Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч С.Саруулбуян,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овогт Ч.Эт холбогдох эрүүгийн 1811012460396 дугаартай хэргийг 2018 оны  10 дугаар сарын 18-ны хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгэгдэж, 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тустай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан, Боржигон овогт Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811012460396 дугаар 186/2018/0768/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                           

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 3-9Б тоотод оршин суух иргэн Ц.Нийн эзэмшилийн монгол гэрийн цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж 248.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18-414 тоотод оршин суух иргэн Д.Игийн эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 335.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 11-171 тоотод оршин суух иргэн Б.Б-ий эзэмшлийн байшингийн хаалганы цоожид түлхүүр тааруулан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-494 тоотод оршин суух иргэн Э.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч зурагт, бугуйн цаг, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 328.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-644 тоотод оршин суух иргэн О.Бын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо  тоотод оршин суух иргэн Б.Бгийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 4 хос алтан ээмэг, алтан эмэгтэй хос бөгж, самсунг эс-6 эджэ загварын гар утас, хаблот гэх нэртэй бугуйн цаг, эрэгтэй хүний бүсэнд хийдэг цайвар ногоон өнгийн хаш зэрэг эд зүйл хулгайлж 2.007.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Бгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                                                                          

 

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би гэрээсээ 11 цагийн үед гарч 14 цагт гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн яваад ортол хойморт байсан 32 инчийн ЛСД телевизор алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-200/,

 

Яллагдагчаар Ч.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1хх-212/,    

 

 “Дамно” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-209/,      

 

Хохирогч Д.И мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн орчимд ажилдаа явж орой 17 цаг болж байхад зээ хүүгийн хамтаар гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод гэрт ороход өрөөний хаалга цоожлогдсон байсан ба гайхаад түлхүүрээрээ онгойлгоод ороход байшингийн урагшаа харсан цонх хагарсан, байшин дотор эд зүйлийг тавилгаас ил гаргаж онгичсон байдалтай байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, алба хаагч нар ирж үзлэг хийсэн... гэсэн мэдүүлэг /1хх-122/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-105-110/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4622 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №1,2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр санд байх эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирогүй байна.

Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэсэн дүгнэлт /1хх-131-133/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 467 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
  2. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэсэн дүгнэлт /1хх-135-136/,

 

“Дамно” ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-139/,

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гарч орой 19 цагийн үед ирээд хашааны хаалгаа онгойлгоод ороход манай байшингийн хаалга онгорхой байхаар нь гайхаад яваад ортол гэр доторх эд зүйл хэвийн харин хоймор хэсэгт байх хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагт байхгүй байсан. Тэгээд жижиг өрөөнд орж харахад эхнэрийн зарж байсан чемодантай хувцсыг гаргаад тараасан байсан... гэсэн мэдүүлэг /2хх-30/,                                                                                     

 

“Дамно” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-45/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-16-21/,

 

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед манай эцэг манай гэрийг цоожлоод гарсан байсан юм. Тэгээд гадуур ажилтай явж байгаад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожтой, хашааны зүүн талын хажуугийн хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод гэр рүүгээ очиход гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэрийн хаалга зүүдэг хятад цоожтой байсан. Манай хашааны хаалганы цоож нь байхгүй, даралт төмөр нь газар хэвтэж байсан. Гэртээ ороод харахад баруун хана дагуу байдаг модон шкафны хаалга онгорхой, шкаф дотроос эхнэрийн даавуун хүрэм, хойморт байдаг мөлхөө тавилга дээрээс зурагт байхгүй, мөлхөө тавилганы босоо шүүгээний дээд талд тавьсан байсан бугуйн цаг алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-165/,

 

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-153-156/,

 

“Дамно” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-177/,

 

Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-644 тоот гэрээсээ хотын төвд байдаг хүүхдийнхээ гэр рүү нүүсэн юм. Би тэгээд хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хашаа байшиндаа ирсэн чинь манай байшинд хулгай орж хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-235/,

 

“Дамно” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-249/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-222-227/,

 

Яллагдагч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /2хх-2/,

           

            Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Хашааны хаалга онгорхой байсан учир гайхаад хашаа руугаа ороод харахад манай байшингийн баруун буланд байдаг цонхны салхивч нь онгорхой шил нь хагарсан байсан. ...гэртээ ороод харахад манай байшингийн шал цус болсон байсан, манай байшингийн цонхыг хагалахдаа гараа зүссэн юм шиг байна лээ. ...Эд зүйлсээ бүртгээд үзэхэд баруун буланд байсан бор өнгийн шүүгээний дээд талын шургуулганаас 2 хос алтан ээмэг, 2 хос алтан бөгж, Самсунг эс-6 эдж гар утас, хаблот нэртэй шинэ хайрцагтай бугуйн цаг, бүсэнд зүүдэг хаш алдагдсан байсан. ...Надад үзүүлж буй хоёр алтан бөгж нь миний алдсан бөгж мөн байна... гэсэн мэдүүлэг /1хх-21/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-13-р хуудас/           

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн /2 ширхэг бөгж/ тэмдэглэл /1хх-16-17/,

 

Эд зүйлийн үнэлгээ /1хх-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06/312 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн 4-10 гэж дугаарласан гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангана.
  2. Шинжилгээний шаардлага хангах 7 ширхэг гарын мөрүүд гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

Шинжээч, цагдаагийн дэслэгч У.Батмөнх гэсэн дүгнэлт /1хх-30-31/,

 

            Яллагдагч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би хийсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн, мөн хэрэг хийсэн газруудаа зааж өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /1хх-50/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-115-118/,

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Хашааны хаалга онгорхой байсан учир гайхаад хашаа руугаа ороод харахад манай байшингийн баруун буланд байдаг цонхны салхивч нь онгорхой шил нь хагарсан байсан. Тэгээд байшиндаа хулгай орчихож гэж бодоод байшингийнхаа хаалганы цоожийг нь онгойлгоод хаалгаа нээхэд урдаас шар өнгийн царайтай, 168 см орчим өндөртэй эрүүндээ жижиг нимгэн сахалтай эрэгтэй гараад ирсэн. ...Тэр эрэгтэй өөдөөс гараад ирэхэд нь би барилцаж аваад байж байхад баруун гараараа миний нүд рүү нэг удаа цохисон. Тэр үед миний нүднээс шингэн зүйл гарах шиг болохоор нь нүдээ хагарчихсан юм болов уу гэж бодоод тэр эрэгтэйг тавьсан. Тэр эрэгтэй гараад зугтсан. ...Би биедээ эмчилгээ хийлгээгүй учир нэхэмжлэх зардал гараагүй... гэсэн мэдүүлэг /1хх-21/,

 

            ...Уг зураг дээрхи Э гэдэг хүн миний биед гэмтэл учруулсан хүн мөн байна. Тухайн үед манай гэрээс гарахдаа намайг цохичихоод хашаа даваад зугтаасан хүн мөн байна... гэсэн мэдүүлэг /1хх-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5381 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Бгийн биед зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /1хх-27/,  

 

   Яллагдагч Ч.Эын: ...Хийсэн үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /2хх-209/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-53/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-55-56/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-57-58/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-60-62/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-63-67/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /1хх-81-83/, захиргааны зөрчлийн бүртгэл /1хх-84-87/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 5 жил 1 сарын хугацаагаар тогтоох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Эаас хохирогч Намуунбилэг, Ичинхорлоо, Баяр-Эрдэнэ, Билэгбат, Болд, Байгалмаа нарт учирсан хохирлыг гаргуулах саналтай байна. Хохирогч Байгалмаа нь эрүүл мэнддээ учирсан  хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байна. Шүүгдэгч нь нийт 251 хоног цагдан хоригдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй гэв.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Улсын яллагчийн саналтай санал нэг байна. Ялын доод хэмжээгээр хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтэндээ: Гэм буруутай гэж үзэж байна гэв.                                                                                

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.                

 

Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.         

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 3-9Б тоотод оршин суух иргэн Ц.Нийн эзэмшилийн монгол гэрийн цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж 248.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18-414 тоотод оршин суух иргэн Д.Игийн эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 335.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 11-171 тоотод оршин суух иргэн Б.Б-ий эзэмшлийн байшингийн хаалганы цоожид түлхүүр тааруулан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-494 тоотод оршин суух иргэн Э.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч зурагт, бугуйн цаг, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 328.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-644 тоотод оршин суух иргэн О.Бын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж 108.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20-439А тоотод оршин суух иргэн Б.Бгийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 4 хос алтан ээмэг, алтан эмэгтэй хос бөгж, самсунг эс-6 эджэ загварын гар утас, хаблот гэх нэртэй бугуйн цаг, эрэгтэй хүний бүсэнд хийдэг цайвар ногоон өнгийн хаш зэрэг эд зүйл хулгайлж 2.007.500 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Бгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би хийсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн, мөн хэрэг хийсэн газруудаа зааж өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Нийн: ...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би гэрээсээ 11 цагийн үед гарч 14 цагт гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн яваад ортол хойморт байсан 32 инчийн ЛСД телевизор алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг,  хохирогч Д.Игийн: ...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн орчимд ажилдаа явж орой 17 цаг болж байхад зээ хүүгийн хамтаар гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод гэрт ороход өрөөний хаалга цоожлогдсон байсан ба гайхаад түлхүүрээрээ онгойлгоод ороход байшингийн урагшаа харсан цонх хагарсан, байшин дотор эд зүйлийг тавилгаас ил гаргаж онгичсон байдалтай байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, алба хаагч нар ирж үзлэг хийсэн... гэсэн мэдүүлэг,  хохирогч Б.Б-ийн:  ...Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гарч орой 19 цагийн үед ирээд хашааны хаалгаа онгойлгоод ороход манай байшингийн хаалга онгорхой байхаар нь гайхаад яваад ортол гэр доторх эд зүйл хэвийн харин хоймор хэсэгт байх хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагт байхгүй байсан. Тэгээд жижиг өрөөнд орж харахад эхнэрийн зарж байсан чемодантай хувцсыг гаргаад тараасан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Бын: ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед манай эцэг манай гэрийг цоожлоод гарсан байсан юм. Тэгээд гадуур ажилтай явж байгаад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга цоожтой, хашааны зүүн талын хажуугийн хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод гэр рүүгээ очиход гэрийн хаалга онгорхой байсан. Манай гэрийн хаалга зүүдэг хятад цоожтой байсан. Манай хашааны хаалганы цоож нь байхгүй, даралт төмөр нь газар хэвтэж байсан. Гэртээ ороод харахад баруун хана дагуу байдаг модон шкафны хаалга онгорхой, шкаф дотроос эхнэрийн даавуун хүрэм, хойморт байдаг мөлхөө тавилга дээрээс зурагт байхгүй, мөлхөө тавилганы босоо шүүгээний дээд талд тавьсан байсан бугуйн цаг алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч О.Бын: ...Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-644 тоот гэрээсээ хотын төвд байдаг хүүхдийнхээ гэр рүү нүүсэн юм. Би тэгээд хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хашаа байшиндаа ирсэн чинь манай байшинд хулгай орж хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн: ...Хашааны хаалга онгорхой байсан учир гайхаад хашаа руугаа ороод харахад манай байшингийн баруун буланд байдаг цонхны салхивч нь онгорхой шил нь хагарсан байсан. ...гэртээ ороод харахад манай байшингийн шал цус болсон байсан, манай байшингийн цонхыг хагалахдаа гараа зүссэн юм шиг байна лээ. ...Эд зүйлсээ бүртгээд үзэхэд баруун буланд байсан бор өнгийн шүүгээний дээд талын шургуулганаас 2 хос алтан ээмэг, 2 хос алтан бөгж, Самсунг эс-6 эдж гар утас, хаблот нэртэй шинэ хайрцагтай бугуйн цаг, бүсэнд зүүдэг хаш алдагдсан байсан. ...Надад үзүүлж буй хоёр алтан бөгж нь миний алдсан бөгж мөн байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн: ...Хашааны хаалга онгорхой байсан учир гайхаад хашаа руугаа ороод харахад манай байшингийн баруун буланд байдаг цонхны салхивч нь онгорхой шил нь хагарсан байсан. Тэгээд байшиндаа хулгай орчихож гэж бодоод байшингийнхаа хаалганы цоожийг нь онгойлгоод хаалгаа нээхэд урдаас шар өнгийн царайтай, 168 см орчим өндөртэй эрүүндээ жижиг нимгэн сахалтай эрэгтэй гараад ирсэн. ...Тэр эрэгтэй өөдөөс гараад ирэхэд нь би барилцаж аваад байж байхад баруун гараараа миний нүд рүү нэг удаа цохисон. Тэр үед миний нүднээс шингэн зүйл гарах шиг болохоор нь нүдээ хагарчихсан юм болов уу гэж бодоод тэр эрэгтэйг тавьсан. Тэр эрэгтэй гараад зугтсан. ...Би биедээ эмчилгээ хийлгээгүй учир нэхэмжлэх зардал гараагүй... ...Уг зураг дээрхи Э гэдэг хүн миний биед гэмтэл учруулсан хүн мөн байна. Тухайн үед манай гэрээс гарахдаа намайг цохичихоод хашаа даваад зугтаасан хүн мөн байна... гэсэн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4622 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 467 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5381 тоот шинжээчийн дүгнэлт, “Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлангууд,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:                                 

 

Шүүгдэгч Ч.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо тоотод оршин суух иргэн Ц.Нийн эзэмшилийн монгол гэрийн цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж 248.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 18-414 тоотод оршин суух иргэн Д.Игийн эзэмшлийн байшингийн вакум цонхны салхивчийг түлхэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 335.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 11-171 тоотод оршин суух иргэн Б.Б-ий эзэмшлийн байшингийн хаалганы цоожид түлхүүр тааруулан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Тошиба маркийн зурагт хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-494 тоотод оршин суух иргэн Э.Бын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч зурагт, бугуйн цаг, хүрэм зэрэг эд хөрөнгө хулгайлж 328.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-644 тоотод оршин суух иргэн О.Бын эзэмшлийн байшингийн вакум цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж 108.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 20-439А тоотод оршин суух иргэн Б.Бгийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 4 хос алтан ээмэг, алтан эмэгтэй хос бөгж, самсунг эс-6 эджэ загварын гар утас, хаблот гэх нэртэй бугуйн цаг, эрэгтэй хүний бүсэнд хийдэг цайвар ногоон өнгийн хаш зэрэг эд зүйл хулгайлж 2.007.500 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Бгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.  

             

Шүүгдэгч Ч.Э нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                                    

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар  бусдын хөрөнгийг хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.               

 

Шүүгдэгч Ч.Эаас хохирогч Ц.Нт 248.000 төгрөг, хохирогч Д.Ид 335.000 төгрөг, хохирогч Б.Бд 270.000 төгрөг, хохирогч Э.Бад 328.000 төгрөг, хохирогч О.Бод 108.000 төгрөг, хохирогч Б.Бд 1.640.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э нь энэ хэргийн улмаас 251 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.                                                                                                    

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.