Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух, Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулга /ФБ75121535/-ын хүсэлттэй,

“Д.Алтансанг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Мөнхтулга, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШЗ2016/01135 тоот захирамжаар Д.Алтансанг хаягандаа оршин суудаггүй, утсаа авдаггүй байх тул 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Иймд Д.Алтансанг цагдаагийн газар болон тахарын албанд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Мөнхтулга нь “Д.Алтансанг эрэн сурвалжлуулах тухай”-аар шүүхэд хүсэлт гаргажээ. Г.Мөнхтулга нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өдөр тус шүүхэд Д.Алтансангаас 2 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 142/ШЗ2016/01135 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Д.Алтансанг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг 7 дугаар тойргын Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Г.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Доржгочоогийн Алтансан /АК83042617/-г /утас: 94351907, 99031512/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Д.Алтансанг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.         

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА