| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0682/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Тд холбогдох эрүүгийн 1811021160751 дугаар 186/2018/0682/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Г.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суудаг, 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 513 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 зааснаар нийт 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 113 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1105 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар нийт 5 жил 5 сар хорих ялаар, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Сэрээтэр зайсан овогт Г.Т,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Т нь 2018 оны 07
дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөлөг” засварын газарт Б.Хын эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг “...засаж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авч 18.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Мөнгөлөг” гэх кузов засварын газрын ажилтан Оаар өөрийн Соната-7 загварын 1628 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд, урд гуперийг будуулсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг кузов засвар дээр очиж машиныхаа хойд гуперийг өнгөлүүлэх гэж очсон чинь О ах ажил ихтэй завгүй хүлээхээр байсан болохоор Т уг засварын газраас гарч ирээд би чиний машиныг лакдаад өнгөлөөд өгье, чи гурав дахь өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүрээд ир гэсэн. Би Ттэй 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орой 20 цагийн үед уг завсарын газар ирж уулзсан. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт хүрээд ир гээд би тухаин өдөр нь буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг 40 минутанд Т гэх залууд машинаа болон түлхүүрээ хүлээлгэж өгсөн. ... Хохирол буюу машины эвдрэлд 1.550.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг /хх-23-28/,
Яллагдагч Г.Т мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Мөнгөлөг” гэх кузов засварын газар хар өнгийн Соната-7 загварын 16-28УНБ улсын дугаартай машинтай залуу ирээд хойд гуперээ дахиад будуулъя гэхээр нь би ...чи машинаа үлдээчих гэж хэлээд машиныг нь түлхүүртэй нь машины гупер янзлах хөлс болох 15.000 төгрөгийн хамт авсан. ...Би Соната-7 загварын машины эзэнд машиныг 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой засаж хүлээлгэж өгнө гэж авсан. Би машиныг нь засаж өгөөгүй. Би хохирлыг нь нөхөн төлнө... гэсэн мэдүүлэг /хх-52-54/
Хохирлын баримтууд /хх-7-8, 16/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15, 17-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42-43/, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-44/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-84/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, 2001 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 513 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-65/, 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 113 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-67/, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1105 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-68-71/, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-77/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-87-91/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөлөг” засварын газарт Б.Хын эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг “...засаж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авч 18.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нийт 2 жил 33 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөлөг” засварын газарт Б.Хын эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг “...засаж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авч 18.000.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Мөнгөлөг” гэх кузов засварын газар хар өнгийн Соната-7 загварын 16-28УНБ улсын дугаартай машинтай залуу ирээд хойд гуперээ дахиад будуулъя гэхээр нь би ...чи машинаа үлдээчих гэж хэлээд машиныг нь түлхүүртэй нь машины гупер янзлах хөлс болох 15.000 төгрөгийн хамт авсан. ...Би Соната-7 загварын машины эзэнд машиныг 2018 оны 07 дугаар сарын 25-ны орой засаж хүлээлгэж өгнө гэж авсан. Би машиныг нь засаж өгөөгүй. Би хохирлыг нь нөхөн төлнө...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Хын “...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Мөнгөлөг” гэх кузов засварын газрын ажилтан Оаар өөрийн Соната-7 загварын 1628 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд, урд гуперийг будуулсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг кузов засвар дээр очиж машиныхаа хойд гуперийг өнгөлүүлэх гэж очсон чинь О ах ажил ихтэй завгүй хүлээхээр байсан болохоор Т уг засварын газраас гарч ирээд би чиний машиныг лакдаад өнгөлөөд өгье, чи гурав дахь өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүрээд ир гэсэн. Би Ттэй 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр орой 20 цагийн үед уг завсарын газар ирж уулзсан. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт хүрээд ир гээд би тухайн өдөр нь буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг 40 минутанд Т гэх залууд машинаа болон түлхүүрээ хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөлөг” засварын газарт Б.Хын эзэмшлийн Соната-7 маркийн автомашиныг “...засаж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авч 18.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Т нь бусдын бусдын эд хөрөнгийг залилсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Г.Т нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-66-77/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 9 сарын хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Тд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг биелүүлээгүйгээс зайлсхийсэн тул арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 33 хоногийг нэмж нийт 10 сар 3 хоног хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Хт учирсан 1.550.0000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Тгээс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 147 хоног цагдан хоригдсон байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Т өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.