Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 211/МА2023/00047

 

 

 

 

 

 

                           

 

 

 

                                                                       211/МА2023/00047

 

                                        

                             

          Г  ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2023/00361 дугаартай шийдвэртэй

  Г  ХХК-ны  /РД:5071844/ нэхэмжлэлтэй,

 Архангай аймгийн Х сумын  газарт холбогдох

 14,854,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.П давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г з ХХК, Архангай аймгийн Х сумын  газар нь 2019 оны 8 сарын 04-нд хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын гадна дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлын гэрээний дагуу зохих ажлын хийж гүйцэтгэсэн. Тус гэрээнд заасан ажлын хөлс болох 49,854,000  /дөчин есөн сая найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөс 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн байгууллагаас төлж үлдэгдэл 14,854,000 /арван дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг одоо болтол төлөөгүй компанийг хохироож байна. иймд хариуцагч Х сумын  тамгын газраас 14,854,000 /арван дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Г з ХХК, А аймгийн Х сумын  газрын хооронд 2019 оны 8 сарын 04-нд хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын гадна дулааны шугамын засвар шинэчлэлийн ажлын гэрээ байгуулж, гэрээнд ажлын хөлсийг нийт 49,854,000 төгрөг гэж заасан. Г з ХХК нь гэрээнд заасан ажлыг 2019 оны 9 сарын 25-нд Архангай аймгийн Х сумын газарт хүлээлгэж өгсөн. А аймгийн Х сумын газар ажлын хөлсөнд 2019 оны 9 сар, 11 сард төлөлт хийж нийт 35,000,000 төгрөгийг Г  ХХК-д төлсөн. Энэ хөлсийг зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслөөс гэж шилжүүлсэн. ХААН банкны дансны хуулга хэрэгт авагдсан. Үлдэгдэл ажлын хөлсөө төлөхийг удаа дараа шаардахад өгөхгүй гэдэггүй боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй. Архангай аймгийн Х сумын  газраас ажлын хөлс нийт 49,854,000 төгрөгөөс төлсөн 35,000,000 төгрөгийг нь хасаад үлдэгдэл төлбөр 14,854,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Анз, алданги, торгууль тооцоогүй... гэжээ. 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2023/00361 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч А аймгийн Х сумын  газраас 14.854.000 /арван дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.220 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба гардуулах боломжгүй бол хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарлан шийдвэрлэсэн байна.

Г  ХХК-ны давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй аймгийн Х сумын газарт холбогдох ажлын хөлс 14,854,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.18-ны өдрийн 129/ШШ2023/00361 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээнд заасан ажлын 2019 оны 09 сарын 25-нд хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг тул гэрээний 4-т зааснаар хариуцагч А аймгийн Х сумын  газраас гэрээний үүргийг шаардах эрх энэ хугацаанаас үүсжээ. Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 35,000,000 төгрөг төлснөөс хамгийн сүүлд 2019 оны 11 сард төлсөн гэж тайлбарладаг бөгөөд ийнхүү ажлын хөлс төлснөөр Иргэний хуулийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход 2022 оны 11 сарын 05-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа тоолох болон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврыг зохицуулсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэг. Хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон тухай. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” гэж, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ... түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 2019.08.14-ний өдрийн 06 тоот “Хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажлын гэрээ”- ний 5.2.4-т “Баталгаат хугацааны дотор чанарын доголдол гарвал өөрийн зардлаар засварлах үүрэгтэй.Баталгаат хугацаа 1 жил байна.” гэж заасан. Хэрэгт авагдсан баримт болох 2019.08.14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх ёстой 2019.09.27-ны өдөр Захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээлгэн өгснөөр хөөн хэлэлцэх хугацаа бус, гэрээнд заасан баталгаат хугацаа тоологдоно. Тодруулбал 2019.09.28-ны өдрөөс 2020.09.27-ны өдрийг хүртэл баталгаат хугацаа үйлчлэх бөгөөд баталгаат хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, 2023.09.27-ны өдрөөр дуусгавар болно. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2023.05.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хоёр. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухайд. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж заасан бөгөөд хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан, энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлсэн зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлнө хэмээн хүлээн үүргээ биелүүлэх хэмээн илэрхийлсээр ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэнэ.” гэж хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан байхад анхан шатны шүүх түүний өмнөөс маргаагүй үндэслэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь ... хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх .. зарчимд үндэслэнэ.” гэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.” гэж заасан мэтгэлцэх болон шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тул 88092917 дугаарын утсаар хурлын товыг мэдэгдэхийг хүсье...гэжээ.

         

 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт урьд өмнө нь захирлаар ажиллаж энэ ажлыг гүйцэтгэж байсан. Бид нар удаа дараа албан бичгээр хүсэлт өгдөг байсан. 2020 оны сүүлээс 2021 оны сүүл хүртэл ковидын үе таарч хязгаарлалт тогтоосон байсан учраас албан бичгийг шуудангаар хүргүүлж байсан. Х сумын  газрын зүгээс хариу ирдэггүй. Утсаар ярихдаа бид аль болох боломжтой хугацаанд нь шийдвэрлэж өгнө гэдэг. УИХ гишүүн М санал хүсэлт тавихад шийдвэрлэж өгнө гэсэн аман хариу өгсөн юм билээ. Тэгэхэд Засаг дарга болон Тамгын газар нь шийдвэрлэх боломжтой гэж үзээд хойшлуулаад байсан гэж өөрсдөө тайлбар өгдөг. Саяхан хэд хоногийн өмнө Засаг даргатай уулзаж асуудлаа тавьсан. Бид нар ирэх оны төсөвт боломжоороо шийдвэрлэх талаас нь ярьж байгаа гэсэн хариу өгсөн. Ковид цар тахлын хэцүү үе байсан учраас очиж уулзаж чадахгүй байсан. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу хугацаа дууссан үеэс үзнэ гэж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 72.2-т заасан үндэслэлээр асуудлаа тавьж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна... гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

  Нэхэмжлэгч Г  ХХК-нь хариуцагч А аймгийн Х сумын  газарт холбогдуулан 14.854.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ.

  Хэрэгт Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, засвар шинэчлэлтийн ажлын гэрээ,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримт авагдсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг  хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар хийсэн дүгнэлт зөв.

Харин хариуцагч А аймгийн Х сумын  газраас 14.854.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г з ХХК-ийн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г з ХХК, хариуцагч А аймгийн Х сумын  газрын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажлын гэрээний 5.2.4-т ...баталгаат хугацаа нэг жил байна...гэж талууд баталгаат хугацаа тогтоожээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт...хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ...гэж заажээ.

            Нэхэмжлэгч Г з ХХК 2019 оны 09 сарын 25-нд хариуцагчид хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог бөгөөд шаардах эрх уг хугацаанаас үүсч, ажлын хөлсөнд 35.000.000 төгрөгийг 2019 оны 11 сард төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа шинээр эхлэн тоолох үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар талууд гэрээнд баталгаат хугацааг 1 жил байхаар тогтоосон тул 2023 оны 11 сарын 05-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна.

             Нэхэмжлэгч байгууллага нь 2023 оны 05 сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.           

 Нэхэмжлэгч Г з ХХК, хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын засаг даргын тамгын газрын хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан үүргийг биелүүлж ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлс 49.854.000 төгрөг төлөхөөр гэрээнд зааснаас 35.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 14.854.000 төгрөгийг төлөөгүй болох нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тус тус тогтоогдсон тул хариуцагч  А аймгийн Х сумын газраас 14.854.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г з ХХК-д олгох нь  үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232.220 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул 232.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 232.220 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г  ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2023/00361 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч А аймгийн Х сумын  газраас 14.854.000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг зааснаар А аймгийн Х сумын газраас 14.854.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.220 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.220 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А аймгийн Х сумын  газраас улсын тэмдэгтийн хураамжинд 232.220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г з ХХК-д  олгосугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Г  ХХК-ны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 232.220 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.