| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0033/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт С.Ат холбогдох эрүүгийн 1811022481028 дугаар 186/2019/0033/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, дүү нарын хамт оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Харнууд овгийн С.А
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух Д.Бын байшингийн таамбараас брезетэн уутанд хийсэн жижиг монгол гэрийн хана 1 ширхэг, 2x3 хэмжээтэй өрх 1 ширхэг, цагаан бүрээс 1 ширхэг, унь 52 ширхэг, мөн усны тэрэг зэргийг хулгайлан авч 388.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тоотод байдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө гэртээ ирчихээд унтаж байсан чинь манай охин Дарханцацрал намайг сэрээснээ гэрийн үүдний тамбаарт байсан жижиг монгол гэрийг нэг эрэгтэй хүн усны жижиг тэрэг дээр ачиж аваад явж байна гэж хэлэхээр нь би босоод гэрээсээ гарсан чинь хашаан дотор ямар ч хүн байгаагүй. Тэгэхээр нь хашаанаасаа гарсан чинь зүүн тийшээ нэг эрэгтэй хүн манай жижиг монгол гэрийг усны тэргэн дээр түрээд явж байхаар нь араас нь очоод хөөе, чи хүний юм яагаад авч байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би усны тэрэг, жижиг гэрээ аваад чамайг цагдаад өгнө гэсэн чинь өө тэг, тэг дуудчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад 2 давхарт өрөөндөө сууж байхад хашааны хаалга дуугарах чимээ гарсан. Босоод цонхоор харахад 45-50 орчим насны хар царайтай саравчтай малгай өмссөн эрэгтэй хүн манай усны тэргэн дээр жижиг гэрийг ачаад аваад гарч байхаар нь аавдаа хэлээд хүн манай гэрээс эд зүйл авах байсан уу гэж асуухад үгүй, наад хүн чинь хулгайч байна зогсоогоорой гэж хэлэхээр нь араас нь гүйгээд гарсан. Аав араас гарч ирээд тухайн хүнийг саатуулаад цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-29/,
Яллагдагч С.А мөрдөн байцаалтын шатанд: ...нэг мэдсэн чинь би тасарчихсан гэрийн эзэн нь гээд нэг ах намайг бариад газарт унагаагаад дээр маань гараад суучихсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг бариад авч явсан. Би тэр айлаас жижиг монгол гэрийг усны тэргэн дээр тавиад хулгайлаад явж байхыг хүүхэд нь харсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-36-37/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-15-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-40-41/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53, 56/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-54-55/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тоотод оршин суух Д.Бын байшингийн таамбараас брезетэн уутанд хийсэн жижиг монгол гэрийн хана 1 ширхэг, 2x3 хэмжээтэй өрх 1 ширхэг, цагаан бүрээс 1 ширхэг, унь 52 ширхэг, мөн усны тэрэг зэргийг хулгайлан авч 388.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т зааснаар ялын хамгийн бага санкци нь 2 жил байдаг. Хэдийгээр ял шийтгэх хуудсанд ял шийтгэлтэй байгаа боловч ялтай байдал гэсэн эрх зүйн байдал нь дууссан учраас ял шийтгэлгүй гэж үзэх хууль зүйн боломжтой. Хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын тоотод оршин суух Д.Бын байшингийн таамбараас брезетэн уутанд хийсэн жижиг монгол гэрийн хана 1 ширхэг, 2x3 хэмжээтэй өрх 1 ширхэг, цагаан бүрээс 1 ширхэг, унь 52 ширхэг, мөн усны тэрэг зэргийг хулгайлан авч 388.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...нэг мэдсэн чинь би тасарчихсан гэрийн эзэн нь гээд нэг ах намайг бариад газарт унагаагаад дээр маань гараад суучихсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг бариад авч явсан. Би тэр айлаас жижиг монгол гэрийг усны тэргэн дээр тавиад хулгайлаад явж байхыг хүүхэд нь харсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Бын: ...Манайх Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 12 тоотод байдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө гэртээ ирчихээд унтаж байсан чинь манай охин Дарханцацрал намайг сэрээснээ гэрийн үүдний тамбаарт байсан жижиг монгол гэрийг нэг эрэгтэй хүн усны жижиг тэрэг дээр ачиж аваад явж байна гэж хэлэхээр нь би босоод гэрээсээ гарсан чинь хашаан дотор ямар ч хүн байгаагүй. Тэгэхээр нь хашаанаасаа гарсан чинь зүүн тийшээ нэг эрэгтэй хүн манай жижиг монгол гэрийг усны тэргэн дээр түрээд явж байхаар нь араас нь очоод хөөе, чи хүний юм яагаад авч байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би усны тэрэг, жижиг гэрээ аваад чамайг цагдаад өгнө гэсэн чинь өө тэг, тэг дуудчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 сарын 08-ны өдөр 11 цаг өнгөрч байхад 2 давхарт өрөөндөө сууж байхад хашааны хаалга дуугарах чимээ гарсан. Босоод цонхоор харахад 45-50 орчим насны хар царайтай саравчтай малгай өмссөн эрэгтэй хүн манай усны тэргэн дээр жижиг гэрийг ачаад аваад гарч байхаар нь аавдаа хэлээд хүн манай гэрээс эд зүйл авах байсан уу гэж асуухад үгүй, наад хүн чинь хулгайч байна зогсоогоорой гэж хэлэхээр нь араас нь гүйгээд гарсан. Аав араас гарч ирээд тухайн хүнийг саатуулаад цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух Д.Бын байшингийн таамбараас брезетэн уутанд хийсэн жижиг монгол гэрийн хана 1 ширхэг, 2x3 хэмжээтэй өрх 1 ширхэг, цагаан бүрээс 1 ширхэг, унь 52 ширхэг, мөн усны тэрэг зэргийг хулгайлан авч 388.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч С.А нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн С.Ат учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулах нь зөв гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Бод учирсан 388.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.