| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0886/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Б.Сд холбогдох эрүүгийн 1811018801024 дугаар 186/2018/0886/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Алаг адуу овогт Б.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний орой хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч С.Гын эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд зүйл авч 204.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг
Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн зуслан болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаандаа гэрээ барьсан. Тэгээд бүтэн сайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед манай эхнэр, хүүхдүүд түрүүлж ирсэн. Тэгээд би өөрөө 13 цагийн үед ирсэн. Тэгтэл манай гэрт байсан гагнуурын аппарат, тасдагч алга болсон байсан. Манай гэрийн зүүн талын хананы буланг хугалж хулгай орсон байна. Хаалганы цоожийг нь эвдэх гэж оролдоод дийлэхгүй болохоор ханыг хугалж орсон байна... гэсэн мэдүүлэг /хх-17/,
Гэрч Х.Мөнхнасан мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 06 дугаар сарын 20-ноор яг өдрийг нь санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зусланд газар аваад уг газар дээрээ монгол гэр барьсан байсан юм. Би хүүхдүүдээ салхинд гаргах гээд очсон юм. Эхэндээ би хулгайч орсон эсэхийг мэдээгүй юм. Нөхөр маань над руу утсаар ярьснаа наана чинь гагнуурын аппарат болон тасдагч байна уу гэж асуухаар нь би гэр дотуур харснаа байхгүй байна гэсэн чинь өө тэгвэл наана чинь хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрийн хаалгаа үзсэн чинь юмаар олон удаа цохисон юм шиг мөрнүүд хаалган дээр гарсан байсан. Мөн гэрийн хаалганы зүүн талын ханын 2-3 ширхэг модыг хугалчихсан байсан. Удалгүй нөхөр маань ирээд бүх зүйлсийг харснаа бид нарыг гэрт хүргэж өгчихөөд буцаад зуслангийн гэрт ирээд цагдаад дуудлага өгөөд алдсан зүйлсүүдээ бүртгүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-22/,
Яллагдагч Б.С мөрдөн байцаалтын шатанд: ...би дахин архи уумаар санагдаад гэрт байсан гагнуурын аппарат болон тасдагч багаж зэргийг аваад гарч байснаа санаж байна... гэсэн мэдүүлэг /хх-34-35/,
Хэргийн газрын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-50-51/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-52/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-38-46/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний орой хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч С.Гын эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд зүйл авч 204.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж хорих ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний орой хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч С.Гын эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд зүйл авч 204.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ... би дахин архи уумаар санагдаад гэрт байсан гагнуурын аппарат болон тасдагч багаж зэргийг аваад гарч байснаа санаж байна... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Гын: ...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн зуслан болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаандаа гэрээ барьсан. Тэгээд бүтэн сайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед манай эхнэр, хүүхдүүд түрүүлж ирсэн. Тэгээд би өөрөө 13 цагийн үед ирсэн. Тэгтэл манай гэрт байсан гагнуурын аппарат, тасдагч алга болсон байсан. Манай гэрийн зүүн талын хананы буланг хугалж хулгай орсон байна. Хаалганы цоожийг нь эвдэх гэж оролдоод дийлэхгүй болохоор ханыг хугалж орсон байна... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мөнхнасангийн: ...2018 оны 06 дугаар сарын 20-ноор яг өдрийг нь санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зусланд газар аваад уг газар дээрээ монгол гэр барьсан байсан юм. Би хүүхдүүдээ салхинд гаргах гээд очсон юм. Эхэндээ би хулгайч орсон эсэхийг мэдээгүй юм. Нөхөр маань над руу утсаар ярьснаа наана чинь гагнуурын аппарат болон тасдагч байна уу гэж асуухаар нь би гэр дотуур харснаа байхгүй байна гэсэн чинь өө тэгвэл наана чинь хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад гэрийн хаалгаа үзсэн чинь юмаар олон удаа цохисон юм шиг мөрнүүд хаалган дээр гарсан байсан. Мөн гэрийн хаалганы зүүн талын ханын 2-3 ширхэг модыг хугалчихсан байсан. Удалгүй нөхөр маань ирээд бүх зүйлсийг харснаа бид нарыг гэрт хүргэж өгчихөөд буцаад зуслангийн гэрт ирээд цагдаад дуудлага өгөөд алдсан зүйлсүүдээ бүртгүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний орой хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч С.Гын эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж гагнуурын аппарат, тасдагч зэрэг эд зүйл авч 204.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.С нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Сд учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулах нь зөв гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Гад учирсан 204.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.