| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0036/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лхам овогт Л.Гд холбогдох эрүүгийн 1803008530445 дугаар 186/2019/0036/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Л.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Лхам овгийн Л.Г
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Тоёота спасио маркийн 37-94 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Ш.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би машинтайгаа явж байхад Сансарын колонкоос 5 хүн такси авах гээд гараа өргөж байсан. Тэгээд би тэр 5 хүнийг суулгаад хөдөлсөн. 4 дүгээр дэлгүүр дээр хоёр хүн буусан. Үлдсэн гурван хүн нь цаашаа яваад 1 нь Ялалтын талбай дээр бууна гэсэн. Ялалтын талбай дээр бууна гэж явсан Э жолоочийн хажуугийн суудалд суусан байсан. Гэтэл хаалга онгойлгоод Гтай ярилцаад зогсоод байсан. Би нөгөө хүнд анхаарлаа хандуулсан байсан. Тэр үед эхлээд харахад О машинаас буусан байсан. Би ч гэсэн буучихъя гэж хэлээд буусан. Эргээд харахад Э нөгөө хүнтэйгээ ярилцаад зогсоод байсан. Тэгэхээр нь би хаалгаа хаа гэж анхааруулж байх үед хажуу талаар нэг машин онгорхой байсан хаалга шүргэх төдий зайтай өнгөрсөн. Анхаарлаа өөр зүйлд хандуулсан байх үед нөгөө хүний хөл дээгүүр гарсан байсан. Тэгээд би өргөе гэж хэлэхэд Э, Г хоёр ухар, ухарахад болно гэж хэлсэн. Тэгээд би ухрах үйлдэлийг давхар гүйцэтгээд энэ хүнийг гэмтээсэн... гэсэн мэдүүлэг
Хохирогч Ш.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC”-ийн урд замд жолоочийн харалдаа хойд талын хаалгаар буух гээд баруун хөлөө эхлээд тавьсан. Тэгэхэд миний сууж явсан машин намайг бүрэн гүйцэт буулгалгүй хөдлөөд миний баруун хөлний шагай, шилбэний дээгүүр дугуй нь гараад, буцаад ухарсан юм… гэсэн мэдүүлэг /хх-13-16/,
Гэрч Ю.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Г, О хоёр машинаас буух болоод Г жолоочийн зүүн урд хаалгаар буусан. О жолоочийн арын хойд хаалгаар буух гээд баруун хөлөө тавихад жолооч хөдөлсөн. Тэгтэл хөл алдаад машины баруун хойд дугуйнд хөл нь дайрагдсан… гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Гэрч Н.Г мөрдөн байцаалын шатанд: ...Оийн бууж амжаагүй байхад нь автомашин хөдөлсөн, би машиныг тойрч очиход машины баруун хойд талын дугуй Оийн баруун хөлөн дээр байсан учир би жолоочийг хойшоо ухар гэж хэлж байгаад хойш нь ухарааж Оийн хөлийг нь татаж авсан юм... гэсэн мэдүүлэг /хх-27-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12151 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-34/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, хохирлын баримтууд /хх-18-24/, Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 714 дугаартай дүгнэлт /хх-44/, өвчний түүхийн хуулбар /хх-63-80/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-56, 57/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-59/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-59/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-61/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-62-63/, Монре даатгалын гэрээний хуулбар /хх-64-65/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Тоёота спасио маркийн 37-94 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Ш.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад учруулсан хохирлыг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Тоёота спасио маркийн 37-94 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Ш.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ш.Оийн: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC”-ийн урд замд жолоочийн харалдаа хойд талын хаалгаар буух гээд баруун хөлөө эхлээд тавьсан. Тэгэхэд миний сууж явсан машин намайг бүрэн гүйцэт буулгалгүй хөдлөөд миний баруун хөлний шагай, шилбэний дээгүүр дугуй нь гараад, буцаад ухарсан юм… гэсэн мэдүүлэг, гэрч Ю.Эийн: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны 12 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Г, О хоёр машинаас буух болоод Г жолоочийн зүүн урд хаалгаар буусан. О жолоочийн арын хойд хаалгаар буух гээд баруун хөлөө тавихад жолооч хөдөлсөн. Тэгтэл хөл алдаад машины баруун хойд дугуйнд хөл нь дайрагдсан… гэсэн мэдүүлэг, гэрч Н.Гын: ...Оийн бууж амжаагүй байхад нь автомашин хөдөлсөн, би машиныг тойрч очиход машины баруун хойд талын дугуй Оийн баруун хөлөн дээр байсан учир би жолоочийг хойшоо ухар гэж хэлж байгаад хойш нь ухарааж Оийн хөлийг нь татаж авсан юм... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12151 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 714 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 40 минутын ррчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “KFC” урд замд Тоёота спасио маркийн 37-94 УБС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Ш.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Л.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ш.От учирсан 3.402.390 төгрөгний хохирлыг Л.Ггаас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ггийн эзэмшлийн 114038 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Г өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.