| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0066/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.С, Э.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811030361149 дугаар 186/2019/0066/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч, хохирогч Г.С,
шүүгдэгч, хохирогч Э.Б /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, худалдааны төвд гол мах цэвэрлэгч ажилтай, гэр бүлийн байдал 4, ээж эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Халх овогтой Э.Б
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, худалдааны төвд мах бэлтгэгч ажилтай, гэр бүлийн байдал 2, эхнэрийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогтой Г.С
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-4166 тоот хашааны үүдэнд “Хаалганы код дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ст учирсан 2.880.000 төгрөгний хохирол дээр маргахгүй, төлнө... гэх мэдүүлэг
Хохирогч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хагалгаа хийлгэх гэж байгаа тул нийт 2.880.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Г.С мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд би найз П-ийн хамт 61 дүгээр сургуулийн орчимд хөргүүртэй айлаас мах авах гээд очсон юм. Тэгээд би уг айлын хашааны хаалгыг нь онгойлгож чадахгүй байсан. Тэгээд хаалгыг нь татаад байж байтал уг хашаанаас гарч ирсэн залуу машинтайгаа явж байснаа хөөе чи наад хаалга эвдлээ гээд их зандрангуй хэлсэн. Тэр залуутай аятайхан хэлж болдоггүй юм уу, ямар дээрэлхүү юм гээд маргалдсан. Тэгтэл нөгөө залуу гэрийнхнийгээ хараад улам асаж, дайрч байснаа миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тухайн гараараа нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед миний хамар руу цохиж хамраас их цус гараад мурийгаад хавдсан хүзүү улайгаад зулгарсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хугарчихсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн орчим би хашаанаасаа машинаа гаргаад хашааны хаалга хаачихаад явах гэж байтал нэг залуу хүрч ирээд манай хашааны хаалганы кодыг дараад байсан. Тэгэхээр нь би хөөе гэсэн чинь сонсоогүй байгаад арай чанга хөөе гээд дуудсан чинь нөгөө залуу миний машины цонхон дээр хүрч ирээд хөөе гэж дуудлаа, далдираа нь гараагүй бацаан гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа буусан чинь нөгөө залуу намайг заамдаад авсан. Манай гэрийнхэн гараад ирсэн бөгөөд би уурлаад нөгөө залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу миний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд би ухаан алдаж унаад босож ирэхэд цагдаа нар ирсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд: ...Сын хамт үхрийн гол мах авах гээд 61 дүгээр сургуулийн хажууд байрлах айлын хөргүүрийн зоорь руу очсон. Тухайн үед би машин барьж байсан бөгөөд Сыг буугаад махаа аваад ир гээд явуулсан. Тэгээд машинаа эргүүлээд зогсож байтал С машинд сууж байсан нэг залуутай маргалдаад байсан. Яваад очсон чинь С нөгөө залуутай заамдалцаад авсан. Би салгах гэсэн чинь салахгүй байсан. Стай муудалцаад байсан залуу гэрийнхнийгээ дуудсан бөгөөд гэрээс 3 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгтэл нөгөө залуу Сын хамар руу нь цохисон. Сын хамарнаас цус гарсан. Тэгээд С нөгөө залуугийн цээж хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Би тэр залуугийн гинж тасарч, ээмэг нь мултарч унасан эсэхийг тухайн үедээ мэдээгүй. Газарт унасан байхад нь С авч өгч байсан... гэсэн мэдүүлэг /хх-21/,
Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд: ... Манай нөхөр Б ажилдаа гарлаа гээд гарсан. Тэгээд цонхоор харсан манай нөхөр Б нэг залуутай заамдалцсан зогсож байсан. Манай хадам ээж Э, бэр эгч Даваа бид гурав гараад очтол Б нөгөө залуугийн нүүр рүү нь цохисон. Тэгээд бид нар салгаад юу болсон талаар асуусан чинь нөгөө залуу нь хөөе гэдэг хэн бэ гээд манай нөхөртэй маргалдсан юм шиг байна лээ. Ингээд арай гэж салгачихаад байхад нөгөө залуу дайрч хүрч ирээд Бийн элэг хавьцаа өшиглөөд унагаачихсан. Бтой маргалдсан залуугийн хамарнаас нь цус гарч байсан. Бийн хоолой нь улайсан байсан. Нэг нэгнийгээ боосон байна лээ. Мөн хэвлий рүүгээ өшиглүүлээд хальтраад ухаан алдаж унасан. Манай нөхрийн гинж нь 3 хэсэг болсон байсныг газраас олж авсан. Нэг хэсгийг нь нөгөө залуу олоод газраас авч өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12871 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12873 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /хх-30/,
Толгойн комьютерт томографийн шинжилгээ /хх-27/,
Шүүгдэгч Г.Сын хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-43-44/,
Шүүгдэгч Э.Бийн хувийн байдлын талаарх: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, Ажлын газрын тодорхойлолт /хх-48/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-4166 тоот хашааны үүдэнд “Хаалганы код дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.С, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-4166 тоот хашааны үүдэнд “Хаалганы код дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Сын: ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд би найз П-ийн хамт 61 дүгээр сургуулийн орчимд хөргүүртэй айлаас мах авах гээд очсон юм. Тэгээд би уг айлын хашааны хаалгыг нь онгойлгож чадахгүй байсан. Тэгээд хаалгыг нь татаад байж байтал уг хашаанаас гарч ирсэн залуу машинтайгаа явж байснаа хөөе чи наад хаалга эвдлээ гээд их зандрангуй хэлсэн. Тэр залуутай аятайхан хэлж болдоггүй юм уу, ямар дээрэлхүү юм гээд маргалдсан. Тэгтэл нөгөө залуу гэрийнхнийгээ хараад улам асаж, дайрч байснаа миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед гараараа нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр үед миний хамар руу цохиж хамраас их цус гараад мурийгаад хавдсан хүзүү улайгаад зулгарсан байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хугарчихсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Бийн: ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн орчим би хашаанаасаа машинаа гаргаад хашааны хаалга хаачихаад явах гэж байтал нэг залуу хүрч ирээд манай хашааны хаалганы кодыг дараад байсан. Тэгэхээр нь би хөөе гэсэн чинь сонсоогүй байгаад арай чанга хөөе гээд дуудсан чинь нөгөө залуу миний машины цонхон дээр хүрч ирээд хөөе гэж дуудлаа, далдираа нь гараагүй бацаан гэх мэтчилэн хэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа буусан чинь нөгөө залуу намайг заамдаад авсан. Манай гэрийнхэн гараад ирсэн бөгөөд би уурлаад нөгөө залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу миний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөөд би ухаан алдаж унаад босож ирэхэд цагдаа нар ирсэн байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд: ...Сын хамт үхрийн гол мах авах гээд 61 дүгээр сургуулийн хажууд байрлах айлын хөргүүрийн зоорь руу очсон. Тухайн үед би машин барьж байсан бөгөөд Сыг буугаад махаа аваад ир гээд явуулсан. Тэгээд машинаа эргүүлээд зогсож байтал С машинд сууж байсан нэг залуутай маргалдаад байсан. Яваад очсон чинь С нөгөө залуутай заамдалцаад авсан. Би салгах гэсэн чинь салахгүй байсан. Стай муудалцаад байсан залуу гэрийнхнийгээ дуудсан бөгөөд гэрээс 3 эмэгтэй хүн гарч ирсэн. Тэгтэл нөгөө залуу Сын хамар руу нь цохисон. Сын хамарнаас цус гарсан. Тэгээд С нөгөө залуугийн цээж хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Би тэр залуугийн гинж тасарч, ээмэг нь мултарч унасан эсэхийг тухайн үедээ мэдээгүй. Газарт унасан байхад нь С авч өгч байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Агийн: ... Манай нөхөр Б ажилдаа гарлаа гээд гарсан. Тэгээд цонхоор харсан манай нөхөр Б нэг залуутай заамдалцсан зогсож байсан. Манай хадам ээж Э, бэр эгч Даваа бид гурав гараад очтол Б нөгөө залуугийн нүүр рүү нь цохисон. Тэгээд бид нар салгаад юу болсон талаар асуусан чинь нөгөө залуу нь хөөе гэдэг хэн бэ гээд манай нөхөртэй маргалдсан юм шиг байна лээ. Ингээд арай гэж салгачихаад байхад нөгөө залуу дайрч хүрч ирээд Бийн элэг хавьцаа өшиглөөд унагаачихсан. Бтой маргалдсан залуугийн хамарнаас нь цус гарч байсан. Бийн хоолой нь улайсан байсан. Нэг нэгнийгээ боосон байна лээ. Мөн хэвлий рүүгээ өшиглүүлээд хальтраад ухаан алдаж унасан. Манай нөхрийн гинж нь 3 хэсэг болсон байсныг газраас олж авсан. Нэг хэсгийг нь нөгөө залуу олоод газраас авч өгсөн... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12871 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №12873 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 19-4166 тоот хашааны үүдэнд “Хаалганы код дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Боос хохирогч Г.Ст 2.880.000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.С, шүүгдэгч Э.Б нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.