Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2016/00850

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Төгөл гарден 16а-55 тоотод оршин суух, Хорчо овгийн Дансрангийн Энхболд /ФА86100574/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундарга 22-03 тоотод оршин суух, Жанчившүүлэн овгийн Дарьжавын Түвшингэрэл /ФЖ79062701/-д холбогдох

“1 000 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дансран овогтой Энхболд миний бие 2015 оны 07 сарын 10-нд Түвшингэрэл гэгч хүнд миний дүү болох Ганболдыг ажилд оруулж өгнө гэж надаас 2 000 000 төгрөг аваад 7 хоногийн дараа оруулж өгнө гээд одоо болтол оруулахгүй 2015 оны 11 сард миний бие яриха 7 хоногийн дараа гээд ахиад ярихад чадахгүй гэсэн болохоор мөнгөө буцааж авах гэсэн чинь 12сард 1 000 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өгөхгүй утсаа салгаад одоо болтол зутгаад байгаа тул тухайн үедээ надаас авсан 2 000 000 төгрөгийг Цэгмид гэж хүнд шилжүүлсэн байсан. Цэгмид гэж хүн Түвшингэрэлийн нөхрийнх нь ах нь гэсэн. Одоо Түвшингэрэл Цэгмидээс авах гэтэл зугтаад байгаа. Би тэр Цэгмид гэж хүнийг хараагүй танихгүй 1-2 удаа утсаар ярьсан. Түвшингэрэл ажилд оруулж өгнө гэж худлаа хэлсэн учраас миний дүү 9 сар гэртээ байгаа тийм учраас Түвшингэрэлд өгсөн мөнгөний үлдэгдэл 1 000 000 төгрөгийг Түвшингэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхболд нь хариуцагч Д.Түвшингэрэлээс “1 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Түвшингэрэл нь Д.Энхболдод 1 000 000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Түвшингэрэл биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.Энхболдын нэхэмжлэлтэй Д.Түвшингэрэлд холбогдох “1 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч Д.Түвшингэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 14 425 төгрөгийг төрийн сангаас, 14 425 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Энхболдод олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                              Б.ХИШИГДАВАА