Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2023/00028

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр                                         Дугаар 203/МА2023/00028                                             сум

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2023/00...... дугаар шийдвэртэй,

 “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  “******* банк” ХХК-д холбогдох,

 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗБ5205112......... дугаартай ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулсан ЗБ5205112........ ЗБ5205112817-5-Б, ЗБ520511............, ЗБ520511.........Г гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ЗБ520511...........-5-д заасан үл хөдлөх хөрөнгөөр ЗГ520511........ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, Б.Амарзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* ******* ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* банктай харилцан тохиролцож ЗГ52051........ дугаартай зээлийн гэрээ байгуулан 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ЗБ520............., ЗБ520511...............,       ЗБ520511........,       ЗБ52051128......... тоот ипотекийн гэрээ, БГ52051.........., БГ520511......... тоот барьцааны гэрээ, БДГ520511..........., БДГ52051......... тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Банк нь уг зээлийг 16 удаагийн олголтоор олгоод, 750 000 000 /долоон зуун тавин сая/ төгрөг үлдсэн үед баригдаад 80 хувьтай болсон байсан барилгыг дахиж барьцаалахыг шаардсан. Бид аргагүй эрхэнд Улсын бүртгэлийн байгууллагад хандаж дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Энэ гэрчилгээг барьцаалан банк 500 000 000 /таван зуун сая/-г олгож, үлдэгдэл зээлийг олгоогүй нэлээд хугацаа өнгөрсний дараа 250 000 000 /хоёр зуун тавин сая/-аар 2 хувааж өгсөн.

Ингээд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалж 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээнүүдийг байгуулж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан.

Сүүлд байгуулсан 4 гэрээ /ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/-г банк давуу эрх, зээлдүүлэгчийн аргагүй нөхцөл байдлыг ашиглаж хийсэн. 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээг байгуулахдаа ипотекийн ЗБ5205........1, ипотекийн ЗБ520511......., ипотекийн ЗБ520..........3, ипотекийн ЗБ5205112.......... тоот гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” мөн 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг банкны шахалтаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан нь “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул мөн хуулийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд уйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” болсон тул хүчин төгөлдөр бус гэрээ /хэлцэл/ юм.

Манай компани 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээнүүдийг байгуулахдаа банкны шахалтаар компанийн эрх ашигт нийцээгүй гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 58-р зүйлийн

58.2.1-    д заасан “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно.

Иймд ЗБ5205.............-А, ЗБ5205...........-5-Б, ЗБ520.............-5-В, ЗБ52051.........5-Г гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “******* банк” ХХК-ийн шинээр ирүүлсэн нотлох баримттай танилцаад доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

  1. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ЗБ5205.......... гэрээ нь 80 хувийн гүйцэтгэлтэй 5174.84 м2 үл хөдлөх хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэй 5403.55 м2 талбайтай болгон өөрчилсөн нь зээл авах иргэдийн гэрчилгээг гаргуулах зорилготой байсан.
  2. Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хүмүүст зээл гаргахын тулд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗБ5205..........-Б тоот гэрээг байгуулан 5403.55 м2талбайтай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээнээс 171.03 м2 талбайг хасч 5232.52 м2 болгон өөрчилсөн. Энэ нь дараах иргэдийн худалдан авсан орон сууцны баримтаар харагдана.

      *******-59.58 м2,-50.75 м2, ******* /шижир/-55.98 м2,

  1. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗБ5................-В тоот гэрээг байгуулан 5232.52 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээнээс 182.48 м2 талбайг хасч 5050.4 м2 болгон өөрчилсөн. Энэ нь дараах иргэдийн худалдан авсан орон сууцны баримтаар харагдана.

        *******-43.72 м2, *******-60.7 м2, ******* /808/-78.06 м2,

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗБ52051...........-Г тоот гэрээг байгуулан 5050.4 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээнээс 42.76 м2 талбайг хасч 5007.28 м2 болгон өөрчилж д зээл гаргаж өгсөн.

Дээрх нэр бүхий иргэдэд зээл олгохын тулд ЗБ52....................................5-Г гэрээнүүдийг байгуулсан нь ******* банкны шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн хувийн хэрэг, зээлийн гэрээ материалуудаар нотлогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” болсон. Иймд ЗБ520...................17-5-Г гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү.

Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоноор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2022/000.......... тоот магадлалын 11-р хуудасны тогтоох хэсэгт ...ЗБ52051.............5 дугаартай ипотекийн гэрээнд заасан “******* *******” ХХК-ийн Ү-110...........улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 3 дугаар баг, , дэлгүүрийн урд хаягтай, 5174 м2 талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай /2 543 171 592 төгрөгөөр үнэлсэн, 80% гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг, ...гэсэн хүчин төгөлдөр магадлал, Дээд шүүхийн тогтоолын дагуу ЗБ520511.........-Д заасан үл хөдлөх хөрөнгөөр ЗГ52.......... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан барьцааны гэрээтэй холбоотой маргааныг

- аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2021/00..... дугаартай шүүхийн шийдвэр,

- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/000...... дугаартай магадлал,

-Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00....... дугаартай тогтоолоор тус тус нэгэнт хянан шийдвэрлэгдсэн буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6- д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл байхаар заажээ.

Иймд нэхэмжлэгчийг шүүхээс нэгэнт хянан шийдвэрлэсэн үйл баримтын талаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн уг 3 шатны шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болж “******* *******” ХХК- ийн зээлийн төлбөрийг төлүүлэхээр “******* банк” ХХК нь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийгдэж байна. Нэхэмжлэгч нь            ЗБ520511...........-А,    ЗБ520511............5-Б, ЗБ52.........-5-В,   ЗБ52........-5-Г гэрээнүүдийг зээлдүүлэгчийг аргагүй нөхцөл байдалд оруулж, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн мөн “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэжээ. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн хийгдсэн ба банкны зүгээс ямар нэгэн байдлаар зээлдэгчийг аргагүй нөхцөл байдалд оруулсан зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийг шүүхээс нэгэнт хянан шийдвэрлэсэн үйл баримтын талаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “******* банк" ХХК-д холбогдох “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗБ520511...........5 дугаартай ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулсан ЗБ5205.............-А,            ЗБ520511...........-Б,   ЗБ520511.............-В,        ЗБ5205112.........-Г гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* банк” ХХК-д холбогдох “ЗБ520..........-д заасан үл хөдлөх хөрөнгөөр ЗГ520511............ тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаагийн давж заалдах гомдлын агуулга: "******* *******" ХХК нь 2019 оны 04-р сарын 05-ны өдөр ******* банктай харилцан тохиролцож ЗГ52........... дугаартай зээлийн гэрээ байгуулан 3.000.000.000 /Гурван тэрбум/ төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ЗБ5......................5-4 тоот ипотекийн гэрээ, ЗБ520............-2 тоот барьцааны гэрээ, БДГ520511...........-2 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Банк уг зээлийг 16 удаагийн олголтоор олгоод, 750.000.000 /Долоон зуун тавин сая/ төгрөг үлдсэн үед баригдаад 80 хувтай болсон барилгыг дахиж барьцаалахыг шаардсан. Компани аргагүй байдалд орж Улсын бүртгэлийн байгууллагад хандаж дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Ингээд 2021 оны 02-р сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалж, 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээнүүдийг байгуулж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан.

Сүүлд байгуулсан 4 гэрээ /ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/-г банк давуу эрх эдэлж зээлдүүлэгчийн аргагүй нөхцөл байдлыг ашиглаж хийсэн. 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээг байгуулахдаа Ипотекийн ЗБ5205.........-1, Ипотекийн ЗБ520511........., Ипотекийн ЗБ52............., Ипотекийн ЗБ520511......... тоот гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56~р зүйлийн 56.1.3-д зааснаар "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" мөн 80 хувийн гүйцэтгэлтэй ул хөдлөх хөрөнгийг банкны шахалтаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан нь "******* *******" ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул мөн хуулийн 56.1.9-д зааснаар "хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл" болсон тул хүчин төгөлдөр бус гэрээ/хэлцэл/ юм. "******* *******" ХХК нь 5-А, 5-Б 5-В, 5-Г гэрээнүүдийг байгуулахдаа банкны шахалтаар компанийн эрх ашигт нийцээгүй гэрээг байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2,1-д заасан "хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн" нь хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 үсэгтэй гэрээ байгуулсан нь ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нөхцөл, хөрөнгийн үнэлгээ зэргээс харагдана. Гэрээний үндсэн зорилго нь хөрөнгө оруулалт байсан. Гэтэл компани алдагдалд орсноор үндсэн зорилго нь алдагдсан хэлцэл болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дүгээр зүйл 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ нь анхнаасаа барьцааны гэрээний салшгүй хэсэг байсан. Манай банк үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөөгүй. Харин манай  3 салбар 2021 оноос хойш “******* *******” ХХК-ийн зээлнээс болж алдагдалд орчихсон. Эсрэгээрээ манай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Мөнхтуяатай ижил саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн эрхийн эрхийг хангасан байгаа ч хэргийн үйл баримтаас зарим хэсгийг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* банк” ХХК-тай 2019 оны 04-р сарын 05-ны өдөр харилцан тохиролцож ЗГ520........ тоот зээлийн гэрээ байгуулан, 3.000.000.000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ЗБ520...........-4 тоот ипотекийн гэрээ, ЗБ5205..............-5-2 тоот барьцааны гэрээ, БДГ5........7-2 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Банк уг зээлийг 16 удаагийн олголтоор олгоод, үлдэх 750.000.000 төгрөгт баригдаад 80 хувьтай байсан барилгыг дахиж барьцаалахыг шаардсан. Компани аргагүй байдалд орж Улсын бүртгэлийн байгууллагад хандаж дуусаагүй барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Ингээд 2021 оны 02-р сарын 09-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалж, 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээнүүдийг байгуулж, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Сүүлд байгуулсан уг 4 гэрээ /ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/-г банк давуу эрх эдэлж зээлдэгчийн аргагүй нөхцөл байдлыг ашиглаж хийсэн. 5-А, 5-Б, 5-В, 5-Г тоот гэрээнүүдийг байгуулахдаа Ипотекийн ЗБ520.........-1, Ипотекийн З......-2, Ипотекийн ЗБ52........-3, Ипотекийн ЗБ5205........4 тоот гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн. Иймд банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “******* банк” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай  2019 оны 04-р сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ........... тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000.000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ЗБ520............... ЗБ5205..........-4 тоот ипотекийн гэрээ, ЗБ520..................-2 тоот барьцааны гэрээ, БДГ5205................-2 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Нэхэмжлэгч “******* *******” ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан.

Гэтэл  “******* *******” ХХК нь ЗБ.............5 тоот ипотекийн гэрээний дагуу Ү-11..........улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 3 дугаар баг, , дэлгүүрийн урд хаягтай, 5174 м2 талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээний талаар дахин маргаж байгаа тул  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Харин банк нэхэмжлэгч “******* *******” ХХК бусдад худалдсан орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, 5-А, 5-Б, 5-В, 5-Г гэрээг байгуулан 4 иргэний орон сууцыг чөлөөлж, барьцаа хөрөнгийн м.кв-д өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр******* *******” ХХК болон ******* банк ХХК нар харилцан тохиролцож З........ тоот 3 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-9-13-р тал/, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ЗБ5205.....................7-4 тоот ипотекийн гэрээ, БГ520............-2 тоот барьцааны гэрээ, БДГ52051................-2 тоот батлан даалтын гэрээ /хх-14-22, 24-29-р тал/ зэргийг байгуулсан.

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2021/00........ дугаар шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2022/00....... дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/00...... дугаар тогтоолоор нэхэмжлэгч ******* *******” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3 460 492 437 төгрөг гаргуулан хариуцагч “******* банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгө ЗБ.......7-1 дугаартай ипотекийн гэрээнд заасан Б.ын өмчлөлийн Ү-1105......... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байршилтай, 119 м2 талбайтай хувийн сууц, Ү-11....... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн баруун тал, 282.39 м2 талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Ү-11050...... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 2-р баг нийтийн халуун усны баруун тал, 510 м2 талбайтай дэлгүүр, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг, ЗБ520....... дугаартай ипотекийн гэрээнд заасан Х.ийн өмчлөлийн Г-1105........ улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 1-р баг ........... тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг, ЗБ52......... дугаартай ипотекийн гэрээнд заасан Д.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Г-1...... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 1-р ........тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг, З......-4 дугаартай ипотекийн гэрээнд заасан А.ий өмчлөлийн Г-.......... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын төв 1-р баг Шат 3-2 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг, ЗБ52........5 дугаартай ипотекийн гэрээнд заасан “******* *******” ХХК-ний Ү-....... улсын бүртгэлийн дугаартай аймгийн сумын 3-р баг дэлгүүрийн урд хаягтай, 5174.84 м2 талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай /2,543,171,592 төгрөгөөр үнэлсэн, 80% гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг, БГ520......... дугаартай барьцааны гэрээнд заасан “******* *******” ХХК-ний ззэмшлийн 460...... нэгж талбарын дугаартай; аймаг сум дэлгүүрийн хойд талд байршилтай, 426.2 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 460........ нэгж талбарын дугаартай мөн хаягт байршилтай, 578.3 м2 талбайтай эзэмших эрхтэй газар, .......... нэгж талбарын дугаартай, мөн хаягт байршилтай, 455.4 м2 талбайтай эзэмщих эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үнийн дүнгээс, БДГ.......-1 дугаартай батлан даатгалын гэрээгээр А.*******ийн харилцах балтан даагчийн харилцах дансаас, БГ52........2 дугаартай барьцааны гэрээнд заасан А.*******ийн өмчлөлийн ......... Ө......... улсын дугаартай, 1......4 арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн “’’Jeep Grand Cherokee” автомашиныг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар захиран зарцуулах эрхтэйгээр нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-48-64-р тал/.

 

Зохигчид .....-5 тоот гэрээний талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахдаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр З........-5-А, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр .............-5-Б, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ...........5-В, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ..........-5-Г тоот гэрээнүүдийг байгуулж, Ипотекийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг оруулсанаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан аливаа гэрээ, барьцаа, барьцаат батлан даалтын болон ипотек, баталгаат ипотекийн гэрээнд нөлөөлөхгүй, хүлээсэн үүрэг өөрчлөгдөхгүй болохыг тодорхой заажээ. /хх-113-116-р тал/

4. Хариуцагч “******* банк” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох аймгийн сумын 3 дугаар баг, , дэлгүүрийн урд хаягтай, 5174.84 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай байрнаас худалдаж авсан Г.ын 50.75 м.кв талбайтай 2 өрөө 803 тоот орон сууц, Б.*******гийн 59.58 м.кв талбайтай 2 өрөө 907 тоот орон сууц, О.гийн 42.76 м.кв талбайтай 207 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.ын 55.98 м.кв талбайтай 2 өрөө 504 тоот орон сууц, Т.*******ий 43.72 м.кв талбайтай 203 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаанаас чөлөөлүүлэх үүднээс.............-5 тоот гэрээгээр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан, .............-А, З...........-Б, З.........-5-В, ........-5-Г тоот гэрээнүүдийг байгуулсан нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө болох аймгийн сумын 3 дугаар баг, , дэлгүүрийн урд хаягтай, 5174.84 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байх нь хөрөнгийн үнэлгээг тодорхойлохоос бус зураг төслөөр батлагдсан үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээсийг өөрчлөхгүй юм. 

Иймд дээрх гэрээнүүдийг эрх зүйн үр дагаварт хүргэх гэрээг нууж дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхээс “...З......5 ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээнүүд нь уг гэрээний салшгүй хэсэг буюу эрх, нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

5.Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-196-197-р тал/-д “... нэр бүхий иргэдэд зээл олгохын тулд З.....-5-А, ЗБ..........-5-Б, ЗБ..........-5-В, ЗБ.........17-5-Г гэрээнүүдийг байгуулсан нь ******* банкны шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн хувийн хэрэг, зээлийн гэрээ материалуудаар нотлогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” болсон. Иймд ..............5-Г гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоноор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2022/00.........тоот магадлалын 11-р хуудасны тогтоох хэсэгт ...З............5 дугаартай ипотекийн гэрээнд заасан “******* *******” ХХК-ийн Ү-1.......... улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 3 дугаар баг, , дэлгүүрийн урд хаягтай, 5174 м2 талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай /2 543 171 592 төгрөгөөр үнэлсэн, 80% гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг, ...гэсэн хүчин төгөлдөр магадлал, Дээд шүүхийн тогтоолын дагуу ..........-Д заасан үл хөдлөх хөрөнгөөр ЗГ......... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримтад тулгуурлан тайлбарласан байхад анхан шатны шүүх “...зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗБ5........... тоот ипотекийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан тул дахин нотлохгүй” гэсэн дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон, Иргэний хуульд 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэг гэж хуульд байхгүй заалтыг баримталж шийдвэрлэсэн байх тул уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2023/00..... дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэг гэснийг” хасаж,

2 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* банк” ХХК-д холбогдох “ЗБ5205........-д заасан үл хөдлөх хөрөнгөөр ЗГ5....... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг бүхэлд нь хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Л.УГТАХБАЯР

                                     ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

                                                                                                 З.ТҮВШИНТӨГС