Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 211/МА2023/00043

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

 

          “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Архангай аймаг дахь М төвд холбогдох

55.899.807 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батцэрэн,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга

 

Архангай аймгийн М төв болон “Э” ХХК нарын хооронд 2019 оны 10 сарын 02-ны өдөр ЭГЭ-А-19/15 тоот “Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5-р багийн нутагт баригдах МТ-ийн Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ" байгуулагдаж, Э ХХК-иас МТ-ийн Спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэн 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, МТ-өөс 48.790.968 төгрөгийг 2 хуваан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зураг төслийг гүйцэтгэн Д.Т хүлээлгэж өгсөн бөгөөд барилгын дотор зураг төслийн эх хувь болон төсвийг хатуу дискт хуулбарлан 2019 оны 12 сарын 26-ны өдөр МТ-ийн төлөөлөгчид дахин хүлээлгэн өгч акт үйлдсэн байна. Захиалгат зураг төслийн ажлыг хүлээн авсан эсэх асуудал дээр захиалагч тал маргаагүй бөгөөд энэ нь Архангай аймгийн МТ-өөс 2019 оны 12 сарын 18-ны өдөр ирүүлсэн 98 тоот албан бичгийн агуулгаас тодорхой харагдана. МТ нь гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж төлөх буюу гэрээ байгуулснаар урьдчилгаа 50 хувь 24.395.484  төгрөгийг, иж бүрэн ажлын зураг хүлээж авснаар үлдэгдэл 50 хувь 24.395.484 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл огт төлбөр төлөөгүй байна. Э ХХК нь Архангай аймгийн МТ-ээс захиалгат ажлын төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд Архангай МТ-өөс 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 98 тоот албан бичгээр санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж төлөхөөр шийдвэрлэсэн тухай албан бичгээрээ мэдэгдсэн боловч санхүүжилтийг одоог хүртэл олгоогүй байна. Мөн Э-А-19/15 тоот гэрээний тусгай нөхцөлийн 6-д “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,02 хувийн алданги тооцно" хэмээн заасан. Урьдчилгаа 50 хувь болох 24.395.484 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх байсан тул 2019 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх нийт 761 хоногийн алданги 3.712.991 төгрөг, үлдэгдэл 50 хувь болох 24.395.484 төгрөгийн зургийг хүлээн авснаар төлөх байсан тул 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх нийт 696 хоногийн алданги 3.395.848 төгрөг, нийт алданги 7.108.839 төгрөг болсон байна. Бид үүний дагуу 2021 оны 10-р сарын 08-ны өдөр 21/110 тоот дугаартай Архангай МТ-т хамаарах өргөдлийг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргаж, 2021 оны 11-р сарын 01-ний өдөр Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд хоёр тал хуулийн дагуу оролцсон боловч ЭГЭ ХХК-иас тавьсан саналыг Архангай МТ нь хүлээн авалгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан байдаг. Иймд Э ХХК нь Э-А-19/15 тоот гэрээний үндсэн төлбөр 48.790.968 төгрөг, алданги 7.108.839 төгрөг, нийт 55.899.807 төгрөгийг Архангай аймгийн МТ- с гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Анх манай сургуульд Э гэх ХХК нь ноос ноолуурын чадамжийн төвийн зураг төслийг хийж барьж байсан. Тухайн барилгыг барьж байх үед би Э ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ж уулзаж танилцаж байсан. Тэр үед манай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд н.Ч ирэхэд би манай сургууль спорт заалгүй, улсын хэмжээнд спорт заалгүй 2-3 сургууль байдаг сургуулиудын нэг, манай сургуулийг спорт заалтай болгох талаас төсөв мөнгө баталж спорт заалтай болгож өгнө үү гэх хүсэлтийг  хэлж байсан. Тэгэхэд н.Ч сайд нь зураг төслөө хийлгэчих ирэх оны төсөвт суулгаж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би н.Ж захиралтай уулзаад танайх нэг зураг төсөл дээр ажиллаад өгөөч гэж хэлэхэд манайд Төв аймгийн спорт заалны зураг төсөл байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн зураг төслөө Архангай аймгийн М төвийн спорт заалны зураг төсөл болгоод ажилбар хийгээд өгөөч гэж хэлэхэд за тэгье гэсэн. Тэгээд найз нь дундаа яригдаад болсон л асуудал. Нийгэм хамгааллын яаманд зургаа хийлгэсэн талаараа хэлээд зургаа хийлгэх гэсэн боловч ковид өвчин гараад хөл хорио тогтсон. Тэгээд шинэ яам улсын төсвийн хөрөнгө оруулалт байхгүй гээд өнгөрсөн. Би анх зургаа хийлгэсэн талаараа хэлээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Ч гарын үсгээ зураад тамгаа дараад өгнө үү гээд хандахад зургаа аваад ир гэж хэлсэн. Зургаа аваачиж өгчихөөд явахад дараа нь гарын үсгээ зураагүй, тамгаа ч дараагүй байсан. Ийм учраас би зургийг хүчин төгөлдөр бус зураг болчихсон юм байна даа гэж дотроо бодож байсан. Үүний дараа н.Ж захирал холбогдоод хоёулаа нэг гэрээ байгуулахгүй бол болохгүй юм байна гэхээр нь тэгье гэж хэлээд гэрээ байгуулсан. Үүнээс болоод ийм асуудал үүссэн. Бараа аж ахуй үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу бол би тийм их төгрөгийн эрх мэдэлтэй хүн биш. Миний хувьд өмнө нь эвлэрэх асуудлыг тавьж байсан. Манай зүгээс 1 жилийн өмнө 2024 онд төлөхөөр тохиролцох саналыг тавьж байсан ч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй. Одоо бол би улсын төсөвт суугдсаны дараа л төлөх боломжтой байгаа. Учир нь манай яамны харьяалал өөрчлөгдсөн. Урд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан бол би баталгаатай хугацаа хэлээд төсөвтөө суулгуулаад гаргаад өгөх боломжтой байсан. Одоо Боловсрол шинжлэх ухааны яам руу шилжсэн учраас манайд спорт заал барих болсон ч энэ зургаар барихгүй, нэгдсэн сургуулиудын жишиг зургийн дагуу барих байх. Би уг нь урд нь захирал н.Ж гол хариуцагч байгууллага  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам учраас та нар тэнд хандаарай гэж хэлж байсан. Дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авч байж тендер зарлах ёстой. Манай байгууллага дур мэдэн тендер зарлах эрхгүй. Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02-ны өдөр М төвийн спорт заалны барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь М төвийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс гэрээний үндсэн төлбөр, алданги, нийт 55,899,807 /тавин таван сая найман зуун ерэн есөн мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

            4. Нэхэмжлэгч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

           Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрээр тус хэргийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь М төвийн байгуулсан 2019 оны 10 сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс 55 899 807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ: Архангай аймаг дахь М төв нь төрийн байгууллага болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Төрийн байгууллага төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.4-д “тендер шалгаруулалтын журмаар захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах”, мөн хуулийн 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах”, 8.2-т "энэ хуулийн 8.1.1-т заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ." гэж тус тус хуульчилсан. Архангай аймаг дахь М төв нь шууд худалдан авах журмаар 48 790 968 төгрөгийн үнэ бүхий спорт заалны барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч "Э" ХХК-иар гүйцэтгүүлсэн байна. Зохигч гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-10 000 000 төгрөг” байх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 124 тоот тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ “шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар: ажил-20 000 000 төгрөг” байхаар тус тус заасан байна. Архангай аймаг дахь м төвийн "Э" ХХК-иар гүйцэтгүүлсэн 48 790 968 төгрөгийн үнэ бүхий ажил нь Засгийн газрын тогтоолд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтэрсэн тул гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу шууд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүй, харин тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан худалдан авах ажиллагааг явуулах байсан. Архангай аймаг дахь М төв нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны журам мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2-т заасан журмыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь М төвийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 48 343.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс 55 899 807 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч талаас Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэртэй танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ” гэж үзэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-т “зөвлөх үйлчилгээ” гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг; хэлнэ гэж хуульчилжээ. Энэхүү хуулийн нэр томьёогоор зураг төсөл боловсруулах нь зөвлөх үйлчилгээнд хамаарч байх бөгөөд Архангай аймаг дахь М төв нь "Э" ХХК-тай гэрээ байгуулан зураг төсөл боловсруулах үйлчилгээ авсан нь бараа, ажил худалдан авах бус зөвлөх үйлчилгээ авсан тохиолдол юм. “Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,3-т" зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг засгийн газар тогтооно гэж заасны дагуу зохигч гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ "зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар зөвлөх үйлчилгээ: -50 000 000 /тавин сая/ төгрөг" байхаар заасан байна.

Иймд Архангай аймаг дахь М төв нь Э ХХК-иар зураг төсөл боловсруулсан 48 790 968 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ нь Засгийн газрын тогтоолд заасан төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй байх тул зураг төсөл боловсруулахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан зөвлөх үйлчилгээний журмыг хэрэглэх боломжтой, хуульд заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан худалдан авах ажиллагааг явуулах . шаардлага байхгүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...гэжээ

 

   5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: "Э" ХХК-нийн хүсэлтийн дагуу түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэн, өмгөөлөгчөөр В.Удвал миний бие оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

“Э” ХХК компани нь Архангай аймаг дахь М төвд холбогдуулан 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний үүрэг 55 899 807 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус компани нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутагт баригдах Архангай аймаг дахь М төвийн “Спорт заалны барилга”-ын зураг төсөл боловсруулах, хариуцагч Архангай аймаг дахь М төв нь 48 790 968 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээж талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг боловсруулж Архангай аймаг дахь М төвд хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 08 сарын 16- ны өдрийн, 2019 оны 12 сарын 26-ны өдрийн ажлын зураг хүлээлцэх актуудаар тогтоогддог бөгөөд харин ажлын хөлс 48 790 968 төгрөгийг хариуцагч Архангай аймаг дахь М төв огт төлөөгүй ба энэ талаар зохигч маргадаггүй.

Хариуцагч талын буюу хариуцагч байгууллагын төлөөлөгчийн маргаж байгаа үндэслэл нь: Манайх төрийн байгууллага, улсын төсвөөс санхүүжилтээ авдаг, Төсвийн тухай 7 хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар би “Э” ХХК-тай энэ гэрээг байгуулах эрхгүй. Надад хуулиар эрх олгогдоогүй байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өмнөөс Э ХХК-тай 2019 оны 10 сарын 02- ны өдөр М төвийн спорт заалны барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан учраас тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргадаг. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хооронд байгуулсан 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Э-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ’’-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс гэрээний үндсэн төлбөр, алданги, нийт 55 899 807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэртэй танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсний үр 4 дагаврыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноос үүдэн гарч буй нэхэмжлэгчид учирсан бодит хохирол хор уршгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь ойлгомжтой биелэгдэх бүрэн боломжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзлээ. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчид учирсан бодит хохирол төлбөрийг хариуцагчаас гаргуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод орхисон нь хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэлгүй, маргааныг эцэслэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Учир нь “Э” ХХК гэрээнд заасан спорт заалны барилгын зураг төслийг гүйцэтгэж Архангай аймаг дахь М төвд хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн зураг төсөл нь зөвхөн тухайн орон нутгийн онцлогт тохирч хийгдсэн байдаг бөгөөд уг зураг төслийг өөр газарт, өөр байгууллагад дахин ашиглах боломжгүй талаар хангалттай нотолж тайлбарласан тайлбар, мөн хариуцагч Архангай аймаг дахь М төв нь нэхэмжлэгч талд ажлын хөлсийг огт төлөөгүй, “Э” ХХК-д ямар нэгэн бодит зүйл шилжүүлсэн зүйлгүй, “ЭГЭ” ХХК нь барилгын зураг төслийг буцаан авах боломжгүй зэргийг харгалзан зураг төслийн үнийг хариуцагч талаас гаргуулах хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцсон атлаа хариуцагч Архангай аймаг дахь м төв нь 4 хаанаас ямар зөвшөөрөл авах ёстой байсныг хуулийн хүрээнд тайлбарлалгүй зөвхөн гэрээ хийх зөвшөөрөл итгэмжлэлийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгоогүй гэсэн ганцхан өгүүлбэрээр тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо ийм хуулийн ийм зүйлд зааснаар зөвшөөрөл авах ёстой байсан гэж дэлгэрэнгүй ойлгомжтой байдлаар дүгнэлт хийх ёстой бөгөөд зөвшөөрөлгүй хийсэн гэж үзсэн үндэслэлээ бүрэн зааж чадахгүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолын хянах хэсгийн 15-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол энэ үндэслэлээ тодорхой зааж, үүсэх үр дагаврын талаарх хуульд заасан нөхцөлүүдийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэснийг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, бүрэн биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс 48 790 968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо нэмж тайлбарлахад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Тусгай мэдлэгийг хэлнэ гэж заасан. Архангай аймгийн М төвд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Бараа ажил үйлчилгээ авах үйлчилгээнд 50.000.000 төгрөгөөр тогтоосон. Зураг төсөл зэрэг энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тогтоолын дагуу зөвлөх үйлчилгээ авах байсан гэж үзэж байгаа юм. Үнэ бүхий үйлчилгээг Засгийн Газрын тогтоолд заасан.  8.1.3-т зааснаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар  сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Хэрэгт авагдсан үйл баримт нотлох баримтын хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг гүйцэтгэгч талд өгсөн байдаг. Гэрээ хүчин төгөлдөр бус асуудал яригдаж байна. Ажлыг гүйцэтгүүлэх санлыг гаргасан. Спортын заалтай болох зорилготой байсан. Зургаа хийлгэж ир гэсний дагуу хийсэн нөхцөл байдал харагдаж байна. Шаардлага үүсэж гэрээ байгуулсан ба энэ үндэслэлээр өгсөн авснаа буцаах асуудал үүснэ. Буцан авах боложгүй. Учир нь ажил гүйцэтгэж тодорхой хэмжээний зардал гарсан. Боломжгүй талаар нэхэмжлэгч талаас тайлбар хүргүүлсэн. Буцаан авснаар өөр газар ашиглах боломжгүй. Төвд зориулж бариулсан. Э ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэж байгаа зүйл биш юм. Э ХХК-д гэрээний үнийг гаргаж шийдвэрлэх боломжтой. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж буй тал хариуцлага хүлээх ёстой. Мөнгө төгрөгөө аваагүй хохирч байгаа. Хариуцагч талаас гаргаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна...гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Өмнө нь захирал байхдаа зургаа бэлэн болгочих гэсэн аман яриагаар яваад байсан. Төв аймгийн зураг байгаа гээд аман хэлэлцээр явсан бичгээр байгуулсан зүйл байхгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Газрын дарга нэлээн удаан хөөцөлдсөн. Сүүлдээ Хөдөлмөрийн яамнаас олж аваад шүүхэд авчирч өгсөн. Яамны харъяалал өөрчлөгдөж боловсролын яам руу очсон. 2-3 сарын дараа тамга дарж явуулахаар нь зурсан байгаа юм. Эхнээсээ буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Төвсийн байгууллага учраас зургийн мөнгө төсөвт ерөөсөө суугдаагүй. Өөр зүйлээс гаргаж өгөх эрхгүй болсон. Иймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харьцуулалтын аргаар бараа материал худалдан авах гэж байгаа бол бараа материал төсөвт суугдсан байх ёстой. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам харьцуулах хэрэгтэй. 10.000.000 төгрөгийн хүрээнд гомдлын агуулга байх ёстой. Зураг зохиохдоо ямар байна түүнийг хэлж байгаа. Та бүхэн энэ аргыг юу гэж хэлсэн гэхээр 2021 оны 05 дугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журманд босго үнийг тодорхой заасан. Төсөвт өртгөөр харьцуулалтын аргаар худалдаж авсан шинж байхгүй байгаа. Шууд худалдан авах хязгаарыг заасан. Энэ зураг төсөл боловсруулах нь зөвлөх үйлчилгээнд хамаарахгүй. Хоёр давж заалдах гомдлыг харахаар 2 үзүүртэй зүү шиг 2 өөр гомдол гэж харж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Э ХХК спорт заал барих зардлыг нэхэмжлээгүй тул хамааралгүй. Гүйцэтгэсэн зургийг алдангитай үнэлнэ. Архангай аймгийн М төв нь сургалт явагддаг. Үйл ажиллагааны журмыг зөрчиж байгаа. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлтэй нийцэж байгаа. Сургалттай холбоотой зөвлөх үйлчилгээ явж байгаа. Хэлбэрийг зөрчсөн үйл явдал хангалттай байгаа. Зохих этгээдийн яамны зөвшөөрөлтэй хэлцэл байсан. 56 дугаар зүйлийн 56.1.9-т заасан зураг зохиох эрхгүй байгууллага. 56 дугаар зүйлийн 56.1.8 Иргэний хуулийн ийм шинжүүд байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд захиалагч хэн бэ гэдэг нь тодорхой байгаа. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам гэж тодорхой заасан. Э өөрөө хүлээн зөвшөөрсөн. Спорт заалны барилга байгаа. М гарын үсэг зурж тамга дарсан. Захиалагч мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Спорт заалны барилгыг дотор нь заасан. Гэрээ хийх эрхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ж тодорхой үйл ажиллагаа явуулж эрхэлж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан. Зураг хийж өгсний дараа гэрээнд гарын үсэг зуруулсныг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс бол үнийн дүнг хараад харьцуулж болохгүй. Зөв тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч Архангай аймаг дахь М төвд холбогдуулан 55.899.807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч Архангай аймаг дахь М төвийн байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЭГЭ-А-19/15 дугаар “Зураг төсөл боловсруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Архангай аймаг дахь М төвөөс гэрээний үндсэн төлбөр, алданги, нийт 55.899.807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 001/ХТ2022/00929 дугаартай тогтоолд...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М төвийн захирал Д.Т нь Төсвийн тухай хууль зөрчиж, холбогдох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, ажлын хөлсийг төсөвт суутгагдаагүй байхад гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг гаргаж, энэ талаар харьяа яамнаас тодруулга авах, улмаар ажлын хөлсийг төсөвт суулгах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг лавлах хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. Эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийхэд ач холбогдолтой болно...гэсэн байхад уг ажиллагааг шүүх хийгээгүй, анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Зураг төслийг шүүх нотлох баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан нь талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан түүнээс гарч буй үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж, улмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.449 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2023/00242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437.449 /дөрвөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин ес/  төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-нд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.