| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1607/Э |
| Дугаар | 1674 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.А, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Б.М нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806081931821 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Б.А, 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Эмээгийн хамт.Баянхонгор аймгийн Гурванбулаг сум 3 дугаар баг, буга тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 99 дүгээр худгийн задгайд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн Б.М, 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 99-ийн задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.А нь Б.М-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн А.Олдохбаярыг өөрийн эзэмшлийн 88-65 УБЯ улсын дугаартай "Nissan edva" маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 20 дугаар гудамжинд хүргүүлэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэх гэмт хэрэг,
Шүүгдэгч Б.М нь Б.А-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн А.Олдохбаярыг өөрийн эзэмшлийн 88-65 УБЯ улсын дугаартай "Nissan edva" маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 20 дугаар гудамжинд хүргүүлэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаа болох прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаа болох прокурорын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч А.Олдохбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:"...Би 2018 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд лизингээр худалдаж авсан 88-65 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн "Nissan edva" маркийн автомашинтай таксинд явж байгаад шархадны эцэс дээр ирээд зогссон. Тэгсэн халамцуу 2 залуу хүрч ирээд явах уу гэхээр нь явна хаашаа явах юм гэсэн чинь 99 дүгээр худаг руу гэсэн. …тэр хоёрыг авч яваад 99 дүгээр худгийн хажууд ирээд зогссон чинь өндөр залуу нь машинаас буугаад бөөлжсөн. Тэгсэн намхан шар залуу халаасаа ухаж байгаад мөнгө байхгүй байна гэсэн. Тэгсэн хажуугаас нь өндөр залуу нь миний картанд мөнгө байгаа гээд буцаад машинд суусан. . .ATM дээр очоод өндөр залуу нь буугаад АТМ-аас 10.000 төгрөг авч гарч ирээд надад өгсөн. ...5000 төгрөг хариулж өгөөд буцаад 99 дүгээр худаг руу өгссөн. Ингэж өгсөх замдаа намхан шар нь миний халаасанд байсан 20.000 төгрөг байхгүй байна чи авчихлаа гэсэн. Тэгэхээр нь би юу гэж авах юм бэ надад угаасаа байгаа нь 16.000 төгрөг байна гэсэн. Тэгээд эхний газар руугаа хүргэж өгөх гэсэн чинь наад руу чинь явахгүй ийшээ эргэ гээд 20 дугаар гудамж болох мухар гудамж руу орсон. Тэгээд энд зогс гэхээр нь зогссон чинь тэр хоёр машинаас буугаад миний хаалгыг онгойлгоод пизда минь буугаад ир чи миний мөнгийг авчихлаа гээд над руу дайраад байсан. . . .миний хоолойноос боогоод намайг чирж унагаасан. Би тухайн үед өөрийгөө боолгуулахгүй гэж хамгаалсан чинь хажуунаас нь өндөр залуу нь бас боосон. Тэгээд би унасан чинь шар намхан залуу нь цохьсон. Тэгсэн өндөр залуу нь миний халаасанд байсан 16.000 төгрөгийг авчихсан. …тэр хоёртой барьцалдаж байхад намхан шар залуу нь миний машины түлхүүрийг барьчихаад өгөхгүй байсан тэгэхээр нь одоо болъё би ингээд явчихъя гэсэн чинь битгий хуцаад бай цагдаад хэлэх юм бол чамайг алчихна шүү гээд байхаар нь би зугтаад тэр гудамжинд байдаг таньдаг айл болох Эрдэнэ гэх ахын гэр рүү орсон. . . .Би намхан залуутай нь барыдалдаад намайг боож унагахад өндөр залуу нь миний халааснаас мөнгийг авчихаад чамд өөр мөнгө байгаа юу гэсэн тэгэхээр нь би надад өөр мөнгө байхгүй угаасаа та хоёроос авсан 10.000 төгрөгнөөс гадна мянгатаар 5000 төгрөг, 2 ширхэг таван зуут байгаа гэсэн. . . миний толгой дүүрээд өвдөөд байна. Хоолой боогдсоноос улайсан байна. . . .Би өөрийнхөө 16.000 төгрөг болон өөрийн ледринэн куртик дотор, зүүн мөр хэсэг нь урагдсан . . . манай эхнэр нэг жилийн өмнө . . .80.000 төгрөгөөр авч байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: " . . .Манай гэрт 01 цаг 40 орчим орж ирээд Эрдэнээ ахаа би дээрэмдүүлчихлээ гэж хэлээд манайд байхдаа 102-т дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
"Тод үнэлгээ" ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 10118 дугаартай "Манай өнөөгийн зах зээл дээр эдэлж хэрэглэж байсан хуучин хүрэм нь 30.000 төгрөгийн үнэ ханштай байх боломжтойг тодорхойлов." гэх хохирлын үнэлгээ. /хх-ийн 27 дугаар хуудас/
Яллагдагч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "…Баянзүрх дүүргийн буудал дээр оройны 21 цагийн орчимд уулзалдсан. Ингээд бид хоёр уулзалдаад Шархадны орчимд би газрыг сайн мэдэхгүй байна, нийтийн караокед орж 0.75л, 0.5л хоёр шил архийг хоёулаа хувааж ууж оройтсон тул такси барьж Шархадны эцсийн буудал дээр ирж дахин такси барьсан. …гэтэл Мөнх-Эрдэнэ жолоочтой маргалдаж чи миний мөнгийг авчихлаа гээд байсан. …Ингээд М бид хоёр буугаад ир гээд жолоочийг буулгаж ирээд авсан аваагүй гээд маргалдаж байгаад М машины түлхүүрийг авсан байж магадгүй. …жолооч нь түлхүүрээ нэхээд байх шиг байсан. Миний хувьд чи бид хоёрын өгсөн мөнгийг өгчих гэж хэлтэл жолооч нь надад 10.500 төгрөг гаргаж өгсөн, надад хариулт гээд 5000 төгрөг байсан юм. Нийт 16.500 төгрөгтэй болсон машинаас буугаад М-тэй жолооч маргалдаад байхаар нь миний бие жолоочийн араас цамцнаас нь хойшоо хоолойны чиглэлтэй нь араас татсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/" …М таксины жолоочтой маргалдаад эхэлсэн ба тэр үед нь би машины нөгөө талд бөөлжиж яваад очтол таксины жолооч гартаа барьж байсан 10.000, 1.000, 500 төгрөгөө надад өгчихөөд өөрөө зугтаад явчихсан. Таксины жолоочийн куртикнээс би барьж байгаад татчихсан чинь урагдчихсан. …Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Таксины жолоочийн хохирлыг барагдуулсан." гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/,
Яллагдагч Б.М:"…2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хийгээд байж байтал утсаар найз Алтанхуяг яриад уулзах уу гэж ярьсан юм. Миний хувьд 2-3 жил уулзаагүй байсан тул уулзахаар болсон. Ингээд орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр уулзалдсан. Улмаар 16 дугаар хороололд байдаг "Чингис" нэртэй нийтийн караоке бааранд орж сууцгаасан. Бид бааранд 0.75л, 0.5л хоёр шил архи болон 2 шил пиво авч ууж дуусгаад тэндээсээ такси бариад Шархадны эцэс дээр бууж зүс мэдэх такси барьж гэр рүүгээ хүргүүлэх болсон юм. …Шархад орж найз Алтанхуягийн картнаас 10.000 төгрөг авах болсон. …Ингээд эцсийн буудал дээр жолоочид 10.000 төгрөг өгч 5000 төгрөгийг нь хариулж аваад гэртээ хүргүүлэхээр тохиролцоод бид буцаж таксинд суугаад харих гэж өгсөж явах замдаа би гэрээсээ жаахан наана 100 метр зайнд бууя гэж жолоочид хэлсэн. …би жолоочид хандаж та арын суудал дээрээс миний мөнгийг авсан 14.000 төгрөг байсан гэж хэлтэл жолооч аваагүй гэж хэлсэн, тэгээд энэ ярианаас болж маргалдаад жолоочтой барьцалдаж авсан. Жолооч мөн надтай барьцалдаж хоорондоо хэсэг хэрэлдэж маргалдсан. …Машины түлхүүр ах хүүтэй ноцолдож байх хооронд надаас булааж авсан байх би түлхүүрийг нь сайн мэдэхгүй байна. …Жолоочийг цээжин тус газар нь гараараа цохиж авч байсан. удалгүй жолооч зугтаад яваад өгөхөөр нь бид хоёр манай гэр рүү алхаж ирээд шууд гэрт ороод унтсан юм. …А цагдаад хэлээд үзээрэй гэж хэлж байсан. " гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ " …бид 2 хоорондоо маргалдаж би жолоочийн цээж рүү 1 удаа, шанаа руу 2 удаа цохьсон. …Тэгтэл 500-ын дэвсгэртүүд гаргаж ирсэнийг А авчихсан юм. Тэгтэл таксины жолооч машинаа орхиод хажуугийн онгорхой хашаа руу гүйгээд орчихоор нь Алтанхуяг бид 2 манай гэр рүү ороод.." гэх мэдүүлэг. /хх-ийн 58 дугаар хуудас/
Хохирогч А.Олдохбаярын мэдүүлэг /хх10 дугаар хуудас/, гэрч Г.Эрдэнийн мэдүүлэг /хх12/, Тод үнэлгээ ХХК-ний хохирлын үнэлгээ /хх-27/, шүүгдэгч нарын мэдүүлэг /хх-н 16-17, 58/ Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-23-24/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25-26/ зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө иргэн А.Олдохбаярыг өөрийн эзэмшлийн 88-65 убя улсын дугаартай "Nissan edva" маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны 20 дугаар гудамжинд хүргүүлэхдээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан болох нь
Хохирогч А.Олдохбаярын: "...Би 2018 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд …намхан шар нь миний халаасанд байсан 20.000 төгрөг байхгүй байна чи авчихлаа гэсэн. …20 дугаар гудамж болох мухар гудамж руу орсон. Тэгээд энд зогс гэхээр нь зогссон чинь …миний хоолойноос боогоод намайг чирж унагаасан. Би тухайн үед өөрийгөө боолгуулахгүй гэж хамгаалсан чинь хажуунаас нь өндөр залуу нь бас боосон. Тэгээд би унасан чинь шар намхан залуу нь цохьсон. Тэгсэн өндөр залуу нь миний халаасанд байсан 16.000 төгрөгийг авчихсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Б.М нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.А, Б.М нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.А, Б.М нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР