Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00157/И |
Дугаар | 146/ШШ2016/00157 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2016/00157
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, 2 дугаар баг, “Агуйт” газар оршин суух Онгин овогтой Сумъяагийн Сүхбаатарын /РД:ЙК61122812/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Сүхбаатар миний бие нь 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983-1984 он хүртэл цэргийн алба хаасан. 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Сүхбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Сүхбаатар нь 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 06 дугаартай, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай тушаалуудын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Олхонууд овогтой Лувсанжанцангийн Энхбаатар нь “...Би 1977 онд Багшийн их сургууль төгсөж багш болоод Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ирж ажиллахад С.Сүхбаатар нь сурагч байсан. Сүхбаатар нь 8 жилийн сургууль төгсөөд “Оч” нэгдэлд 1 жил малчнаар ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд “Оч” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажиллаж байсан...” гэж, мөн Боржгин овогтой Сэдбазарын Базарбиндэръяа нь “...Би 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн С.Сүхбаатар нь 1980 оноос Оч нэгдэлд ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд малчнаар 1992 оныг дуустал ажилласан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар С.Сүхбаатар нь 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онгин овогтой Сумъяагийн Сүхбаатарыг 1980 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА