Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жт холбогдох эрүүгийн 201525030391 дугаар 186/2019/0084/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                            

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нар оролцов. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний дугаар бригадад авто цахилгаанчин-засварчин ажилтай, гэр бүлийн байдал 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух иргэний үнэмлэхний хаягтай боловч одоо хаягт түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Ж

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Ж нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хохирогч Г.Өгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж компьютерийн процессор, 3 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.474.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг 

            Хохирогч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд: ...2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагт гэрээсээ гараад 14 цагийн үед гэрт ирэхэд танихгүй цэргийн хувцас өмссөн залуу компьютерийн процессор сугадаж хөх өнгийн унадаг дугуй түрээд гарч ирж байсан юм. Манай байшингийн цонхийг эвдэж эд зүйл хулгайлсан байсан. Нөгөө хүн цэргийн хувцас өмссөн байсан бөгөөд нэг гартаа манай компьютерийн процессор, нөгөө гартаа Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн энгийн дугуй бариад явж байсан ба хашааны гадаа бас нэг Солонгос улсад үйлдвэрлэсэн спорт дугуйг гаргаад тавьсан байсан. Тухайн үед манайд 5 дугуй байсан бөгөөд 3 дугуйг нь тэр хүн авсан юм шиг байсан. Хоёр дугуйгаа авсан бөгөөд дахиад нэг спорт унадаг дугуйгаа олж авч чадаагүй. Бусад хашааны угольник төмөр, нарийн турба, бүдүүн шонгийн турба, вакум цонх зэргийг хэзээ алдсан нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэх шаардлагагүй... гэсэн мэдүүлэг /хх-13, 34/,

 

            Гэрч Б.Чулуунбарс мөрдөн байцаалтын шатанд: ...Манай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 32-432 тоотод байх гэрт 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хулгайч орж эд зүйлс хулгайлж байхад нь эхнэр Өлзийсүрэн бид хоёр гэртээ очиж таараад би хулгайчийг нь барьж цагдаа дуудсан юм. Тэр хулгайч тухайн үед цэргийн хувцастай явж байсан бөгөөд нэг гартаа Солонгос улсад үйлдвэрлэсэн нэг ширхэг цагаан дугуй, хашааны гадаа нэг ширхэг Солонгос улсад үйлдвэрлэсэн спорт дугуй гаргасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр хүнийг авч явсан ба би спорт унадаг дугуй, процессор, энгийн дугуйгаа авсан... гэсэн мэдүүлэг /хх-36/,

           

            Яллагдагчаар Б.Ж мөрдөн байцаалтын шатанд: ...ээжийн маань бие муу, мөнгө хэрэгтэй байсан болохоор айлаас хулгай хийсэн. ...үнэлгээний газраас гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан. ...хохирол мөнгөө төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж, хуучин хуулиар миний хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэсэн мэдүүлэг /хх-51-53/,

           

            “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-42-43/, эд зүйлийн үнэлгээ /хх-45/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, ажлын үнэмлэхний хуулбар /хх-58-59/, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын тодорхойлолт /хх-60-61/, Батлан хамгаалах их сургуулийн мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх-62-64/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Ж нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32-432 тоотод оршин суух хохирогч Г.Өгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж компьютерийн процессор, 3 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.474.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.           

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                          

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ж нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32-432 тоотод оршин суух хохирогч Г.Өгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж компьютерийн процессор, 3 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.474.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...ээжийн маань бие муу, мөнгө хэрэгтэй байсан болохоор айлаас хулгай хийсэн. ...үнэлгээний газраас гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан. ...хохирол мөнгөө төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж, хуучин хуулиар миний хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Өгийн: ...2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагт гэрээсээ гараад 14 цагийн үед гэрт ирэхэд танихгүй цэргийн хувцас өмссөн залуу компьютерийн процессор сугадаж хөх өнгийн унадаг дугуй түрээд гарч ирж байсан юм. Манай байшингийн цонхийг эвдэж эд зүйл хулгайлсан байсан. Нөгөө хүн цэргийн хувцас өмссөн байсан бөгөөд нэг гартаа манай компьютерийн процессор, нөгөө гартаа Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн энгийн дугуй бариад явж байсан ба хашааны гадаа бас нэг Солонгос улсад үйлдвэрлэсэн спорт дугуйг гаргаад тавьсан байсан. Тухайн үед манайд 5 дугуй байсан бөгөөд 3 дугуйг нь тэр хүн авсан юм шиг байсан. Хоёр дугуйгаа авсан бөгөөд дахиад нэг спорт унадаг дугуйгаа олж авч чадаагүй. Бусад хашааны угольник төмөр, нарийн турба, бүдүүн шонгийн турба, вакум цонх зэргийг хэзээ алдсан нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэх шаардлагагүй... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чулуунбарсын: ...Манай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 32-432 тоотод байх гэрт 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хулгайч орж эд зүйлс хулгайлж байхад нь эхнэр Өлзийсүрэн бид хоёр гэртээ очиж таараад би хулгайчийг нь барьж цагдаа дуудсан юм. Тэр хулгайч тухайн үед цэргийн хувцастай явж байсан бөгөөд нэг гартаа Солонгос улсад үйлдвэрлэсэн нэг ширхэг цагаан дугуй, хашааны гадаа нэг ширхэг Солонгос улсад үйлдвэрлэсэн спорт дугуй гаргасан байсан. Тэгээд цагдаа нар ирээд тэр хүнийг авч явсан ба би спорт унадаг дугуй, процессор, энгийн дугуйгаа авсан... гэсэн мэдүүлэг, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ж нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32-432 тоотод оршин суух хохирогч Г.Өгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж компьютерийн процессор, 3 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.474.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.            

 

Шүүгдэгч Б.Ж нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                        

 

Шүүгдэгч Б.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1уд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэв.                                                   

 

Хохирогч Г.Өд учирсан 1.474.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.   

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.