Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00775

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-88 тоотод оршин суух, Боржигон овгийн Ёндонренчингийн Наранцэцэг /ФМ62112200/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-17-4 тоотод оршин суух, Хан хонгор овгийн Адъяабаатарын Баттулга /ФБ86111875/-д хариуцагдах

“1 724 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Баттулга 2014-12-10-ны өдөр Ё.Наранцэцэг надаас 1.200.000 төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан. Гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй гэрээний үүргээ зөрчиж намайг хохироосоор байна. А.Баттулгаас авах учиртай мөнгөө тооцвол Үндсэн зээлийн үлдэгдэл 1.089.440 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 34.560 төгрөг, алданги 600.000 төгрөг нийт 1.724.000 төгрөг гаргуулан авна. Иймд:А.Баттулгаас 1.724.000 төгрөг гаргуулан Ё.Наранцэцг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баттулга нь Ё.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 724 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг сар болгоны 16-ны өдөр 200 000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой байна. Энэ байдлыг минь харгалзаж үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Наранцэцэг нь хариуцагч А.Баттулгаас “1 724 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ё.Наранцэцэгийн нэхэмжилсэн 1 724 000 төгрөгийг хариуцагч А.Баттулга Ё.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 724 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг сар болгоны 16-ны өдөр 200 000 төгрөгөөр төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ё.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1 724 000 төгрөгийг хариуцагч А.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч А.Баттулга нь нэхэмжлэгч Ё.Наранцэцэгт 1 724 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 534 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21 267 төгрөг, төрийн сангаас 21 267 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Наранцэцэгт олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Б.ХИШИГДАВАА.