Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/00796

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо бага тойруу 3/9 тоот “Жи мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-12-65 тоотод оршин суух, Энхбаатарын Цолмонгэрэл /ФА89042625/-д холбогдох,

“55 169 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Энхбаатар овогтой Цолионгэрэл нь манай байгууллагатай 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 98673601 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Э.Цолмонгэрэл нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 56 773.41 төгрөгийг төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2011 оны 04 дүгээр сард 46923.24, 2011 оны 05 дугаар сард 9 856.17 төгрөг нийт 56 779.41 төгрөг. Алданги 18 389.70 төгрөг төлбөр барьцаа хассан дүнгээр 36 779 40 нийт 55 169.10 төгрөгийг Э.Цолмонгэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн нэхэмжлэлтэй 98673601 дугаарын хариуцагч Э.Цолмонгэрэл нь нэхэмжилсэн 55 169 төгрөгийг тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн хамт бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь, хариуцагч Э.Цолмонгэрэлд холбогдуулан “55 169 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тус компанийн нэхэмжлэлтэй 98673601 дугаарын хариуцагч Э.Цолмонгэрэл нь нэхэмжилсэн 55 169 төгрөгийг тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн хамт бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи мобайл” ХХК нэхэмжлэлтэй, Ж.Цолмонгэрэлд холбогдох “55 169 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын орлогод оруулсан 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА.