Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Аод холбогдох эрүүгийн 1811031061078 дугаар 186/2019/0019/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч О.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/

хохирогч Э.Б оролцов. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Скай кинг харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ял шийтгэгдэж байгаагүй, Хулан овогт О.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Э.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                       

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед хохирогч Б найзтайгаа орж ирээд манай байгууллагаар үйлчлүүлсэн. Намайг доод давхарт ажиллаж байх үед нэг залуутай маргалдсан. Маргааныг зогсоогоод би өндөр залууг нь гаргасан. Тэр үед хохирогч Б эхлээд над руу дайрсан. Би өөрийгөө хамгаалахын тулд хохирогчийг цохисон. Б найзтайгаа нийлж намайг хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би өөрийн ажилладаг компанийн шуурхай бүлгийг дуудсан. Шуурхай бүлэг ирэх үед хохирогчоос цус гарсан байдалтай байсан. Тэгээд манай шуурхай бүлгийхэн энэ хоёр хүмүүсийг аваад явсан. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг

   Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21 нд шилжих шөнө “Шөлөндөө”-д найзтайгаа уулзаад хоол идсэн.  Шөнийн 02 цаг өнгөрч байсан. Тэгээд хоолны захиалга өгөөд зогсож байх үед гаднаас нэг залуу орж ирсэн. Тэр залуу ёс бус үг хэллэг хэлээд амгалан тайван байдал алдагдуулаад байсан. Тэгээд тэр хүнд ийм үйлдэл гаргахаа боль гэж хэлсэн. Тухайн байгууллагын ажилтанд хамгаалагчаа дуудаж энэ хүний үйлдлийг зогсоож өгөх талаар хэлсэн. Тэгээд би тэр хүнд шаардлага тавих үед над руу дайраад байсан. Удалгүй А ирж салгасан. Тэр үед маргалдаад түлхэлцэж байх үед А эргэж хараад намайг цохисон. Гэтэл хамраас цус гарч, уруулны дээд, доод талд язралт үүссэн. Хамарнаас цус гараад сууж байх үед би цагдаагийн байгууллага дууд гэж хэлэхэд А хамгаалалтын шуурхай бүлгээ дуудсан. Шуурхай бүлэг нь ирээд М бид хоёрыг аваад гав гавлаад, машиндаа суулгаад явсан. Тэгээд нэг харанхуй гудамжинд очоод бид хоёрыг зодоод гаранд зүүсэн гаваа тайлаад аваад явсан. Тэгээд бид хоёр цагдаа найздаа юу болсон талаар хэлэхэд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн... гэх мэдүүлэг

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Баян Монгол хороололд амьдардаг найз Аийн гэрт очиж түүнтэй ярьж сууж архи, айраг уусан юм. Шөнийн 12 цагийн орчимд би найз Мтэй утсаар яриад хаагуур байгаа талаар асуухад их дэлгүүрийн орчимд байна гэхээр нь би түүнд хоёулаа уулзаж хоол идье гэсэн. Шөнө 1 цагийн орчимд би Мтэй их дэлгүүрийн гадна уулзаад, бид хоёр Пийс Молл худалдааны төвийн хажууд байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газарт орсон. Бид хоёр захиалга өгөхөөр зогсож байтал бид хоёрын хажуугаар үл таних согтуу залуу ирээд тухайн хоолны газрын үйлчлэгч, тогооч ажилчид руу нь хандаж та нар хурдал, би удаан хүлээлээ гээд тэнд байсан эмэгтэй ажилчдыг хэл амаар доромжлоод байсан. Би чимээгүй зогсож байгаад сүүлдээ тэсэхээ байгаад уг залууд чи болиоч, эмэгтэй хүн доромжлохоо болиоч гээд шаардлага тавьсан. Тэгтэл уг залуу намайг чамд ямар хамаатай юм гээд зууралдсан. Бид хоёр маргалдаад зууралдаж байхад үүд хэсгээс Шөлөндөө түргэн хоолны хамгаалагч болох цэнхэр өнгийн хамгаалалтын хувцастай залуу ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газарт хамар руу нэг удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон. Тухайн үед миний хамар хугарч байгаа нь мэдэгдээд их цус алдсан. Би хамраа дараад тонгойтол дахиад миний нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэр үед намайг гараараа цохьсон, өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Энэ үед манай найз М хараад байж байсан. Би хамрынхаа цусыг дараад сууж байтал гаднаас дахиад хамгаалалтын албаны хувцастай хоёр залуу орж ирээд миний гарыг ард гавлаад, харин Мийг дагуулаад бид хоёрыг уг түргэн хоолны газраас авч гараад шар өнгийн дуут дохиотой, саарал өнгийн Соната-5 машины ард суулгаад, Ард кино театрын ард байх харанхуй гудамжинд авчирч буулгаад, нэг хамгаалагч залуу нь миний хэвлийн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд бид хоёрыг тэнд буулгачихаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-12-13/, 

Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 10 дугаар сарын 21-ний үүрийн 1 цагт би өөрийн найз Бтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газарт үйлчлүүлж байхад нэгэн халамцуу эрэгтэй тус хоолны газрын эмэгтэй зөөгч нарыг элдвээр хэлж доромжлоод байсан. Найз Б бид хоёр тэрхүү залууд өөрийн болчимгүй үйлдлийг зогсоохийг шаардахад бидний өөдөөс мөн зохисгүй авир гаргаж, доромжилж эхэлсэн. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж, олныг хамарсан үймээн маргаан болсон ба тэр үеэр “Шөлөндөө” хоолны газрын хамгаалагч нэгэн залуу нь миний найз Бат-Эрдэнийн хамар руу цохиод цусыг нь гаргачихсан байсныг би олж хараад найзынхаа ойр орчимд нь байсан хүмүүсийг салгасан... гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд: ... Би 2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай хамгаалагч Б.Атай цуг үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд шөнө 02 цагийн үед хамгаалагч Бүдрагчааг постноос нь буулгаад хүргэж өгөх санаатай автомашиндаа суулгаад явж байсан чинь Баруун дөрвөн замын Шөлөндөө дээр нэмэлт хүч хэрэгтэй байна яаралтай ир гэсэн дуудлага ирсэн. Бид хоёр яаралтайгаар яваад очсон чинь зоорийн давхарт Шөлөндөө-г хариуцан гарч байсан хамгаалагч А нэг танихгүй залуутай зууралдчихсан байж байсан бөгөөд нөгөөдөх нь угаалгын өрөөний үүдийг таглаж зогсоод шалан дээр цусаа гоожуулчихсан уруул амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Манай хамтрагч Анхбаатар зоорийн давхарын хүн дээр очиж хамгаалагчид туслалцаа үзүүлсэн ба угаалгын өрөөний үүдэнд ам, хамарнаас нь цус гарсан залуу дээр очоод юу болсон бэ гэсэн чинь та нар муусайн хамгаалагч нар яах гээд байгаа юм бэ, сая танай хамгаалагч чинь намайг зодчихлоо дахиж зодох нь уу гээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баярхүүгийн хамт “"Скай кинг” хамгаалалтын албаны шуурхай албаны үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02-04 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орших Шөлөндөө зоогийн газар ...согтуу хүмүүс хамгаалагчийн биед халдлаа... гэх дуудлагын дагуу очиход манай албаны хамгаалагч Атой үл таних залуу маргалдсан байдалтай Шөлөндөө-гийн Б зааланд зогсож байсан. Би тэндээс очиж юу болсон асуухад манай хамгаалагч А надад үл таних согтуу 3 үйлчлүүлэгч дайрсан ба нэг нь миний өмнө зогсож байна. Харин нөгөө 2 нь А зааланд байгаа гэсэн. Дараа нь би дээд давхар руу гараад очиход нэг л согтуу залуу нь хөлөө жийгээд суусан, хамар амнаас нь цус гарсан байдалтай орь дуу тавьж байсан. Болсон явдлын талаар тэрхүү согтуу үйлчлүүлэгчээс асуухад, манай албаны хамгаалагч Аыг хэл амаар доромжилж дайраад байсан ба А нь тэрхүү согтуу үйлчлүүлэгчийг цохьсон гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12831 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Э.Бат-Эрдэнийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун зовхи, хамар, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Унах, юм мөргөх, цохиход аль алинд нь үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-32/,

 

Хохирлын баримт /хх-45-46/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Э.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Учирсан хохиролыг гэм буруутай этгээдээс гаргуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Э.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Бат-Эрдэний: ...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Баян Монгол хороололд амьдардаг найз Аийн гэрт очиж түүнтэй ярьж сууж архи, айраг уусан юм. Шөнийн 12 цагийн орчимд би найз Мтэй утсаар яриад хаагуур байгаа талаар асуухад их дэлгүүрийн орчимд байна гэхээр нь би түүнд хоёулаа уулзаж хоол идье гэсэн. Шөнө 1 цагийн орчимд би Мтэй их дэлгүүрийн гадна уулзаад, бид хоёр Пийс Молл худалдааны төвийн хажууд байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газарт орсон. Бид хоёр захиалга өгөхөөр зогсож байтал бид хоёрын хажуугаар үл таних согтуу залуу ирээд тухайн хоолны газрын үйлчлэгч, тогооч ажилчид руу нь хандаж та нар хурдал, би удаан хүлээлээ гээд тэнд байсан эмэгтэй ажилчдыг хэл амаар доромжлоод байсан. Би чимээгүй зогсож байгаад сүүлдээ тэсэхээ байгаад уг залууд чи болиоч, эмэгтэй хүн доромжлохоо болиоч гээд шаардлага тавьсан. Тэгтэл уг залуу намайг чамд ямар хамаатай юм гээд зууралдсан. Бид хоёр маргалдаад зууралдаж байхад үүд хэсгээс Шөлөндөө түргэн хоолны хамгаалагч болох цэнхэр өнгийн хамгаалалтын хувцастай залуу ирээд үгийн зөрүүгүй шууд миний нүүрэн тус газарт хамар руу нэг удаа гараа атгаж байгаад хүчтэй цохисон. Тухайн үед миний хамар хугарч байгаа нь мэдэгдээд их цус алдсан. Би хамраа дараад тонгойтол дахиад миний нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэр үед намайг гараараа цохьсон, өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Энэ үед манай найз М хараад байж байсан. Би хамрынхаа цусыг дараад сууж байтал гаднаас дахиад хамгаалалтын албаны хувцастай хоёр залуу орж ирээд миний гарыг ард гавлаад, харин Мийг дагуулаад бид хоёрыг уг түргэн хоолны газраас авч гараад шар өнгийн дуут дохиотой, саарал өнгийн Соната-5 машины ард суулгаад, Ард кино театрын ард байх харанхуй гудамжинд авчирч буулгаад, нэг хамгаалагч залуу нь миний хэвлийн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд бид хоёрыг тэнд буулгачихаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Мийн: ... 2018 оны 10 дугаар сарын 21-ний үүрийн 1 цагт би өөрийн найз Бтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газарт үйлчлүүлж байхад нэгэн халамцуу эрэгтэй тус хоолны газрын эмэгтэй зөөгч нарыг элдвээр хэлж доромжлоод байсан. Найз Б бид хоёр тэрхүү залууд өөрийн болчимгүй үйлдлийг зогсоохийг шаардахад бидний өөдөөс мөн зохисгүй авир гаргаж, доромжилж эхэлсэн. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж, олныг хамарсан үймээн маргаан болсон ба тэр үеэр “Шөлөндөө” хоолны газрын хамгаалагч нэгэн залуу нь миний найз Бат-Эрдэнийн хамар руу цохиод цусыг нь гаргачихсан байсныг би олж хараад найзынхаа ойр орчимд нь байсан хүмүүсийг салгасан... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд: ... Би 2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай хамгаалагч Б.Атай цуг үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд шөнө 02 цагийн үед хамгаалагч Бүдрагчааг постноос нь буулгаад хүргэж өгөх санаатай автомашиндаа суулгаад явж байсан чинь Баруун дөрвөн замын Шөлөндөө дээр нэмэлт хүч хэрэгтэй байна яаралтай ир гэсэн дуудлага ирсэн. Бид хоёр яаралтайгаар яваад очсон чинь зоорийн давхарт Шөлөндөө-г хариуцан гарч байсан хамгаалагч А нэг танихгүй залуутай зууралдчихсан байж байсан бөгөөд нөгөөдөх нь угаалгын өрөөний үүдийг таглаж зогсоод шалан дээр цусаа гоожуулчихсан уруул амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Манай хамтрагч Анхбаатар зоорийн давхарын хүн дээр очиж хамгаалагчид туслалцаа үзүүлсэн ба угаалгын өрөөний үүдэнд ам, хамарнаас нь цус гарсан залуу дээр очоод юу болсон бэ гэсэн чинь та нар муусайн хамгаалагч нар яах гээд байгаа юм бэ, сая танай хамгаалагч чинь намайг зодчихлоо дахиж зодох нь уу гээд байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баярхүүгийн хамт “"Скай кинг” хамгаалалтын албаны шуурхай албаны үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02-04 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орших Шөлөндөө зоогийн газар ...согтуу хүмүүс хамгаалагчийн биед халдлаа... гэх дуудлагын дагуу очиход манай албаны хамгаалагч Атой үл таних залуу маргалдсан байдалтай Шөлөндөө-гийн Б зааланд зогсож байсан. Би тэндээс очиж юу болсон асуухад манай хамгаалагч А надад үл таних согтуу 3 үйлчлүүлэгч дайрсан ба нэг нь миний өмнө зогсож байна. Харин нөгөө 2 нь А зааланд байгаа гэсэн. Дараа нь би дээд давхар руу гараад очиход нэг л согтуу залуу нь хөлөө жийгээд суусан, хамар амнаас нь цус гарсан байдалтай орь дуу тавьж байсан. Болсон явдлын талаар тэрхүү согтуу үйлчлүүлэгчээс асуухад, манай албаны хамгаалагч Аыг хэл амаар доромжилж дайраад байсан ба А нь тэрхүү согтуу үйлчлүүлэгчийг цохьсон гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12831 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” түргэн хоолны газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Э.Бтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч О.Аыг бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

Шүүгдэгч О.Аод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн О.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч О.Аоос хохирогч Э.Бд 1.658.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.   

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.А өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.