Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2016/00784

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23 байр 3дугаар орц 1 давхарт байрлах ”Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-25а-12 тоотод оршин суух, Дэмбэрэлийн Ганболдод холбогдох,

“119 027 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгч Д.Ганболд нь ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтнй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө” гэсэн заалт МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2.3, 148.2.6, заалтыг зөрчсөн СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 119 027 төгрөгийг гаргуулан өгч манай ажилд туслана уу гэжээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлтэй 25а байрны 12 тоотын сууц өмчлөгч Д.Ганболд нь 119 027 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь, хариуцагч Д.Ганболдод холбогдуулан “119 027 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь манай нэхэмжлэлтэй 25а байрны 12 тоотын сууц өмчлөгч Д.Ганболд нь 119 027 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Ганболдод холбогдох “119 027 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн улсын орлогод оруулсан 4550 төгрөгнөөс 2275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Б.ХИШИГДАВАА.