Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1811029931107 дугаар 186/2019/0093/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

Улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч А.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, аавын хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суудаг, урьд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хасагдаж, үлдсэн 3 сар 22 хоногийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тэнсэн суллагдаж байсан, Боржигон овогт А.Г

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч А.Г нь 2018 оны  10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна хохирогч А.Быг аав Алтайг нь архины мөнгөнд явуулсан гэх шалтгаанаар зодож эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн орчим намайг Чингэлтэй дүүрэгт байрлах “Мишээл” гэх караокед ажиллаж байх үед миний аав найзынхаа хамт эд зүйлээ барьцаанд тавихыг хүссэн боловч эд зүйл барьцаанд авахгүй гэх маргаанаас болж энэ хэрэг болсон... гэх мэдүүлэг                                  

Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим ажлаасаа гараад төрсөн ах Батзаяатай хамт гэр рүүгээ харих гээд “Синго” караокены гадна явж байтал зүс таних Алтайтай таараад мэнд усаа мэндэлцсэн. Тэгээд юм яриад зогсож байтал ах нь холбоо барих утасгүй байна гэхээр нь надад нэг утас байгаа гээд өөрт байсан Нокиа маркийн улаан өнгийн гар утсыг автобусны карттай түүнд өгсөн. Тэгтэл намайг чи наанаа байж байгаарай гээд “Синго” баар руу орсон. Гадаа байж байтал баарнаас Алтайгийн төрсөн хүү Гүн-Итгэл гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа, хамар руу нэг удаа угсруулаад цохиход би хамраа дараад доошоо суусан чинь зүүн нүд рүү өшиглөж таарсан, нүд өвдөөд нүдээ дараад шатан дээр сууж байхад толгой тархи руу энд тэндгүй цохиж байгаад яваад өгсөн. Хажууд байсан Батзаяа ах салгаж чадаагүй. Тэгээд би Батзаяа ахтай хамт гэртээ хариад хамарнаас цус гараад тогтохгүй, шөнөжин халуурсан. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гарч чадаагүй. Тэгээд өнөөдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан, тархи хөдөлсөн байна, нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай нүднийхээ хавангаа буулгачихаад ир гэсэн. Хагалгаанд ороход 1.500.000 төгрөг хэрэгтэй гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Зүс таних Алтай гэх хүний хүүхэд Гүн-Итгэл манай аавыг архинд явууллаа гэх шалтгаанаар цохисон. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар яс хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хамар яс хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би тодорхой ажилгүй учраас хагалгаанд орж чадахгүй яваад байгаа... гэсэн мэдүүлэг /хх-9-10, 13/,

Гэрч А.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд: ... Дүү Батжаргалын хамт ...23 цагийн орчим гэртээ харихаар автобусны буудап дээр автобуснаас буугаад явж байтал зүс таних Аптай гэх хүнтэй таарсан. Тэгээд манай дүү Алтай гэдэг хүнтэй юм хум яриад тантай холбоо барих утас байна уу гэтэл байхгүй гэсэн чинь дүү маань өөрийнхөө барьдаггүй, нэлээн муу Нокиа гар утас болон надаас автобусны картаа өгчих гэж аваад Алтай ахад өгсөн чинь Аптай гэх ах ийшээ гялс орчихоод гараад ирье гээд “Синго” караоке руу орсон. Дүүтэйгээ хамт караокений үүдний шатан дээр хүлээгээд сууж байтал удалгүй 5 минутын дараа нэг залуу гарч ирээд манай аавыг та нар яагаад байгаа юм бэ гээд учиргүй зэрэгцээд сууж байсан бид хоёрыг эхлээд миний толгой руу нэг удаа цохичихоод дараа нь манай дүүг зодоод эхэлсэн. ...Тухайн үед манай дүүгийн хамарнаас цус гарсан, нэг нүд нь тэр дороо хавдаад анигдсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч Ж.Алтай мөрдөн байцаалтын шатанд: ...Мишээл караоке орсон, тэгээд манай хүү А.Г зөөгч ажилтай. Тэгээд би хүүхдээсээ гуйсан чинь хүүхэд уурлаад яах гээд байгаа юм бэ, хэнийх юм бэ гэсэн. Би хүн нь гадаа байгаа гэхэд манай хүү уурлаад гараад явсан. Надад мөнгө өгөөгүй, би гараад иртэл хүү араас дагаад гарч ирсэн. Тэгээд бид нарыг зогсож байтал А.Г нь ирээд чи муу миний аавыг архины мөнгөнд явуулдаг хэн бэ гээд А.Быг барьж аваад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж авсан бас өвдөглөөд авах шиг болсон бас л нүүрэнд нь өвдөглөж байсан. Би хажууд нь байж байсан тул салгаж болиулсан... гэсэн мэдүүлэг /хх-16-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №12658 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алим, зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-22/,

Яллагдагчаар А.Г мөрдөн байцаалтын шатанд: ...Батжаргалын нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохиход хамарнаас нь цус гарсан. Мөн нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөр юм хумаар бол зодоогүй. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-31/

Хохирлын баримт /хх-25-26/,  

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-41/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-42/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-43/, зөрчлийн бүртгэл /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч А.Г нь 2018 оны  10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна хохирогч А.Быг аав Алтайг нь архины мөнгөнд явуулсан гэх шалтгтанаар зодож, эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Учирсан хохиролыг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                       

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Г нь 2018 оны  10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна хохирогч А.Быг аав Алтайг нь архины мөнгөнд явуулсан гэх шалтгаанаар зодож эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Батжаргалын нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохиход хамарнаас нь цус гарсан. Мөн нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөр юм хумаар бол зодоогүй. Би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Бын: ...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчим ажлаасаа гараад төрсөн ах Батзаяатай хамт гэр рүүгээ харих гээд “Синго” караокены гадна явж байтал зүс таних Алтайтай таараад мэнд усаа мэндэлцсэн. Тэгээд юм яриад зогсож байтал ах нь холбоо барих утасгүй байна гэхээр нь надад нэг утас байгаа гээд өөрт байсан Нокиа маркийн улаан өнгийн гар утсыг автобусны карттай түүнд өгсөн. Тэгтэл намайг чи наанаа байж байгаарай гээд “Синго” баар руу орсон. Гадаа байж байтал баарнаас Алтайгийн төрсөн хүү Гүн-итгэл гарч ирэнгүүтээ үгийн зөрүүгүй зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа, хамар руу нэг удаа угсруулаад цохиход би хамраа дараад доошоо суусан чинь зүүн нүд рүү өшиглөж таарсан, нүд өвдөөд нүдээ дараад шатан дээр сууж байхад толгой тархи руу энд тэндгүй цохиж байгаад яваад өгсөн. Хажууд байсан Батзаяа ах салгаж чадаагүй. Тэгээд би Батзаяа ахтай хамт гэртээ хариад хамарнаас цус гараад тогтохгүй, шөнөжин халуурсан. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гарч чадаагүй. Тэгээд өнөөдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан, тархи хөдөлсөн байна, нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай нүднийхээ хавангаа буулгачихаад ир гэсэн. Хагалгаанд ороход 1.500.000 төгрөг хэрэгтэй гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Зүс таних Алтай гэх хүний хүүхэд Гүн-Итгэл манай аавыг архинд явууллаа гэх шалтгаанаар цохисон. ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар яс хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд хамар яс хугарсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би тодорхой ажилгүй учраас хагалгаанд орж чадахгүй яваад байгаа... гэсэн мэдүүлэг, гэрч А.Батзаяагийн:  ... Дүү Батжаргалын хамт ...23 цагийн орчим гэртээ харихаар автобусны буудап дээр автобуснаас буугаад явж байтал зүс таних Аптай гэх хүнтэй таарсан. Тэгээд манай дүү Алтай гэдэг хүнтэй юм хум яриад тантай холбоо барих утас байна уу гэтэл байхгүй гэсэн чинь дүү маань өөрийнхөө барьдаггүй, нэлээн муу нокиа гар утас болон надаас автобусны картаа өгчих гэж аваад Алтай ахад өгсөн чинь Аптай гэх ах ийшээ гялс орчихоод гараад ирье гээд “Синго” караоке руу орсон. Дүүтэйгээ хамт караокены үүдний шатан дээр хүлээгээд сууж байтал удалгүй 5 минутын дараа нэг залуу гарч ирээд манай аавыг та нар яагаад байгаа юм бэ гээд учиргүй зэрэгцээд сууж байсан бид хоёрыг эхлээд миний толгой руу нэг удаа цохичихоод дараа нь манай дүүг зодоод эхэлсэн. ...Тухайн үед манай дүүгийн хамарнаас цус гарсан, нэг нүд нь тэр дороо хавдаад анигдсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Алтайгийн:  ...Мишээл караоке орсон тэгээд манай хүү А.Г тэнд зөөгч ажилтай. Тэгээд би хүүхдээсээ гуйсан чинь хүүхэд уурлаад яах гээд байгаа юм бэ, хэнийх юм бэ гэсэн. Би хүн нь гадаа байгаа гэхэд манай хүү уурлаад гараад явсан. Надад мөнгө өгөөгүй би гараад иртэл хүү араас дагаад гарч ирсэн. Тэгээд бид нарыг зогсож байтал А.Г нь ирээд чи муу миний аавыг архины мөнгөнд явуулдаг хэн бэ гээд А.Быг барьж аваад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж авсан бас өвдөглөөд авах шиг болсон бас л нүүрэнд нь өвдөглөж байсан. Би хажууд нь байж байсан тул салгаж болиулсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр №12658 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Г нь 2018 оны  10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокены гадна хохирогч А.Быг аав Алтайг нь архины мөнгөнд явуулсан гэх шалтгаанаар зодож, эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч А.Г бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

Шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч А.Гээс хохирогч А.Бд 1.596.000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Г өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.