Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2016/00963

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан хуралдааны танхимд хийж,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээл 3-295 тоотод оршин суух, Жонгоор овгийн Пэрэнлэйн Баасанхүү /АК77102109/-ийн хүсэлттэй,

“О.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Баасанхүү, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би О.Мэндсайхантай 2001 онд гэрлэсэн. Бид гэрлээд 15 жил болсон. Бидний дундаас 4 охин төрсөн. Том охин Уртнасан 2003 онд, дараах нь 2004 онд Насандэлгэр дунд охин Халиунаа бага охин Номин-Эрдэнэ төрсөн. 2015 оны 01 сараас эхлэн өөр хүнтэй явсаар гэр орноосоо холдсон. Би аргаа бараад 2015 оны 06 сард шүүхээр орсон боловч энэ хүн ирээгүй арга буюу эвлэрснээр хаасан. Одоо би энэ хүнийг эрэн сурвалжлуулж 4 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгож өрхөө салгуулахыг хүсэж байна. Иймд энэ хүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Баасанхүү нь “О.Мэндсайханыг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ. П.Баасанхүү О.Мэндсайхан нар нь 2001 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 4 охин төрсөн, нөхөр О.Мэндсайхан нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээсээ явсан, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан боловч О.Мэндсайхан нь олдоогүй тул эвлэрснээр хаалгасан. Одоо О.Мэндсайханаас гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгомоор байна, энэ хүн хаана байгаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэж нэхэмжлэгч тайлбарласан. 

О.Мэндсайхан нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд  түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг 7 дугаар тойргын Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй  байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

П.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг хэвээр үлдээхээр заалаа.

О.Мэндсайханд хилийн хориг тавьсан тус шүүхийн 2016.06.23-ны өдрийн 03724 дугаартай шүүгчийнн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овгийн Олзвойн Мэндсайхан /АН82030511/-ыг эрэн сурвалжилсугай.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан О.Мэндсайханыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

3. О.Мэндсайханд хилийн хориг тавьсан тус шүүхийн 2016.06.23-ны өдрийн 03724 дугаартай шүүгчийнн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.         

5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ХИШИГДАВАА