Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00899/И |
Дугаар | 142/ШШ2016/00935 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2016/00935
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Скайтел плаза хаягтай “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-13 тоотод оршин суух, Боржигон овгийн Тойвгоогийн Гантөмөр /ТБ64102170/-т холбогдох
“171 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гантөмөр нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Эрдэнэт сувилал цогцолбор, Скайтел ХХК-ны хооронд байгуулсан гэрээнд хамрагдан 165 000 төгрөгний үнэ бүхий Ideos C8150 2 ширхэгийг нийт төлбөр 165 000 төгрөгийг 11 сар хуваан төлөхөөр тохиролцон зээлээр авсан. Г.Гантөмөр нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 165 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Г.Гантөмөрт төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Г.Гантөмөрөөс төлбөрийг үлдэгдэл 165 000 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг нийт 171 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Г.Гантөмөрөөс “171 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Гантөмөрт нь Скайтел ХХК-д 171 000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн төлбөр төлсөн баримтаар нотлогдож. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Гантөмөр биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Гантөмөрт холбогдох “171 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч Г.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5780 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 2890 төгрөгийг төрийн сангаас, 2890 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА