Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 70

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Өад холбогдох эрүүгийн 1811029341081 дугаар 186/2019/0034/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Ө /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ оролцов. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хотгойд овогт Э.Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч  Э.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 11 дүгээр гудамж тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Б.Уь мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охиноо гэртээ аваад ирчихсэн байсан ба Э.Ө хөдөөнөөс ирлээ гээд 23 цагийн орчимд гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд миний охин ирчихсэн юм уу, гэж байснаа нүүрэн дээрх маажуулсан сорвийг хараад танай ахын хүүхэд миний охиныг маажсан байна, танай ах чинь бараг нийлж байгаад зоддог юм биш үү гээд агсраад эхэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ цэцэрлэгтээ яваад хүүхдэд маажуулсан байна гэхэд битгий худлаа яриад бай гэж хэлээд шууд толгой хэсэгт цохиод авсан. Тэр үед би охиныхоо хажууд байсан болохоор холдсон чинь миний үснээс зулгааж аваад биеийн доод дээд хэсэг рүү өшиглөж, нуруу руу цохиод хувинтай нүүрс авч шидсэн. Ингээд орилж чарлаад хүүхэд сэрээсэн. Манай охин сэрээд уйлахаар нь очоод тэврээд сууж байсан чинь миний толгой руу цохисон. Би босоод нөгөө ор руу явж байтал араас миний охин сэрчихсэн үү гээд үнсэж байснаа гэнэт миний баруун талын шанаа руу цохиод авсан. Би хүүхэд байхад битгий ингэ гэж зөндөө гуйхад тоосон шинжгүй дахиад толгой руу нь цохисон... гэсэн мэдүүлэг /хх-11-12/,

 

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Төв аймагт гэртээ байж байтал эгч Уранбайгалийн 95250400 гэсэн дугаараас цагдаа дууд гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад залгатал утсаа авахгүй байхаар нөхөр нь согтуу ирсэн юм байна гэж гадарлаад ах Ганболд руу утасдаад та цагдаад дуудлага өгөөд очоод үзээдэхээч гэсний дагуу манай ах цагдаа дагуулаад очсон байсан. Тэгэхэд Э.Ө согтуу У эгчийг зодоод хүүхдээ айлгасан байдалтай байсан гэсэн. Би маргааш өдөр гэрт нь очиход орных нь ард нүүрс уначихсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг /хх-18/,

 

             Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12122 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Уийн биедд баруун хацар, баруун шанаа, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-21/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-30/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-32/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-33/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-38-39/, зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 11 дүгээр гудамж тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                         

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                  

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 11 дүгээр гудамж тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Уийн: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охиноо гэртээ аваад ирчихсэн байсан ба Э.Ө хөдөөнөөс ирлээ гээд 23 цагийн орчимд гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд миний охин ирчихсэн юм уу, гэж байснаа нүүрэн дээрх маажуулсан сорвийг хараад танай ахын хүүхэд миний охиныг маажсан байна, танай ах чинь бараг нийлж байгаад зоддог юм биш үү гээд агсраад эхэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ цэцэрлэгтээ яваад хүүхдэд маажуулсан байна гэхэд битгий худлаа яриад бай гэж хэлээд шууд толгой хэсэгт цохиод авсан. Тэр үед би охиныхоо хажууд байсан болохоор холдсон чинь миний үснээс зулгааж аваад биеийн доод дээд хэсэг рүү өшиглөж, нуруу руу цохиод хувинтай нүүрс авч шидсэн. Ингээд орилж чарлаад хүүхэд сэрээсэн. Манай охин сэрээд уйлахаар нь очоод тэврээд сууж байсан чинь миний толгой руу цохисон. Би босоод нөгөө ор руу явж байтал араас миний охин сэрчихсэн үү гээд үнсэж байснаа гэнэт миний баруун талын шанаа руу цохиод авсан. Би хүүхэд байхад битгий ингэ гэж зөндөө гуйхад тоосон шинжгүй дахиад толгой руу нь цохисон... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Оийн: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Төв аймагт гэртээ байж байтал эгч Уранбайгалийн 95250400 гэсэн дугаараас цагдаа дууд гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад залгатал утсаа авахгүй байхаар нөхөр нь согтуу ирсэн юм байна гэж гадарлаад ах Ганболд руу утасдаад та цагдаад дуудлага өгөөд очоод үзээдэхээч гэсний дагуу манай ах цагдаа дагуулаад очсон байсан. Тэгэхэд Э.Ө согтуу У эгчийг зодоод хүүхдээ айлгасан байдалтай байсан гэсэн. Би маргааш өдөр гэрт нь очиход орных нь ард нүүрс уначихсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №12122 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 11 дүгээр гудамж тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.            

 

Шүүгдэгч Э.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Э.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

 

Шүүгдэгч Э.Өад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Э.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Б.Уь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Ө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.