Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/00924

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-82 тоотод оршин суух, Шарнууд овгийн Пунцаг-Очирын Шүрэнцэцэг /РФ73100368/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-3-206 тоотод оршин суух, Сад овгийн Цэндхүүгийн Жамъяаншарав /ГК86031272/-т холбогдох

“954 800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Жамъяаншарав нь 868 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй гэрээ хийж авсан. Гэрээ хийсэн хугацаа өнгөрсөн боловч ирэхгүй авсан төгрөгөө авчирч өгөхгүй утасдахаар уьасаа авахгүй байгаа. Иймд иргэн Ц.Жамъяаншараваас үндсэн зээл 868 000 төгрөг 1 сарын хүү 86 800 төгрөг нийт 954 800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Шүрэнцэцэг миний бие нь нэхэмжлэлийн шаардлага болох 954 000 төгрөгийг бууруулан 700 000 төгрөг болгосон. Энэ мөнгөнөөс 550 000 төгрөгийг хариуцагч Жамъяаншарав нь өгсөн болно. Үлдэгдэл 150 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгөхөөр тохиролцож эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь хариуцагч Ц.Жамъяаншаравт холбогдуулан “954 800 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь 954 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба нэхэмжлэлийн шаардлагаа 700 000 төгрөг болгон бууруулж хариуцагч Ц.Жамъяаншарав нар нь дараах байдлаар эвлэрчээ. Үүнд: Энэ мөнгөнөөс 550 000 төгрөгийг хариуцагч Жамъяаншарав нь өгсөн болно. Үлдэгдэл 150 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ. 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь, хариуцагч Ц.Жамъяаншараваас 954 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагаа бууруулсан 700 000 төгрөг болгож энэ мөнгийг хариуцагч Ц.Жамъяаншарав нь 550 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 150 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 27 465 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА