| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0418/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ө.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар, О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар, Б.Рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811014720920 дугаартай индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч Ө.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,
шүүгдэгч Б.Р, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, засварчин ажилтай, гэр бүлийн байдал 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бэсүд овогт Ө.Ч
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Найман Харатай овогт О.С
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, гэр бүлийн байдал 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Р
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ө.Ч нь 2018 оны 03 дугаар сарын дундуур өөрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулж эрүүгийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст 500.000 төгрөгний хахууль өгсөн,
Шүүгдэгч О.С нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын дундуур хэрэг бүртгэлтийн 181100680 дугаар хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хэргийн холбогдогч Ө.Чоос “хэргийг чинь хааж өгнө, хэрэг хариуцсан прокурорт чинь мөнгө өгнө” гэж тус хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар Ө.Чоос 500.000 төгрөгний хахууль авсан,
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байх үедээ хэрэг бүртгэлийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст хэргийн холбогдогч Ө.Чоос 500.000 төгрөгний хахуулийг дамжуулан өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ө.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Гэрч У.Болорчулуун мөрдөн байцаалтын шатанд: ...мөрдөгч Стэй хоёр удаа уулзсан. Эхний удаа гомдол өгөөд нэг мэдүүлэг өгсөн. Дараа нь Ч бид хоёр хоорондоо харилцан ярилцаж хохирлын асуудлаа шийдвэрлэсэн гэсэн санаагаа Сд хэлсэн. Тэгээд ч Ч надад “таны нэхэмжилсэн мөнгийг чинь мөрдөгч С барьцаалж аваад гомдолгүй гэсний дараа буцааж өгнө” гээд авчихсан гэж ярьж байсан. Сийн хувьд таны хохирлын мөнгийг Чоос барьцаалсан гэдгээ огт хэлээгүй... гэсэн мэдүүлэг /хх-83-84/,
Гэрч Ц.Даваажаргал мөрдөн байцаалтын шатанд: ...С нь миний үйлчлүүлэгч Чоос хамт ажилладаг Раар дамжуулан 500.000 төгрөг авсан талаар Чоос сонссон. Тэр мөнгөө 5 сая төгрөг авсны маргааш нь Ө.Чийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж ярьж байсан. Харин би Сээс 5.000.000 төгрөг авахад нь хамт байлцсан ба дээрх мөнгийг авах үед мөрдөгч Сээс манай үйлчүүлэгч чамайг 500.000 төгрөг авсан гээд ярьж байна. Энэ 500.000 төгрөг нь хахууль болоод байгаа юм уу ямар учиртай юм бэ гэж хоёуланд нь хандаж хэлэхэд мөрдөгч С нь би ямар ч 500.000 төгрөг аваагүй хохирлын мөнгөнөөс гадна мөнгө аваагүй. Надад өөр мөнгөний асуудал байхгүй гэж хэлж байсан… гэсэн мэдүүлэг /1хх-86-87/,
Гэрч Ө.Энхзаяа мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 03 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч С манай дүү Чийг ирж уулз гэж дуудсан тэр өдөр нь би дүүгийн хамт 5 буудалд байрлалтай Чингэлтэй дүүргийн 5 буудал байрлалтай Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж дүүгээ уулзуулсан. ...1 дүгээр давхарт дүүгээ хүлээгээд удаад байхаар нь мөрдөгч Сийн албан өрөөгөөр шагайсан чинь тэрээр өрөөндөө манай дүүг гавлаад суулгачихсан байсан ба намайг хараад дүүгийнхээ юмнуудыг хүлээж ав, танай дүү чинь албан тушаалаа ашиглаж залилангийн хэрэг хийсэн байна. Одоо 461 дүгээр анги руу авч явж цагдан хорино дулаан хувцас хоолыг нь авчирч өг, гэхээр нь би сандраад батлан даалтанд өгч болохгүй юм уу гэхэд болохгүй дүү чинь орговол хаанаас олох юм, хорихгүй бол болохгүй гэж хэлсэн. Энэ хооронд би аавын найзын хүү Ртай уулзаж С манай дүүг хорих гээд байна гэж хэлсэн. Тэгж байгаад С 10.000.000 төгрөг байршуулаад батлан даалтад ав гэхээр нь ийм их мөнгө олдохгүй гэтэл тийм бол 5.000.000 төгрөг маргааш 12 цаг гэхэд олж ир гэж гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд тэр өдрөө өөрийн ойр дотны хүмүүсээс мөнгө цуглуулж 5.000.000 төгрөг болгож маргааш нь мөрдөгч Ст хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээж авахдаа хөндлөнгийн 2 хүн байцлуулж тэмдэглэл бичээд Чоор гарын үсэг зуруулан авсан. Гэхдээ мөнгөний серийн дугаар бичээгүй. С нь аавын найзын хүү Раар дамжуулан мөнгө өгөхийг шаардаж нэхсэн байдлаас болж түүний хэлсэнээр манай дүү мөнгө өгсөн… гэсэн мэдүүлэг /1хх-89-90/,
Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд: ...миний хаан банкны 5062119893 гэсэн данс руу хэнээс нь мэдэгдэхгүй хоёр удаагийн орлогоор 400.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед би данс андуурсан байх гээд орой нөхөр Р ажлаас ирэхээр нь надад хэнээс мэдэгдэхгүй мөнгө ороод ирсэн араас нь утсаар ярихгүй юм гэхэд тэрээр ажлын газрын хүнд өгөх мөнгө юм аа нийт дүн нь 500.000 төгрөг болохоор нь ажлын хүний данс руу шилжүүлэх мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай мөнгө вэ гэхэд тодорхой юм яриагүй удалгүй орой 70.000, 80.000 төгрөг дахин орж ирэхээр нь тухайн мөнгийг нийлүүлээд нөхрийн өгсөн Хаан банкны 5017171074 дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн… гэсэн мэдүүлэг /1хх-91-92/,
Хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /хх-45/, хаан банкны дансны хуулга /хх-67/, Нийслэлийн цагдаагийн газрын хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн танилцуулга /1хх-68-72/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73/, Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-118/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-237-242/,
Шүүгдэгч Ө.Чийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-209/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-35/,
Шүүгдэгч О.Сийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-104/, ЦЕГ-н даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /1хх-108-110/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-117/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-211/,
Шүүгдэгч Б.Рын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-105/, ЦЕГ-н даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /1хх-111-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-210/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ө.Ч нь 2018 оны 03 дугаар сарын дундуур өөрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулж эрүүгийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст 500.000 төгрөгний хахууль өгсөн,
Шүүгдэгч О.С нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын дундуур хэрэг бүртгэлтийн 181100680 дугаар хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хэргийн холбогдогч Ө.Чоос “хэргийг чинь хааж өгнө, хэрэг хариуцсан прокурорт чинь мөнгө өгнө” гэж тус хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар Ө.Чоос 500.000 төгрөгний хахууль авсан,
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байх үедээ хэрэг бүртгэлийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст хэргийн холбогдогч Ө.Чоос 500.000 төгрөгний хахуулийг дамжуулан өгсөн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан тушаалд томилох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүгдэгч Ө.Чийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор дүгнэлтэндээ: Ө.Ч нь хувийн байдлын хувьд хүүхэд нь 1 нас 4 сартай, эхнэр нь жирэмсэн. Сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Улсын яллагч 3.000.000 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Энэ хэрэг нь сонгох санкцитай, шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хорих ялаар сольж, хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Сийн өмгөөлөгч Л.Бурмаа дүгнэлтэндээ: Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн. Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаагаас эхлээд мөрдөн байцаагч болох хугацаандаа 10 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа олон шагнал авч байсан. Өөрийн хүсэлтээр цагдаагийн байгууллагаас гарсан нь өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагийн илрэл юм. Улсын яллагчаас оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгуулийн хэмжээг багасгаж, уг хэрэгт оногдуулах торгох ялын доод хэмжээ болох 5.400.000 төгрөгөөр торгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч Б.Рын өмгөөлөгч Р.Мэндсайхан дүгнэлтэндээ: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн байгууллагуудын дунд байдаг ямар нэгэн асуудал шийдвэрлүүлэхийн тулд таньдаг хүн хаана байдаг билээ гэж хайдаг. Энэ асуудал нь эдгээр залууст мөн адил тохиолдсон байна. Миний үйлчлүүлэгч ажиллах хугацаандаа тогтмол шагнал, урамшуулал авдаг байсан. Гэр бүлийн байдлын хувьд 3 бага насны хүүхэдтэй. Хамгийн том нь 12 настай, хамгийн бага нь 1 нас 6 сартай мөн Б.Рыг ажлаас гарсны дараа эхнэр нь зөрж ажилд орсон учраас төлбөрийн тал дээр хүрэлцээ муутай зэрэг хувийн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх талаас нь шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч нар, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгч нарын шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ө.Ч нь 2018 оны 03 дугаар сарын дундуур өөрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулж эрүүгийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст 500.000 төгрөгний хахууль өгсөн, шүүгдэгч О.С нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын дундуур хэрэг бүртгэлтийн 181100680 дугаар хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хэргийн холбогдогч Ө.Чоос “хэргийг чинь хааж өгнө, хэрэг хариуцсан прокурорт чинь мөнгө өгнө” гэж тус хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар Ө.Чоос 500.000 төгрөгний хахууль авсан, шүүгдэгч Б.Р нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байх үедээ хэрэг бүртгэлийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст хэргийн холбогдогч Ө.Чоос 500.000 төгрөгний хахуулийг дамжуулан өгсөн болох нь гэрч У.Болорчулууны: ...мөрдөгч Стэй хоёр удаа уулзсан. Эхний удаа гомдол өгөөд нэг мэдүүлэг өгсөн. Дараа нь Ч бид хоёр хоорондоо харилцан ярилцаж хохирлын асуудлаа шийдвэрлэсэн гэсэн санаагаа Сд хэлсэн. Тэгээд ч Ч надад таны нэхэмжилсэн мөнгийг чинь мөрдөгч С барьцаалж аваад гомдолгүй гэсний дараа буцааж өгнө гээд авчихсан гэж ярьж байсан. Сийн хувьд таны хохирлын мөнгийг Чоос барьцаалсан гэдгээ огт хэлээгүй... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Даваажаргалын: ...С нь миний үйлчлүүлэгч Чоос хамт ажилладаг Раар дамжуулан 500.000 төгрөг авсан талаар Чоос сонссон. Тэр мөнгөө 5 сая төгрөг авсны маргааш нь Ө.Чийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж ярьж байсан. Харин би Сээс 5.000.000 төгрөг авахад нь хамт байлцсан ба дээрх мөнгийг авах үед мөрдөгч Сээс манай үйлчүүлэгч чамайг 500.000 төгрөг авсан гээд ярьж байна. Энэ 500.000 төгрөг нь хахууль болоод байгаа юм уу ямар учиртай юм бэ гэж хоёуланд нь хандаж хэлэхэд мөрдөгч С нь би ямар ч 500.000 төгрөг аваагүй хохирлын мөнгөнөөс гадна мөнгө аваагүй. Надад өөр мөнгөний асуудал байхгүй гэж хэлж байсан… гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Энхзаяагийн: ...2018 оны 03 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч С манай дүү Чийг ирж уулз гэж дуудсан тэр өдөр нь би дүүгийн хамт 5 буудалд байрлалтай Чингэлтэй дүүргийн 5 буудал байрлалтай Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж дүүгээ уулзуулсан. ...1 дүгээр давхарт дүүгээ хүлээгээд удаад байхаар нь мөрдөгч Сийн албан өрөөгөөр шагайсан чинь тэрээр өрөөндөө манай дүүг гавлаад суулгачихсан байсан ба намайг хараад дүүгийнхээ юмнуудыг хүлээж ав, танай дүү чинь албан тушаалаа ашиглаж залилангийн хэрэг хийсэн байна. Одоо 461 дүгээр анги руу авч явж цагдан хорино дулаан хувцас хоолыг нь авчирч өг, гэхээр нь би сандраад батлан даалтанд өгч болохгүй юм уу гэхэд болохгүй дүү чинь орговол хаанаас олох юм, хорихгүй бол болохгүй гэж хэлсэн. Энэ хооронд би аавын найзын хүү Ртай уулзаж С манай дүүг хорих гээд байна гэж хэлсэн. Тэгж байгаад С 10.000.000 төгрөг байршуулаад батлан даалтад ав гэхээр нь ийм их мөнгө олдохгүй гэтэл тийм бол 5.000.000 төгрөг маргааш 12 цаг гэхэд олж ир гэж гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд тэр өдрөө өөрийн ойр дотны хүмүүсээс мөнгө цуглуулж 5.000.000 төгрөг болгож маргааш нь мөрдөгч Ст хүлээлгэн өгсөн. Мөнгө хүлээж авахдаа хөндлөнгийн 2 хүн байцлуулж тэмдэглэл бичээд Чоор гарын үсэг зуруулан авсан. Гэхдээ мөнгөний серийн дугаар бичээгүй. С нь аавын найзын хүү Раар дамжуулан мөнгө өгөхийг шаардаж нэхсэн байдлаас болж түүний хэлсэнээр манай дүү мөнгө өгсөн… гэсэн мэдүүлэг, гэрч Т.Бгийн: ...миний хаан банкны 5062119893 гэсэн данс руу хэнээс нь мэдэгдэхгүй хоёр удаагийн орлогоор 400.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед би данс андуурсан байх гээд орой нөхөр Р ажлаас ирэхээр нь надад хэнээс мэдэгдэхгүй мөнгө ороод ирсэн араас нь утсаар ярихгүй юм гэхэд тэрээр ажлын газрын хүнд өгөх мөнгө юм аа нийт дүн нь 500.000 төгрөг болохоор нь ажлын хүний данс руу шилжүүлэх мөнгө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай мөнгө вэ гэхэд тодорхой юм яриагүй удалгүй орой 70.000, 80.000 төгрөг дахин орж ирэхээр нь тухайн мөнгийг нийлүүлээд нөхрийн өгсөн Хаан банкны 5017171074 дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн… гэсэн мэдүүлэг, Хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл, Нийслэлийн цагдаагийн газрын хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын хэлтсийн танилцуулга, Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Ч нь 2018 оны 03 дугаар сарын дундуур өөрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулж эрүүгийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст 500.000 төгрөгний хахууль өгсөн, шүүгдэгч О.С нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 03 дугаар сарын дундуур хэрэг бүртгэлтийн 181100680 дугаар хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хэргийн холбогдогч Ө.Чоос “хэргийг чинь хааж өгнө, хэрэг хариуцсан прокурорт чинь мөнгө өгнө” гэж тус хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч Б.Раар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж улмаар Ө.Чоос 500.000 төгрөгний хахууль авсан, шүүгдэгч Б.Р нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байх үедээ хэрэг бүртгэлийн 181100680 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байсан тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ст хэргийн холбогдогч Ө.Чоос 500.000 төгрөгний хахуулийг дамжуулан өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Чид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “өөрт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар “хахууль өгөхийг шаардаж хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар “хахуулийг дамжуулж өгсөн” гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Ч, шүүгдэгч О.С, шүүгдэгч Б.Р нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч Ө.Чид хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Рт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.