Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 215/МА2023/00027

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй
                                          иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00327 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ........... сумын ........... багийн ......... хорооны ... - ... тоотод оршин суух, О овогт Н.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн .......... сумын .......... багийн ... дүгээр байрны ... - ... тоотод оршин суух, Х овгийн Ч.У
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багийн ... дүгээр байрны ... - ... тоотод оршин суух, У овгийн Г.А нарт холбогдох
Говь-Алтай аймгийн .............. сумын ............ багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ............. багийн ... дүгээр байрны ... - ... тоотод оршин суух, Х овгийн Ч.У
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ............ сумын ........ багийн ... дүгээр байрны ... - ... тоотод оршин суух, У овгийн Г.А нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............. сумын .......... багийн ...... хорооны ... - ... тоотод оршин суух, О овогт Н.А-т холбогдох
Говь-Алтай аймгийн ............. сумын ...... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах тухай нэгтгэсэн иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагч Г.А, хариуцагч Ч.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ............ сумын ...... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

Говь-Алтай аймгийн ............... сумын .......... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Нөхөр Г.А, эхнэр Ч.У нар нь 2021 оны 10 дугаар сарын 7-нд баригдаж байгаа барилгын 4 давхарт 50м2 2 өрөө байрыг м2 нь 1,450,000 төгрөгөөр бодож ав гээд урьдчилгаанд байгаа мөнгөө өгчихөөд 1 сард ор гэсэн боловч өнөөдрийг хүртэл оруулсангүй. Тухайн үед урьдчилгаа 42,000,000 төгрөгийг Ч.У-ын 53.......... дансанд хийгээд үлдсэн мөнгөө ипотекийн зээлэнд хамруулан төлөхөөр ярилцсан. Гэтэл өнөөдөр ярилцаж хэлэлцсэн аман гэрээнээсээ өөр зүйл ярьж м2 нь 1,900,000 төгрөгөөр бодоод авбал ав авахгүй бол боль гэж оруулахгүй байгаа. Өөрсдийн ажил нь бүтэж барилга нь дөхөөд ороход бэлэн шахуу болоход аман гэрээнээсээ буцаж оруулахгүй, эсвэл 1,900,000 төгрөгөөр ор гэж ярьж байгаад нь гомдолтой байна. Мөн бүх тавилгаа бүгдийг нь хийлгэсэн бас уналттай таазыг хүртэл баригдаж байх хооронд нь өөрсдөө хийлгэсэн. Бас паркетаа хүртэл манай нөхөр өөрөө шахсан. Мөн 9 сартай хүүхдээ хүртэл аваад өнөөдрийг хүртэл байраа хүлээж байна. Би өөрөө 6 сард төрсөн тэгэхэд төрөхөөс чинь өмнө оруулж өгнө гээд 6 сар хүртэл ярьж хэлсэн байж өнөөдөр оруулахгүй эсвэл бүр үнэтэй ав гэж байгаа. 2 нялх хүүхэдтэй манайх тэдний байрыг дуусаад оруулах байх гэж бүтэн жил шахуу хүлээж байхад өнөөдөр оруулахгүй гээд гэнэт үнээ нэмээд өөр зүйл ярьж байгаад нь гомдолтой байна. Иймээс тус байрны 4 давхарын 50м2 2 өрөө байрыг Н.А миний өмч болохыг тогтоож өгнө үү. Одоогоор урьдчилгаа- 42,000,000 төгрөг, уналттай тааз- 1,850,000 төгрөг, Гал тогооны тавилга- 2,100,000 төгрөг, хананы стенк- 950,000 төгрөг, тек- 1,250,000 төгрөг, унтлагын өрөөний шкаф- 1,600,000 төгрөг, үүдний шкаф өлгүүр- 3,500,000 төгрөг гээд бүгдийг өөрсдийн мөнгөөр хийлгэсэн байхыг харсаар мэдсээр байж тэр хамаагүй гээд үнээ нэмж оруулахгүй байгаа. Мөн тэднийд өгсөн мөнгөний 25,000,000 төгрөгийг бид банкнаас өндөр хүүтэй зээл авч өгсөн. Тухайн үед дөнгөж 2 давхар нь дуусч байсан бөгөөд одоо үнээ нэмнэ оруулахгүй гэх юм. 1 сарын өмнө оруулна гэж бүх тавилгаа хүртэл хийж угсарсан хойно ийм юм ярьж байна. Төрөөд 7 хоноогүй байхдаа өөрөө очиж уулзаж гуйсан. Анх ярилцсан аман гэрээнээсээ өөр зүйл ярьж 2 нялх хүхэдтэй байхад оруулахгүй гэж биднийг сэтгэл санааны дарамт үзүүлж байгаад нь бас гомдолтой байна. Мөн байрны дотоод засал болох паркетыг шахахгүй обойг наахгүй байсан учир манай нөхөр уурласан харин манай нөхрийг заамдаж үг хэлээр доромжилсон мөн эхнэр төрөх гээд байна яаралтай байрандаа ормоор байна гэхэд надад хамаагүй, та нарын асуудал гэсэн. Байрандаа бүх хувцас хунараа үлдээсэн ядаж хүүхдүүдийнхээ дээл хувцасыг авах гэтэл утсаа авахгүй байсан. Уналттай тааз тавилганууд хийлгэж мөн ванны өрөөнд ваннаа хүртэл өөрсдийн мөнгөөр авч тависан. Тиймээс байрыг минь манай өмч болгож өгнө үү. Говь-Алтай аймгийн .............. сумын ........ баг Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхарт ... м2 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.А, Ч.У нарын хариу тайлбарын агуулга: Би анх Н.А-тэй ярьж тохирохдоо байршлын хувьд өөрийнх нь 3 давхарын голын ... тоот байрны урьдчилгаанд 42 сая төгрөг авч урьдчилсан байдлаар ам хэлцэл хийгдсэн. Гэтэл анх урьдчилгаа өгсөн 3 давхарын байршилаа сайжруулж, мкв-аа томруулж 4 давхарт урагшаа харсан ... тоот болгон өөрөө сольж анхны хэлэлцээрээ өөрчилж, үлдэгдэл үнээ ашиглалтад оруулаад тухайн үеийн барилгын материалын ханшийг харгалзан тооцож өгч авахаар тохиролцсон гэж ойлгож байгаа. Иймд үлдэгдэл үнээ 1 мкв 1,800,000 бодоод 48,000,000 төлөөд ор гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй.
Эдгээр хүмүүс нь байранд тавилгаа дур мэдэн оруулж тавьсан, хувцас авна гэж түлхүүрээ аваад цоожлоод одоог хүртэл түлхүүрээ өгөөгүй байгаа. Одоо асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болж байгаа юм байна. Иймд эдгээр ийм хэл амтай хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй байна.
Н.А нь урьдчилсан байдлаар аман хэлэлцээрээ биелүүлэхгүй, үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэсэн, мөн эдгээр хүмүүс нь байрны заслын ажил хийхэд удаа дараа саад болж хэл ам таталж байсан, байршилаа дур мэдэн өөрчилсөн, байраа буцаана, буцаахгүй гэж олон дахин хувирч зохисгүй байдал гаргаж, аман хэлэлцээрийнхээ нөхцөлөө биелүүлэхгүй байсан учраас Н.А-тэй урьдчилсан байдлаар аман хэлцэл хийгдсэнийг бид цуцалж байна.
Үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй энэ хүний нэр дээр шилжээгүй, бичгээр гэрээ хийгдээгүй байгаа тул байр шаардах эрх байхгүй. Иймд эдгээр хүмүүсээс байраа чөлөөлүүлж урьдчилгаанд өгсөн 42,000,000 төгрөг, уналттай таазны 1.000.000 төгрөгийг өгч болно гэжээ.

4. Нэхэмжлэгч Ч.У, Г.А нарын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Говь-Алтай аймгийн ............. сумын ........... багийн ... - ... - ... тоотод оршин суух Ч.У, Г.А бид ............ сумын ............ багийн Хантайширын ... дугаар гудамжид үйлчилгээтэй, ... айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулаад уг барилгыг улсын комисс хүлээн авсан болно. Уг орон сууцны ... давхарын ... тоотын 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлын тухайд гэвэл Н.А нь бидэнтэй ямар ч гэрээ хийлгүй, зөвшөөрөлгүй бидэнд мэдэгдэлгүй бидний өмчлөлийн орон сууцанд оруулж тавьсан хувцсаа аваад түлхүүрийг чинь буцаагаад өгнө гэж худал хэлж түлхүүр авч яваад мөн бидэнд хэлэлгүй дотоод засал гүйцэд хийгдээгүй уг орон сууцанд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүй нүүж орж өдийг хүрч байна. Орсоноосоо хойш цахилгаан дулаан, хог, усныхаа мөнгийг төлөлгүй уг орон сууцны талаар хэл ам хийж холбогдох байгууллагуудад худал мэдээлэл өгч бидэнд дарамт, хүндрэл учруулж өдийг хүрч байна. Хариуцагч Н.А буруутай, маргаантай үйлдлийн улмаас бид банкны зээл, зээлийн хүү, халаалт дулаан, ус хогны мөнгө материалын зардал зэргээр хохирч байна. Хариуцагч Н.А нь ямар ч гэрээ хийгээгүй байж бидний өмчлөлийн орон сууцыг шүүхэд нэхэмжлэл, хүсэлт өгч битүүмжлүүлсэнээс бидний болон бусад 7 айлын үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх, орон сууцаа өмчлөх, худалдах, барьцаалах, бэлэглэх, арилжих зэрэг захиран зарцуулах эрхэд халдаж бидний эрх ашгийг хохироож байна. Иймд бидний орон сууцыг албадан чөлөөлүүлж, гарсан хохирлыг гаргуулж миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. Гарсан зардлуудынхаа нотлох баримтуудыг нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад нарийн тооцож холбогдох байгууллагуудаас бүрдүүлж гаргаж өгөх болно гэжээ.

5. Хариуцагч Н.А хариу тайлбарын агуулга: Тус шүүхэд Ч.У, Г.А нарын нэхэмжлэлтэй Н.А надад холбогдуулан Говь-Алтай аймаг, ................ сум, ......... баг, Хантайширын ... дугаар гудамж, ... дүгээр байр, ... тоот ... м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гарсан зардлуудыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ч.У, Г.А нарын нэхэмжлэлдээ бичсэн зүйлс бүгд худал бөгөөд харин ч бодит байдал дээрээ Н.А надаас байрны урьдчилгаанд 42.000.000 төгрөгийг бэлэн авч барилгаа барьчихаад хамгийн түрүүнд байрандаа оруулна гэж худал амлалтыг өгсөн байх бөгөөд уг байрыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй, байрны дотоод заслыг бүрэн гүйцэд хийж өгөөгүй, одоо 1.800.000 төгрөгөөр орвол ор, мөнгөө өгөхгүй бол оруулахгүй хэмээн биднийг хүйтэн өвөл орох оронгүй болгож гудамжинд орхисон.
Бид аргагүйн эрхэнд тус байрны 70 орчим хувийн төлбөрийг бүрэн төлчихсөн учир байрандаа орсон.
Ч.У, Г.А нарын гаргасан энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй байх бөгөөд намайг худал гүтгэсэн олон зүйлсийг дурдаж бичсэн байгаад гомдолтой байх тул хууль хяналтын байгууллагаар нэр төрөө сэргээлгэх болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч анх захиалга өгсөн үнээрээ үлдэгдэл төлбөрөө төлж, тус орон сууцаа өмчлөлдөө авмаар байх тул шударга ёс, бодит үнэнийг тогтоож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О овогт Н.А-ийг Говь-Алтай аймгийн .......... сумын ..... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... тоот ... мкв талбайтай, ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Н.А-ээс 10 мкв үнэ 16,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.У, Г.А нарт олгож, хариуцагч Ч.У, Г.А нарын Говь-Алтай аймгийн ............. сумын ....... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.У, Г.А нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-т олгож ..... шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Г.А болон хариуцагч Ч.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Хариуцагч Г.А, хариуцагч Ч.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н бид Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00327 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.
Иргэн Г.А би Говь-Алтай аймгийн ....... сумын ..... баг Хантайширын гудамж ... -р байр хаягт орших ... давхар ... давхартаа үйлчилгээтэй, ... -н айлын орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр барилга барих зөвшөөрлийг аваад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулах комисс ажиллаж, байнгын ашиглалтанд хүлээн авсан. 1-4 давхарын угсралтын ажлаа хийж дуусгах дөхөж байхад материалаа бүрдүүлж 2021 оны 09 дүгээр сарын 17-нд 70 хувьтай улсын бүртгэлийн гэрчилгээ Г.А миний нэр дээр Ү-05............. улсын бүртгэлийн дугаартай гарсан. Улмаар өмчлөх эрхийн гэрчилгээгээ банкинд зээлийн барьцаанд тавьж Хаан банкнаас 250.000.000 /Хоёр зуун тавин сая/ төгрөгний зээл авч барилгын ажлаа дуусгасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Н.А үгээр ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж үнэлж шийдвэр гаргасантай санал нийлэхгүй байна.
Г.А миний бие орон сууц зарах талаар ямар нэгэн зар тавиагүй. Н.А нь Ч.У-тай орон сууц худалдан авах яриаг ... давхарын байрнаас үзээд 40 мкв, 47 мкв 2 байрнаас сонголтоо хийж 40 мкв авъя гэж утсаар ярьж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 42.000.000 /Дөчин хоёр сая/ төгрөг шилжүүлсэн байсан. Гэтэл уг орон сууц үйлчилгээний зориулалттай барилга нь Г.А-ын өмч болох нь 2021 оны 09 дүгээр сарын 17-нд улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажсан байсан. Ч.У, Н.А нарын хооронд ажил гүйцэтгэх хэлцэл хийгдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлбэрээр хийгдэх хэлцэл, бичгээр хийх хэлцэл 42 дугаар зүйлийн 42.10-т заасан бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа бөгөөд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих итгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл.
Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгээр хийнэ, өмчлөгч биш бол итгэмжлэлээр хийнэ гэж зааснаар бол Ч.У, Н.А нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл заавал бичгээр хийгдэх, Г.А-ын итгэмжлэлээр хийгдэх хэлцэл байгаа юм.
Иймд Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн Н.А, Ч.У хоёрын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх хэлцэл нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчингүй хэлцэл юм.
Н.А Ч.У нарын хооронд орон сууц худалдан авах яриа хийгдэхээс өмнө уг орон сууц үйлчилгээний зориулалттай барилга нь улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хаан банкнаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авсан ЗГ2021............. дугаартай зээлийн гэрээ, БГҮ2021........... дугаартай барьцааны гэрээний 2.2-т буюу барьцааны зүйл хэсэгт №00087............. гэрчилгээний дугаартай, Ү-05............. улсын бүртгэлийн дугаартайгаар зээлийн барьцаанд тавигдсан нь тодорхой харагдаж байгаа. Мөн 100% болж бүртгэгдсэн гэрчилгээ нь Ү-05............ гэсэн дугаараар гарсан байгаа нь шүүх хурлын материалд хавсаргаж өгсөн байгаа. Шүүх бүрэлдэхүүн Н.А Ч.У нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн Н.А оруулсан хөрөнгө уг барилга барих зардалд шингэсэн байна гэж дүгнэсэн, мөн барилгын зөвхөн 2 давхар баригдсан байсан гэсэнтэй санал нийлэхгүй байгаа. Үүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн хугацаагаар үгүйсгэнэ.
Тус барилга байгалийн давагдашгүй хүчин зүйл, өвчин тахал буюу Ковид 19 өвчин гарсны улмаас хил хааж, барилгын материалын эрэлт хэрэгцээ их, бараа материал олдохгүй монгол орон даяар цонхны шил тасарсны улмаас удааширсан нь үнэн. Гэхдээ бид болж бүтэхээрээ барилгаа ашиглалтанд өгсөн. Энэ хугацаанд Н.А нөхрийн хамт удаа дараа ирж уулзан, утсаар ярьж нэг болохоор авахаа болилоо, нэг болохоор байрлалаа солино, нэг болохоор барилгын заслын ажил дуусаагүй байхад орж ирж ажил хийж байгаа хүмүүсийг дарамтлан энэ муухай тэр муухай, үүнийг ингэж хийхгүй, босоо душ хийж байхад манайх ванн өөрсдөө авч тавиулна гэх мэтчилэн дураараа аашилж, сүүлдээ тэдний сонгосон байранд засал хийх хүн олдохгүй зугтах болсноос удааширсан нь үнэн. Мөн барилгын комисс ажиллах үед өмгөөлөгчийн хамт дарамт шахалт үзүүлж байр нь таалагдахгүй байхад хүчээр үнэ бууруулан авахыг зорьж Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт, өргөх бичиг өгч комисст хүлээн авахгүй байна уу гэсэн өргөх бичиг өгч, удаа дараа өөрсдийн биеэр очиж гомдол санал санаачлан явсан, мөн аймгийн Тамгын газарт өргөх бичиг өгч бидний дунд хурал зохион байгуулсан нь хүртэл тэдний хийж зохион байгуулсан ажил. Үүнээс үзэхэд барилга, байр нь таалагдахгүй байхад яагаад заавал манайд дарамт үзүүлэн байж энэ байрыг авах гэж дайрч байгаа нь бидний хөдөлмөрийг үнэлэхгүй, дарамт үзүүлэн хямд үнээр авах гэсэн санаа нь гэрч Б, Ц нарын мэдүүлгээр нотлогдож байгааг анхаарч үзнэ үү. Бидний Хаан банкнаас авсан зээлийн төлбөр хугацаа хэтэрч зээлийн гэрээнд зээл төлөх сүүлийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлөгдөн дуусах байсан нь энэ айлын гомдол саналаас удааширч бидэнд зээлийн хүү, хугацаа хэтрэлтийн хүү гэх мэт, бусад зардал гарсан. Энэ бүхнээс үзэхэд дарамт шахалт үзүүлэн Ч.У-аар гарын үсэг зуруулсан. Үүнд Г.А гарын үсэг зураагүйг гэрч нар гэрчилж байгаа болно. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Н.А Ч.У дансанд хийсэн 42.000.000 /Дөчин хоёр сая/ төгрөг, байрлалаа сольж 10 мкв томруулсан талбайн үнэ болох 16.800.000 төгрөгийг дурьдаад уг орон сууцны нийт талбайн үнэ, зөрүүг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэтэрхий нэг талыг баримталсан нь тодорхой байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн үү, орон сууц худалдах худалдан авах гэрээ хийгдсэн үү, хууль зөрчсөн үү, Ч.У Н.А хоёрын хооронд гэрээ хийгдэх ёстой юу гэдгийг Н.А Ч.У данс руу мөнгө шилжүүлсэн он сар өдөр, Г.А-ын орон сууц үйлчилгээний зориулалттай барилга улсын бүртгэлд бүртгүүлсэн он сар өдөр зэргээс үзэхэд тодорхой байгаа болно.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Давж заалдах шатны шүүх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
9. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Ч.У, Г.А нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
11. Хариуцагч Ч.У, Г.А нар нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр баригдаж байгаа барилгын ... давхарт ... мкв 2 өрөө байрыг 1 450 000 төгрөгөөр нэхэмжлэгч Н.А-т худалдахаар тохиролцож, байрны үнэ урьдчилгаа 42 000 000 төгрөгийг шилжүүлсэнээр талууд харилцан тохиролцжээ.
12. Хариуцагч Ч.У 53............. тоот дансанд 42 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтаар худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагджээ.
13. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
14. Нэхэмжлэгч нь аман хэлцэл хийх үедээ Говь-Алтай аймгийн .............. сумын ...... баг Хантайширын ... дугаар гудамжны ... айлын орон сууцны ... мкв байрыг захиалсан боловч барилгын ажлын явцад ... давхрын ... мкв байрыг авахаар болсон нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т  заасан харилцаа үүссэн байна гэж анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг зөв дүгнэсэн байна.
15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.
16. Гэрээний зүйл болох орон сууцны 1 мкв-ийн үнийг “АБ” ХХК нь 2022 оны 12 сард 1 680 000  төгрөгөөр үнэлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
17. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 10 мкв-ийн үнэ 16 800 000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлж төлөх нь зүйтэй гэж үзэх үндэслэлтэй.
18. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг, маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүргийг хариуцагч Ч.У, Г.А, нэхэмжлэгч Н.А нар хүлээнэ. 
19. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Говь-Алтай аймгийн .......... сумын ......... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... тоот ... мкв талбайтай, ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, нэхэмжлэгч Н.А-ээс 10 мкв үнэ 16,800,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.У, Г.А нарт олгож, хариуцагч Ч.У, Г.А нарын Говь-Алтай аймгийн ........... сумын ....... багийн Хантайширын ... -р гудамжны ... айлын орон сууцны ... давхрын ... мкв талбайтай, ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т нийцсэн байна.

20. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч Г.А болон хариуцагч Ч.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Г.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Ш.Б

                                                                            Ц.О