| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0085/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 1811027141038 дугаар 186/2019/0085/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Э.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 6, ээж, ах, 4-9 насны 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин овогт Э.О
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Э.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 night club”-д А.Гийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр би найзтайгаа нөхрөө хүлээж байхдаа бага зэрэг пиво уучихаад бүжиглэх гэж багын найзынхаа ажиллуулдаг бааранд очсон. Тэр бааранд байсан гурван эмэгтэйтэй үл ойлголцол гарч намайг цохиж, зодсон. Би тэр газраас гараад нөхөртэйгөө утсаар ярьчихаад орж ирэхэд Э.О гэнэт өөдөөс түлхэн, толгойн ар дагз хэсгээр газар унасан. Гэмтлийн улмаас би тархины зураг авахуулж эмчилгээ хийлгэсэн. Би гурван сарын турш гараа шохойдуулж гипс тавиулсан учир өөрийн ажил үүргийг гүйцэтгэж чадаагүй... гэх мэдүүлэг
Хохирогч А.Г мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ найз Нын хамт 0,5 литрийн Сэнгүр нэртэй лаазтай пиво 8-г хувааж уусан. Орой гэрээсээ 21 цаг өнгөрч байхад бааранд ороод гарсан. Тухайн үед найз Н маань гэр рүүгээ харьсан бөгөөд би ганцаараа 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байх 17 night club руу орохоор явсан. Манай нөхөр ажлаа тараад ирэх ёстой байсан. Би бааранд ороод ямар нэгэн зүйл захиалж уугаагүй зүгээр бүжиглэх гэж орсон юм. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад гэнэт хажуунаас нэг эмэгтэй цохиод авсан. Тэгээд текний хэсэг рүү түлхэж унагаж өшиглөсөн. Би босоод нөгөө хүмүүсээ хайсан боловч бүжгийн талбайгаас олж чадаагүй баарнаас ганцаараа гарсан. Би бодвол буцаад баар руу орж бүжиглэхээр шатаар дээш гартал намайг нэг эмэгтэй түлхээд газар унагаасан. Би газар унахдаа гараа хугалсан бөгөөд толгойгоороо хүчтэй унаж ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь би газар хэвтсэн байдалтай байхад миний дээр хүмүүс бужигнаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-23-25/,
Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ О бид хоёр Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво уусан. Тэгээд уугаад талаас нь нилээн доогуур болчихсон байхад Аыг дуудаж оруулж ирээд нэг аяга пиво өгсөн. От 10.000 төгрөг байхаар нь бид 3 баар орж бүжиглэхээр болоод гэрээсээ гарсан. 17 night club-д шөнийн 23 цагийн орчимд орсон. Бид гурав 5 пиво захиалж суугаад пивоноосоо жаахан уучихаад гарч бүжиглэсэн. Бүжгийн талбайд бүжиглэж байтал үл таних эмэгтэй бид нартай хамт бүжиглэсэн. Намайг бүжиглэж байхад нөгөө хүүхэн араас хүзүүдэж аваад байсан. Би эргээд харах гэтэл О тэр хүүхнийг түлхээд текний орчим руу унагаачихсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Юу ярьж байгаа нь хөгжмийн чанга дуунд сонсогдохгүй байсан. Баарны зөөгч болон өөр хүмүүс салгасан. О бид хоёр дахиад бүжиглэж байтал О гарч тамхилъя гээд би сууж байсан ширээн дээрээсээ куртикээ аваад баарнаас гараад иртэл О шатны доод хэсэгт зогсож байсан бөгөөд би шатаар доош буутал газар анх түлхэж унагаасан эмэгтэй шалан дээр хэвтэж харагдсан. О баарны үүдний хаалган дээрээс түлхэж унагаахад гар нь хугарсан байх... гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
Гэрч Д.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим би текэн дээрээ хүмүүст үйлчилж байтал текний урд хэсэгт хүмүүс бужигнаж байхыг хараад текний араас гараад очтол Г текний урд хэсэгт унасан байдалтай хоёр хүүхэн дэргэд нь зогсож байхаар нь тэд нарыг салгасан. ...Гтэй муудалцаж байсан эмэгтэй нь нүдний шилтэй, бор царайтай намхан хүүхэн байсан. ...Дараа нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд баарнаас гаднах шатан дээр анх муудалцаж байсан нүдний шилтэй охин түлхэж унагааж байгаа харагдсан... гэсэн мэдүүлэг /хх-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11726 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-41/,
Яллагдагчаар Э.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цаг 30 минутын үед гэрт хадгалчихсан байсан 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивыг Д бид хоёр хувааж уусан. Тэгээд Аыг дуудаад шөнийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 night club-д орсон. Бид гурав пиво ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн юм. Бүжиглэж байх хугацаанд үл таних эмэгтэйтэй Д нь хоорондоо тулж бүжиглээд байсан, тэр хүүхэн бүжиглэж байгаад хүзүүдэж аваад байсан бөгөөд Д тэр эмэгтэйтэй маргалдсан. Гэтэл тэр хүүхэн намайг хүзүүдэж авахаар нь би уурлаад тэр хүүхнийг шууд тек рүү түлхэж унагаасан. Тэгээд бүжиглэж байгаад би тамхи татъя гэж хэлээд Дийг куртикнээсээ тамхиа аваад ир гэж хэлээд би баарны хаалгаар гартал надтай маргалдсан охин шатаар өөдөөс гарч ирэхээр нь би шууд хоёр гараараа цээж рүү нь түлхэж шат руу унагасан. Тэгээд шатаар буугаад яваад очтол газар босохгүй хэвтээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-32-33/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-22/, хохирлын баримт /хх-75-76/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний хуулбар /хх-52/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-55/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-57/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-58/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-59-60/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-65, 67/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Э.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 night club”-д А.Гийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Миний үйлчлүүлэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 night club”-д А.Гийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цаг 30 минутын үед гэрт хадгалчихсан байсан 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивыг Д бид хоёр хувааж уусан. Тэгээд Аыг дуудаад шөнийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 night club-д орсон. Бид гурав пиво ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн юм. Бүжиглэж байх хугацаанд үл таних эмэгтэйтэй Д нь хоорондоо тулж бүжиглээд байсан, тэр хүүхэн бүжиглэж байгаад хүзүүдэж аваад байсан бөгөөд Д тэр эмэгтэйтэй маргалдсан. Гэтэл тэр хүүхэн намайг хүзүүдэж авахаар нь би уурлаад тэр хүүхнийг шууд тек рүү түлхэж унагаасан. Тэгээд бүжиглэж байгаад би тамхи татъя гэж хэлээд Дийг куртикнээсээ тамхиа аваад ир гэж хэлээд би баарны хаалгаар гартал надтай маргалдсан охин шатаар өөдөөс гарч ирэхээр нь би шууд хоёр гараараа цээж рүү нь түлхэж шат руу унагасан. Тэгээд шатаар буугаад яваад очтол газар босохгүй хэвтээд байсан... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Гийн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ найз Нын хамт 0,5 литрийн Сэнгүр нэртэй лаазтай пиво 8-г хувааж уусан. Орой гэрээсээ 21 цаг өнгөрч байхад бааранд ороод гарсан. Тухайн үед найз Н маань гэр рүүгээ харьсан бөгөөд би ганцаараа 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байх 17 night club руу орохоор явсан. Манай нөхөр ажлаа тараад ирэх ёстой байсан. Би бааранд ороод ямар нэгэн зүйл захиалж уугаагүй зүгээр бүжиглэх гэж орсон юм. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад гэнэт хажуунаас нэг эмэгтэй цохиод авсан. Тэгээд текний хэсэг рүү түлхэж унагаж өшиглөсөн. Би босоод нөгөө хүмүүсээ хайсан боловч бүжгийн талбайгаас олж чадаагүй баарнаас ганцаараа гарсан. Би бодвол буцаад баар руу орж бүжиглэхээр шатаар дээш гартал намайг нэг эмэгтэй түлхээд газар унагаасан. Би газар унахдаа гараа хугалсан бөгөөд толгойгоороо хүчтэй унаж ухаан балартаад явчихсан. Нэг мэдсэн чинь би газар хэвтсэн байдалтай байхад миний дээр хүмүүс бужигнаж байсан... гэсэн мэдүүлэг, гэрч О.Дийн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ О бид хоёр Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво уусан. Тэгээд уугаад талаас нь нилээн доогуур болчихсон байхад Аыг дуудаж оруулж ирээд нэг аяга пиво өгсөн. От 10.000 төгрөг байхаар нь бид 3 баар орж бүжиглэхээр болоод гэрээсээ гарсан. 17 night club-д шөнийн 23 цагийн орчимд орсон. Бид гурав 5 пиво захиалж суугаад пивоноосоо жаахан уучихаад гарч бүжиглэсэн. Бүжгийн талбайд бүжиглэж байтал үл таних эмэгтэй бид нартай хамт бүжиглэсэн. Намайг бүжиглэж байхад нөгөө хүүхэн араас хүзүүдэж аваад байсан. Би эргээд харах гэтэл О тэр хүүхнийг түлхээд текний орчим руу унагаачихсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Юу ярьж байгаа нь хөгжмийн чанга дуунд сонсогдохгүй байсан. Баарны зөөгч болон өөр хүмүүс салгасан. О бид хоёр дахиад бүжиглэж байтал О гарч тамхилъя гээд би сууж байсан ширээн дээрээсээ куртикээ аваад баарнаас гараад иртэл О шатны доод хэсэгт зогсож байсан бөгөөд би шатаар доош буутал газар анх түлхэж унагаасан эмэгтэй шалан дээр хэвтэж харагдсан. О баарны үүдний хаалган дээрээс түлхэж унагаахад гар нь хугарсан байх... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Отгонбаатарын: ...2018 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим би текэн дээрээ хүмүүст үйлчилж байтал текний урд хэсэгт хүмүүс бужигнаж байхыг хараад текний араас гараад очтол Г текний урд хэсэгт унасан байдалтай хоёр хүүхэн дэргэд нь зогсож байхаар нь тэд нарыг салгасан. ...Гтэй муудалцаж байсан эмэгтэй нь нүдний шилтэй, бор царайтай намхан хүүхэн байсан. ...Дараа нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд баарнаас гаднах шатан дээр анх муудалцаж байсан нүдний шилтэй охин түлхэж унагааж байгаа харагдсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11726 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.О нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “17 night club”-д А.Гийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.О нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Оээс 295.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Гд олгуулахаар шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.