Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/00831

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-9-4 тоотод оршин суух, Голчууд овгийн Бямбажавын Оюунтуяа /ЧС67032803/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 26-22 тоотод оршин суух, Жарантай овгийн Жаргалсайханы Гантөгс /ШБ80051415/-д холбогдох

“308 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Гантөгс нь  2015 оны 11 сарын 25-нд манай ломбарднаас 200 000 төгрөгийг өдрийн 0.4%-ийн хүүтэйгээр 10 хоногийн хугацаатай барьцаагүйгээр зээлсэн боловч өдий хүртэл нэг ч удаа төлбөр хийлгүй явж удаа дараа би өөрөө утас руу нь залгахад эхлээд ирж уулзана гэсэн боловч сүүлдээ миний утасны дуудлагыг авахаа больж надаас зугтаж залилан хуурах үйлдэл хийж намайг сэтгэл санааны болон эдийн засгийн хохиролд оруулж байна. Иймд Гантөгсөөс үндсэн зээл 200 000 төгрөг, хүү 8000 төгрөг, өнгөрсөн хугацааны алданги буюу анз 100 000 төгрөг бүгд 308 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Гантөгс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гантөгс би нэхэмжлэгч Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардалага болох 308 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 6 сард багтааж төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч Ж.Гантөгсд холбогдуулан “308 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 308 000 төгрөгийг хариуцагч Ж.Гантөгс нь 2016 оны 06 дугаар сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжилсэн 308 000 төгрөгийг хариуцагч Ж.Гантөгс төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 9890 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ХИШИГДАВАА