Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 203/МА/2023/00029

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр                                              Дугаар 203/МА2023/00029                                           Даланзадгад сум

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 144/ШШ2023/000... дугаар шийдвэртэй,

         “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          “*******” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг 204 395 730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “*******” ХХК болон “******* *******" ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г/110 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. “******* *******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит “******* *******” ХК-ийн нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан “*******” ХХК-д дизель түлшний гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан. Тус компанийн захирал Н.*******ийн хүү Б.******* “*******” ХХК-ийн менежер албан тушаалтай ба хөрс хуулалтын компанийн үйл ажиллагаа нь хариуцан ажиллаж байсан. Анх авч эхэлсэн сараасаа эхлэн гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчиж эхэлсэн ба хугацаа хэтэрч байгаа талаар болон алданги тооцогдож байгаа талаар менежер Б.*******д удаа дараа мэдэгдэж байсан. Б.******* нь санхүүжилт орж ирэхээр хүү алдангитай нь танай төлбөрийг төлж барагдуулахаар санхүүжилтээ хөөцөлдөөд явж байна гэсээр олон сарын хугацаа өнгөрсөн. Бизнесийн харилцагчийн итгэлцлийн үүднээс гэрээний үүргээ биелүүлэхээ аман хэлбэрээр баталгаажуулж байна гэж ойлгон одоог хүртэл хүлээсэн боловч үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Одоогоор гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизель түлшний үндсэн үнэ 136 263 820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68 131 910 төгрөг нийт 204 395 730 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул “*******” ХХК-с гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 204 395 730 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  “******* ХХК” нь “******* *******” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан ба түүнээс хойш “******* *******” ХХК нь “*******” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “*******” ХХК-ийн захирал Н.******* түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х. нарт удаа дараа “*******” ХХК-ийн нэр дээр түлш өгсөн байсан. “*******” ХХК -ийн талаас “******* *******”" ХХК-д “*******" ХХК-ийн нэр дээр “*******" ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х. нарт түлш өгөхийг аман болон албан бичгээр зөвшөөрөлгүй өгөөгүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “*******” ХХК нэр дээр “*******" ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х. нарын гарын үсэгтэй их хэмжээний түлш авсан байсныг “*******” ХХК-ийн инженер Б.******* олж мэдсэн. Мэдсэний дараагаар “******* *******” ХХК түгээгчид зөвхөн “*******” ХХК-ийн менежер Б.*******гийн зөвшөөрлөөр “*******" ХХК–д түлш олгохыг сануулсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод “*******” ХХК-н менежер ******* нь ‘‘*******” ХХК-ийн захирал Н.*******тай уулзсан. Уг уулзалтаар “*******” ХХК-ийн нэр дээр авсан түлшийг нэхэмжилсэн. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулна. Уг түлшийг “*******” ХХК үйл ажиллагаанд ашиглаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч ‘‘*******” ХХК-ийн захирал Н.******* өөрийн биеэр аман болон гар өргөдөл бичиж өгсөн боловч төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. “*******” ХХК”-ийн нэр дээр “******* *******" ХХК-иас авсан ‘‘*******” ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/,  X.  нарын гарын үсгээр авсан түлш нь “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй нь үнэн болно. Уг асуудлаар “*******” ХХК нь ‘‘*******” ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х. нарыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага шалгалт хийж ‘‘*******” ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х. нарыг эрэн сурвалжилж байгаа. “*******” ХХК нь “******* *******” ХХК-иас Б.*******, Жамбал, Отгонхүү нарын гарын үсгээр авсан түлшний үнэ өртөг 50 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “******* *******” ХХК-ийн Капитрон банкны 3019043333 дансанд тушаасан. Үүнийг шүүхээр нэхэмжилсэн дүнгээс хасаж тооцох ёстой. “*******” ХХК-иас “******* *******” ХХК-ийн шүүхээр нэхэмжилж байгаа төлбөрийг “*******” ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий , Х. нараас барагдуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр 264.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 174 403 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 030 977.825 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, “*******” ХХК-аас 1 030 977 825 төгрөгийг гаргуулж “******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн Хаан банк дахь .......... тоот харилцах данс, Капитрон банк дахь ............. тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоосон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/Ш32021/000...... дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “*******” ХХК, Н.*******, О. нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 144/Ш32021/00.. дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж Н.*******, О. нарыг гуравдагч этгээдээр татаж, “*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь “гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болон гэрч ыг гэрчээр асуулгахаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх гэрч ыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг уншиж, танилцуулсны дараа даргалагчаас "хариуцагч тал гуравдагч этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг дахин гаргаагүй тул гуравдагч этгээдүүдийг оролцуулах шаардлагагүй" гэж гуравдагч этгээдүүдийг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарласан боловч шүүхийн шийдвэртээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар “*******” ХХК-ийн захирал Н.*******, түүний эхнэр О. нарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна" гэх хуулийг буруу тайлбарлан шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласнаасаа зөрүүтэй дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагч талаас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд оролцохоор очихдоо хэргийн материалтай танилцахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 144/Ш32023/00... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрөөс гаргасан хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас “Н.*******, н. нарт холбогдох өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн шийдвэр бусад холбогдох баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх” талаар шийдвэрлэсэн болон холбогдох нотлох баримтуудыг прокурорын газраас ирүүлсэнтэй танилцсан бөгөөд уг захирамж гарсан талаар хариуцагч талд өмнө нь танилцуулаагүй болно. Анхан шатны шүүх шийдвэртээ “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Н.Гарьдхүү нар нь 50,000,000 төгрөгийг төлсөн. Иймд манай компанийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа ч нотолж чадахгүй байна, гэх дүгнэлтийг хийж хариуцагч талын татгалзлыг явцууруулан зөвхөн дээрх үндэслэлээр л нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж мэтгэлцсэн мэтээр дүгнэж хариуцагч талаас “нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох дизель түлш олгосон жагсаалт дахь нийт авсан гэх түлшний тоо хэмжээ нь нэхэмжлэлд дурдсанаас зөрүүтэй, уг нотлох баримт нь шаардлага хангаагүй, эргэлзээтэй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бодитоор тодорхойлж чадаагүй, “******* *******” ХХК-ийн ажилчдын ажилдаа хайнга хандсан буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдүүдийн хууль бус үйлдлийн улмаас хохирсон, манай компани бусдын өмнөөс хариуцлага хүлээхгүй” зэрэг татгалзлуудад ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлгүй үндсэн төлбөр 116,403,710 төгрөгийн алдангид 58,201,855 төгрөг, нийт 174,605,565 төгрөгийг гаргуулж “*******” ХХК олгох нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол нь гуравдагч этгээдээр оролцуулах ийм хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээд захирамжаа биелүүлсэнгүй гэсэн зүйл ярьдаг. Шүүхээс , нарын хаягийн дагуу албан тоотоо явуулдаг. Тэгэхэд тухайн дүүрэг багаас ийм хаягт ийм хүн байхгүй гэсэн ийм албан тоотуудыг 3 удаа ирүүлсэн нь хэрэгт хавсаргасан байна. Тухайн хаяг байхгүй хаяг нь тодорхойгүй байгаа ийм улсуудыг одоо гуравдагч этгээдээр оролцуулъя гэдэг. Үүнээс болж шүүх хурлууд удаа дараа хойшлогдож байсан. Гэвч энэ улсууд олдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас шүүх хурлыг үргэлжлүүлж хийсэн байгаа. Тэгэхээр эдгээр улсуудыг оролцуулах шаардлагагүйгээр энэ хэргийг шийдвэрлэхээр үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн байдаг. Иймд хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн талаас  үнийн дүн удаа дараа зөрүүтэй нэхэмжилж байгаа. Яг бодит үнэн юм байхгүй зөвхөн тэр гарын үсэгтэй падаанаар тийм хангалтгүй нотлох баримттай хэрнээ  биелүүлээгүй захирамж, анхан шатны шийдвэр гарсан. Үүнд гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хариуцагч талаас дахиж гуравдагч этгээдүүдийг оролцуулах хүсэлт гаргаагүй учраас оролцуулах шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 204,395,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь ******* ХХК, Н.*******, О. нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 283 дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 235 захирамжуудаар шийдвэрлэсэн атлаа /1-р хх-155-156, 2-р хх-71-72 дугаар тал/ гуравдагч этгээдээр татагдсан иргэд, хуулийн этгээдийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас /1-р хх-208-210, 2-р хх-79-82-р тал/ хүргүүлэхээс өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг хийгээгүй хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн.

5. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гээс ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, эрх зүйн акт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан ба шүүх хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдаагүй байхад талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийн оролцогчоос гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан нь үндэслэлгүй байна.

 

6. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 144/ШШ2023/000...... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                              ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                       З.ТҮВШИНТӨГС