Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 112

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-т холбогдох эрүүгийн 1841 0001 90063 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Д.М, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, /хувиараа Циркийн иогийн үзүүлбэр үзүүлдэг/ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг, чандмань 25 дугаар байр 2 тоотод оршин суух хаягтай, урьд гурван удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Д.М нь 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 216.2.3, 126.2.4, 113 дугаар зүйлийн 113.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан атлаа 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудалд 15 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Сарантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Мөн НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 38,2 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр БНХАУ-аас олж авч, хууль бусаар хадгалан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар уг 38,2 грамм “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биед хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг  шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгч хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйл анги дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, цаашид мансууруулах бодис хэрэглэхгүй. Би одоо 10 сар хоригдохдоо маш их зүйлийг бодсон. Мансууруулах бодис хэрэглэхгүй байж чадна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дэнжийн 1000-д хашаа байшин гэрийнхэнтэйгээ түрээсэлж амьдардаг байхад 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ээж Бат-Оюуны хамт байхад гаднаас найз Минжинсор өдрийн цагаар орж ирээд “гараад ир” гээд дагуулаад гарсан. Би дагаад гэрийн гадна гартал суудлын авто машин дотроос танил Мэндээ гарч ирсэн. М намайг “машинд суу” гээд суулгасан. Минжинсор бас суусан. Машинд Ариунжаргал бас явж байсан. Тэгээд намайг хороолол руу авч яваад хоёр гараажны дунд зогссон. Машинаас Ариунжаргал, Минжинсор нар буугаад өөр машинд суугаад явсан. М намайг явуулахгүй “хаачих гээд байгаа” гээд байсан. Тэгээд намайг дагуулж яваад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” нэртэй буудалд оруулсан. Би буудалд орохгүй гэхэд “ална шүү” гэж айлгасаар байгаад буудал руу авч оруулаад нэг ортой өрөөнд орсон. Буудалд оруулаад М нь намайг нэг удаа хүчиндсэн. Би дургүй байхад намайг айлган сүрдүүлж дарамталж байгаад хүчиндсэн. Тэгээд буудлаас хамт гараад намайг М машинд суу гээд барьж явсан машиндаа суулгаад нөгөө хоёр гараажны дэргэд буцаж очиж зогссон. Тэгээд намайг “за за чи яв, утсаа авахгүй бол ална шүү” гэж хэлээд явуулсан. Би гүйж яваад такси бариад тэгээд Баянгол дүүргийн цагдаа дээр ирж өргөдөл гаргасан. Би түүнд 16 настай гэдгээ хэлдэг байсан... Намайг М нь буудал руу орохдоо “юм ярьж орилох юм бол ална шүү” гэж айлган сүрдүүлэн буудалд ороод хүсээгүй байхад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон... Би хүнээс айж ичээд байсан. Мөн өргөдөл өгснөөс хойш М нь утсаар намайг “өргөдлөө буцаагаад авчих” гээд заналхийлээд байсан болохоор айгаад ирдэггүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 215-216, 218-219-р хуудас/,

Гэрч М.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 06 сард би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Болор” зочид буудалд ресепшинээр ажилладаг байсан юмаа. Өдрийг нь сайн санахгүй байна, ойролцоогоор надтай нас ойролцоо нэг эмэгтэй залуутай хамт манай буудлын 111 тоот өрөөнд орсон ба орохдоо буудлын өрөөг нэг цагаар аваад залуу нь тооцоог нь хийгээд хүүхэн нь түрүүлээд өрөө рүүгээ орчихсон. Тэгээд 1 цагийн дараа 111 тоотод орсон хүүхэн залуугийн хамт инээлдээд буудлаас гараад явсан...Тэгээд би өрөөгөө цэвэрлэж амжаагүй байхад ойролцоогоор 2-3 цагийн дараа цагдаа нар ирээд үзлэг хийгээд даавууг нь хураагаад аваад явсан. ...Тэр эмэгтэй өөрөө түрүүлээд буудлын өрөө рүү орчихоод тэр 2 чимээгүй байж байгаад л 1 цагийн дараа энгийн зүгээр л гараад явсан ш дээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239-р хуудас/

Яллагдагч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би С гэх охиныг муухан танина, урьд өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан. С-тай 2017.06.20-ны өдөр танил Минжинсор гэх хүнээр дамжуулан танилцаж байсан юм. Тэрнээс өмнө бол уулзаж байгаагүй, бие биенээ мэдэхгүй. С бид хоёр 2017.06.20-ны өдөр "Болор" гэх зочид буудалд цагаар өрөө аван ороод тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед С надад хэлэхдээ өөрийгөө 19 настай гэж хэлж байсан. Харин миний харснаар С нь 16 орчим насны гэмээр харагдаж байсан. Яг хэдэн настай гэдгийг нь мэдээгүй. Би С-тай бэлгийн харьцаанд орохдоо ямар нэгэн байдлаар айлгасан дарамталсан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж байхад С-ийн сарын тэмдэг нь ирсэн тул бэлгийн ажлаа Iдуусгаж чадалгүй больсон юм. Тэгээд буудлын өрөөнөөс гараад таксины мөнгө болох 24.000 төгрөг өгөөд явуулсан юм. Би С-тай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хамгаалалт хэрэглээгүй. С ч өөрөө бэлгэвч хэрэглэх талаар санал тавиагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132-р хуудас/

Гэрч Ч.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар өглөөний 08.00 цагаас 19.00 цаг хүртэл ганцаараа БНХАУ-аас Монгол Улс руу орох чиглэлд зорчигчийн гар тээш шалгах рентген аппарат дээр үүрэг гүйцэтгэсэн... Монгол Улсаас БНХАУ руу зорчих чиглэлд хүний биед үзлэг хийх рентген аппарат байдаг. Харин БНХАУ-аас орж ирэх буюу импорт талд бол ямар нэгэн хүний биед үзлэг хийх шалгадаг аппарат байхгүй. Тэгэхээр илт сэжигтэй, эсвэл хууль хяналтын байгууллагаас мэдээлсэн хүнийг нарийвчлан шалгадаг. Түүнээс хүн бүрийг шалгах боломж байхгүй...” гэх мэдүүлэг/2хх-ийн 76-77-р хуудас/,

Гэрч Д.Зулбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хариуцсан нутаг дэвсгэрт “Сrown” гэх нэртэй баар ресторан, зоогийн газар байхгүй. Ер нь Замын-Үүд сумын хэмжээнд “Сrown” нэртэй баар ресторан, зоогийн газар байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 75-р хуудас/

Яллагдагч Д.М мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ: “...Би мансууруулах бодисыг одоогоос 2 жил гарангийн өмнөөс хэрэглэх болсон ба тэр үеэс бага багаар хэрэглэж байгаад сүүлдээ мансууруулах бодисны хамааралтай болсон. Би мансууруулах бодис хэрэглэхгүй бол сэтгэл санаа тогтворгүй, бие их өвддөг, толгой тархи их өвддөг болсон. Тэгээд мансууруулах бодис далдан авах гэхээр Монгол Улсад мөс гэх мансууруулах бодис олдохгүй, мансууруулах бодис олоод өгчих хүн хар танихгүй байсаны улмаас БНХАУ руу явж өөрийн биеэр мансууруулах бодис худалдан авах болсон. Би Хятад улсад очиж мансууруулах бодис худалдан авч хэрэглэдэг болсон. Тэгээд 2018.03.17-ны өдөр БНХАУ руу Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гаран Эрээн хотоос өнгөт арьстан хүнээс 51 грамм мөс гэх мансууруулах бодис 5100 юаниар худалдан аваад Эрээн хотод буудал аван буудлын өрөөнд орон мөснөөсөө 10 грамм орчмыг хэрэглэсэн. Тэгээд 2018.03.18-ны өдөр үлдэгдэл мансууруулах бодисоо өмднийхөө дотор талд хийгээд Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл би Монгол Улсын хилээр мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн. Энэ миний хилээр мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн анхны үйлдэл ээ. Урьд өмнө би Хятад улсад мансууруулах бодис хэрэглэчихээд ирдзг байсан. Би мансууруулах бодисыг хэн нэгэн хүнд худалдаалах зорилго байгаагүй. Би өөрөө мансууруулах бодист хамааралтай донтой болсон мөн нэг удаа хэрэглэхдээ энгийн хүмүүсийн хэрэглэдэгээс илүү хэмжээгээр хэрэглэдэг учир өөртөө зориулан авчирсан... Би мансууруулах бодис хамааралтай болсондоо маш их гэмшиж байна. Одоо би энэ хар тамхи, мансууруулах бодисонд хэт их хамааралтай болсон гэдгээ цагдан хоригдох үедээ ойлгож мэдэрлээ, би анх цагдан хоригдох үедээ хөл дээрээ явж чадахгүй, өөрийн гэсэн ухаан санаа байхгүй, салганасан, чичирсэн, хүнээр түшүүлэн явдаг байсан. Одоо харин миний бие болон сэтгэл санаа маш эрүүл саруул байна. Тийм учир би одоо мансууруулах бодисыг жигшсэн, зэвүүцэж дахин хэрэглэж болохгүй гэдгээ ойлгож мэдлээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 129-130-р хуудас/,

Шинжээч Б.Соёлмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тухайн хүнд сэргээгч бодис хэрэглэх эмгэг дур үүсч улмаар тухайн бодисыг хэрэглэх хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж биеийн болон сэтгэцийн хамаарал үүссэн. Д.М-ын сэтгэцийн хувьд сэргээгч бодисыг үгүйсгэх шинж тэмдэг илэрч байсан. Д.М нь анх 0.1, 0.2 граммаар хэрэглэдэг байсан бол аажмаар энэ хэмжээ ихэсч нэг удаадаа 17 грамаар хэрэглэх явдал үүссэн байсан энэ нь тухайн хүн мансууруулах бодисд хамааралтай болсоныг илтгэж байна. Үүнийг мансууруулах бодисыг даах чадвар ихэсч байна гэж үздэг...Мансууруулах бодисны хамааралтай болсон хүн нэг шөнийн дотор 10 граммаар хэрэглэх боломжтой. Тухайн хүн өөрөө нэг удаад хэрэглэх тунгаа тохируулж чадахгүй болсон гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “2017.06.21-ний эдөр. Үзлэгийг шөнийн цаг агаарт тасалгааны гэрэлд 01 цаг 00 минутанд эхэлж, 01 цаг 20 минутанд дуусгав. ...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо Болор зочид буудал нь 2 давхар улаан тоосгон барилга байх... 1 давхартаа ресепшин, 4 өрөө бүхий зохион байгуулалттай ба уг 111 тоот өрөөнд хохирогч орсон гэсний дагуу үзлэгийг явуулахад 00-ийн өрөө, унтлагын өрөө гэсэн зохион байгуулалттай ба өрөөний голд ор, жижиг шүүгээ, зурагт гэсэн эд зүйлүүд байрлаж орон дээр цагаан өнгийн хонжпийн даавууг дэлгэж тавьсан байлаа. Цагаан өнгийн хөнжлийн даавуун дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 206-209-р хуудас/,

Хохирогч Д.С-ийн төрсний №464 тоот гэрчилгээг үндэслэн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-ийн 29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8404 дугаартай дүгнэлт:

  1. Цагаан өнгийн хөнжпийн даавуун дээр цус илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй.
  2. Хөнжлийн даавуун дээр илэрсэн цус нь 2-р бүлгийн харъяалалтай байна. /1 хх 244-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 6224 дугаартай дугаартай дүгнэлт:

1. Б.С-ийн гэх цус нь АВО системээр А/2/ оүлгийн харъяалалтай байна.

2. Б.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /1 хх 248-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны эдрийн 8133 дугаартай дүгнэлт:

1.2.3.4. Б.С-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

5. Б.С-ийн охин хальс хуучин урагдалтай байна.

6. Б.С-ийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

7. Б.С-ийн бэлэн эрхтэнд гэмтэл тогтоогдоогүй.

8. Б.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

9. Б.С нь хоёрдугаар бүлгийн цустай байна. /1 хх 249-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт:

1. Д.М нь Сэргээгч эм бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

       2. Одоо Д.М нь Сэргээгч эм бодисын үгүйлэх хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Д.М нь Сэргээгч эм бодисын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.

4. Д.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.М нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай байна.

7. Д.М нь сэргээгч эм бодисын хамааралтай байна. /1 хх 48-49-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 ХХ-ийн 12-14-р хуудас/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 7-8-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Д.М-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд: Үзлэг хийхийн өмнө Д.М-аас таны биед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодис хэрэглэхдээ ашигладаг хэрэглүүр зэрэг эд зүйлс байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийг зөвлөхөд Д.М надад мөс гэх нэршилтэй хар тамхи байгаа өмсөж өмднийхээ зүүн шуумаг руу гараа оруулан мөнгөлөг цаасанд боолттой зүйл гаргаж ирэн мөнгөлөг цаасыг нээхэд 10x14 харьцаатай зиплок түгжээ бүхий дотроо талстлаг мөс мэт зүйл байв. Уг мөс мэт зүйлийн хэмжээг тодорхойлох зорилгоор албаны жин дээр жинлэж үзэхэд 38,2 граммыг зааж байсныг Д.М-т харуулав... мөн...”Аоsа” гэсэн бичиглэлтэй жин... гарч ирэв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан Сиди 1 ширхгийг хавсаргасан тухай /1хх-ийн 15-19-р хуудас/,

Д.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 20-21-р хуудас/,

Д.М нь өөрийн биеэс гаргаж ирсэн 38,2 грамм жинтэй гялгар ууттай цагаан өнгийн талстлаг бодисыг Тrunarc буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашиглан шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 28-29-р хуудас/,

Д.М-ын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-23-р хуудас/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018.03.30-ны өдрийн 7/2111 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...”Орох чиглэлд” гэж хадгалсан бичлэг рүү орж үзлэг хийхэд 2018.03.18-ны өдрийн 11 цаг 01 минутын үеийн нийт 49 секундын бичлэг байх ба Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтын дүрс бичлэгийн 4 секундэд Д.М нь гаалийн байцаагч дээр ирж бичиг баримтаа шалгуулж байгаа болон 36 секундэд гаалийн байцаагчаас бичиг баримтаа аван явж байгаа дүрс бичлэг хадгалагдан үлдсэн...” гэх бичлэг бүхий 1 ширхэг Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-25-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 33-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3336 дугаартай дүгнэлт “2018.03.18-нд Д.М-ын бие үзлэг хийн хураан авсан 38.2 грамм “мөс” мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ- ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт /1хх-ийн 39-40-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3422 дугаартай дүгнэлт “Д.М гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр таглаатай хуванцар саванд метамфетамин /methamphetamine/ илэрч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 43-44-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.М урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” зочид буудалд 15 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь

Насанд хүрээгүй хохирогч Д.С-ийн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ээж Бат-Оюуны хамт байхад гаднаас найз Минжинсор өдрийн цагаар орж ирээд “гараад ир” гээд дагуулаад гарсан. ...Тэгээд намайг дагуулж яваад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” нэртэй буудалд оруулсан. Би буудалд орохгүй гэхэд “ална шүү” гэж айлгасаар байгаад буудал руу авч оруулаад нэг ортой өрөөнд орсон. Буудалд оруулаад М нь намайг нэг удаа хүчиндсэн. Би дургүй байхад намайг айлган сүрдүүлж дарамталж байгаад хүчиндсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

Мөн НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 38,2 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр БНХАУ-аас олж авч, хууль бусаар хадгалан 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар уг 38,2 грамм “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биед хадгалсан болох нь

Д.М-ын өөрийн биеэс гаргаж ирсэн 38,2 грамм жинтэй гялгар ууттай цагаан өнгийн талстлаг бодисыг Тrunarc буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашиглан шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Д.М-ын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018.03.30-ны өдрийн 7/2111 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...”Орох чиглэлд” гэж хадгалсан бичлэг рүү орж үзлэг хийхэд 2018.03.18-ны өдрийн 11 цаг 01 минутын үеийн нийт 49 секундын бичлэг байх ба Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтын дүрс бичлэгийн 4 секундэд Д.М нь гаалийн байцаагч дээр ирж бичиг баримтаа шалгуулж байгаа болон 36 секундэд гаалийн байцаагчаас бичиг баримтаа аван явж байгаа дүрс бичлэг хадгалагдан үлдсэн...” гэх бичлэг бүхий 1 ширхэг Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3336 дугаартай дүгнэлт “2018.03.18-нд Д.М-ын бие үзлэг хийн хураан авсан 38.2 грамм “мөс” мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ- ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.М-ыг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн атлаа хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг,

Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодсыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М-т хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгч Д.М-аас хохирогч Б.С нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд  шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгч Д.М-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг хуульд заасны дагуу нэмж нэгтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.М-г урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн атлаа хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг,

Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодсыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Д.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн Д.М-ын бүгд биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ын урьд цагдан хоригдсон нийт 302 /гурван зуун хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн биед үзлэг хийсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэг, ХХЕГ-аас 7/2111 тоот албан бичгээр ирүүлсэн “UPL” гэсэн бичигтэй сиди 1 ширхэг, нийт 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргах,

мөн цагаан өнгийн хөнжлийн углаа даавуу, зиплок түгжээ бүхий ууттай 38.2 грамм мөс мэт, хар өнгийн “Aosai” гэсэн бичигтэй жижиг гар жин 1 ширхэг, цэнхэр таглаатай хуванцар сав 1 ширхэг зэргийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай.

7. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.М-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР