/ төгрөгийг хариуцагч Шагдарын Энхсүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамж 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ш.Энхсүрэнгээс 11875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Чинзоригт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.БОЛОРМАА