Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1811023411054 дугаар 186/2019/0081/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, ээжийн хамт оршин суудаг, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Жаагийнхан овогт Б.Б

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,  дугаар гудамжинд хохирогч У.Цтэй маргалдаж, улмаар зодож, хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний дүүгийн ажил явдал болж, би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би аавд нь 200.000 төгрөгийг нөхөн төлсөн... гэх мэдүүлэг

Хохирогч У.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,  дугаар гудамжинд машинтайгаа явж байтал машины зам дээр хүн зогсоод байхаар нь би явчихья гэж хэлтэл холдож өгөхөөр нь хажуугаар нь гартал машины араас чулуу шидсэн. Би машинаасаа буугаад эргэж очоод чи миний машин руу чулуу шидлээ гэж хэлээд маргалдсан. Тэгээд би машин руугаа явж байтал миний ардаас чулуу шидээд миний нурууг оночихсон юм. Тэгээд унасан байхад ирээд миний толгой руу цохиод өшиглөсөн. Нуруу руу чулуу шидсэн, миний толгой руу гурван удаа алгадсан, нуруу руу хоёр удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №10085 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. У.Цийн биед нуруу баруун шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл гэмтлийн зэрэг топсох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-19/,

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би У.Цийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-24/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-26/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-27/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-28-30/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-34-37/, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-49-50/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,  дугаар гудамжинд хохирогч У.Цтэй маргалдаж, улмаар зодож, хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж, 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 439 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүгчийн захирамжаар 1 жил 3 сар 14 хоногийн өмнө тэнсэн сулласнаас өмнөх эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 5 сар 4 хоногийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                          

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж, мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,  дугаар гудамжинд хохирогч У.Цтэй маргалдаж, улмаар зодож, хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би У.Цийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогч У.Цийн: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорос  дугаар гудамжинд машинтайгаа явж байтал машины зам дээр хүн зогсоод байхаар нь би явчихья гэж хэлтэл холдож өгөхөөр нь хажуугаар нь гартал машины араас чулуу шидсэн. Би машинаасаа буугаад эргэж очоод чи миний машин руу чулуу шидлээ гэж хэлээд маргалдсан. Тэгээд би машин руугаа явж байтал миний ардаас чулуу шидээд миний нурууг оночихсон юм. Тэгээд унасан байхад ирээд миний толгой руу цохиод өшиглөсөн. Нуруу руу чулуу шидсэн, миний толгой руу гурван удаа алгадсан, нуруу руу хоёр удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр №10085 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,  дугаар гудамжинд хохирогч У.Цтэй маргалдаж, улмаар зодож, хүний зрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сар 20 хоногоор тооцож, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ял дээр 1 сар 20 хоногийг нэмж, нийт 1 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.