Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 95

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Бод холбогдох эрүүгийн 1811021330764 дугаар 186/2019/0086/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                            

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Адалбек нар оролцов. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Гоовойн овогт О.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 2 дугаар гудамжинд хохирогч А.Цтай маргалдаж, улмаар баруун далны дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг                                                                                                                    

Хохирогч А.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед О.Б буюу Аагий, Даваа нартай нийлж гудамжинд 0,75 литрийн Стандарт нэртэй архи хувааж уугаад салсан. Ингээд өдөр 14 цагийн үед Чингэлгэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2 дугаар гудамжны далан дээр явж байгаад О.Бтой таарсан. Тухайн үед Б гартаа хутга барьчихсан, тэр хутгаараа миний гэдэс рүү хатгах гээд байхаар нь би Б ахад хандан та ингэж болохгүй, наадах чинь тоглоом биш шүү гэж хэлсэн. Тэгсэн намайг араас татаад хутгаараа миний баруун талын мөрний дээд хэсэгт хутгаараа нэг удаа зүсээд гэр рүүгээ яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-12/,

Гэрч М.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...Согоот 10-аас 15 цаг 10 минутанд миний хүү хутгалуулсан байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад А.Ц нь баруун талын мөрний дээд хэсэгтээ хутгалуулсан 103-ын эмч ирсэн шархыг цэвэрлэж оёдол тавьж байсан ба Ц-аас юу болсон талаар асуухад гудамжинд цуг архи ууж байгаад хоорондоо үл ойлголцсоны улмаас Б гэгчид хутгалуулсан гэж хэлсэн. Хутгалсан гэх Б нь хэргийн газар байгаагүй. Ингээд Быг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3, 4, 5 дугаар гудамжаар шуурхай эрэн сурвалжилж баривчилсан... гэсэн мэдүүлэг /хх-34/,

Гэрч О.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Хэрэг болсны дараа Бын ээж Батсайхан наадах хүн чинь хүн хутгалчихлаа, чамтай муудалцсан юм биш үү, тэр үед Ц дундуур нь ороод хутгалуулчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхан эгчид би уг нь түрүүлээд гэр рүүгээ орсон юм даа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9509 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Цы биед баруун далны дээд хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй  зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-37/,

 

Яллагдагчаар Х.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Тухайн үед би нилээн согтуу байсан. Согтуу уг үйлдлийг хийсэн байна. Тэрнээс би хүн хутгалах хүн бишээ. ...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-44-45/,

 

Эд мөрийн баримтын фото зураг /хх-7/, хохирлын баримт, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх-15-20/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-22-27/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-49/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архивын лавлагаа /хх-50/, зөрчлийн бүртгэл /хх-51-56, 59-64/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2 дугаар гудамжинд хохирогч А.Цтай маргалдаж, улмаар баруун далны дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 цагийн тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Нийт 66 хоног цагдан хоригдсон ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг 8 цагаар тооцон нийт 528 цагийн нийтэд тустай ажил хийлгэсэнд тооцож, үлдсэн 72 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх саналтай байна. Бусдад төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.        

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Улсын яллагчаас оногдуулсан ялын үлдсэн хугацаа болох 72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож өгнө үү гэв.                                                                           

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О. Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2 дугаар гудамжинд хохирогч А.Цтай маргалдаж, улмаар баруун далны дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Тухайн үед би нилээн согтуу байсан. Согтуу уг үйлдлийг хийсэн байна. Тэрнээс би хүн хутгалах хүн бишээ. ...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Цы: ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед О.Б буюу Аагий, Даваа нартай нийлж гудамжинд 0,75 литрийн Стандарт нэртэй архи хувааж уугаад салсан. Ингээд өдөр 14 цагийн үед Чингэлгэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2 дугаар гудамжны далан дээр явж байгаад О.Бтой таарсан. Тухайн үед Б гартаа хутга барьчихсан, тэр хутгаараа миний гэдэс рүү хатгах гээд байхаар нь би Б ахад хандан та ингэж болохгүй, наадах чинь тоглоом биш шүү гэж хэлсэн. Тэгсэн намайг араас татаад хутгаараа миний баруун талын мөрний дээд хэсэгт хутгаараа нэг удаа зүсээд гэр рүүгээ яваад өгсөн... гэсэн мэдүүлэг, гэрч М.Ууганбаярын: ...Согоот 10-аас 15 цаг 10 минутанд миний хүү хутгалуулсан байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад Алдарсайхан овогтой Ц нь баруун талын мөрний дээд хэсэгтээ хутгалуулсан 103-ын эмч ирсэн шархыг цэвэрлэж оёдол тавьж байсан ба Цаас юу болсон талаар асуухад гудамжинд цуг архи ууж байгаад хоорондоо үл ойлголцсоны улмаас Б гэгчид хутгалуулсан гэж хэлсэн. Хутгалсан гэх Б нь хэргийн газар байгаагүй. Ингээд Быг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 3, 4, 5 дугаар гудамжаар шуурхай эрэн сурвалжилж баривчилсан... гэсэн мэдүүлэг, гэрч О.Даваасүрэнгийн: ...Хэрэг болсны дараа Бын ээж Батсайхан наадах хүн чинь хүн хутгалчихлаа, чамтай муудалцсан юм биш үү, тэр үед Ц дундуур нь ороод хутгалуулчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхан эгчид би уг нь түрүүлээд гэр рүүгээ орсон юм даа гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №9509 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 2 дугаар гудамжинд хохирогч А.Цтай маргалдаж, улмаар баруун далны дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.       

 

Шүүгдэгч О.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч О.Бод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн О.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 528 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Шүүгдэгч О.Боос 382.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Цд  олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэргийн улмаас нийт 66 хоног цагдан хоригдсон байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.