Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00147/И |
Дугаар | 146/ШШ2016/00166 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 146/ШШ2016/00166
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, 1 дүгээр баг, Өл 2 гудамж, 16 тоотод оршин суух, ЙР59021426 дугаарын регистртэй, Боржигин овгийн Нороврэнцэнгийн Уртнасангийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Уртнасан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"...Н.Уртнасан миний бие нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Хархорин Худалдаа бэлтгэлийн тресстэд ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Миний бие нь тэтгэвэрт орох нас маань болчихоод ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал худалдаа бэлтгэлийн тресстэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү..." гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Уртнасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Уртнасан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн тресст”-д 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №494 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн тресст”-ийн даргын 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №91 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, гэрч Б.Сүрэнхорлоо, Д.Батсүх нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Боржигин овгийн Нороврэнцэнгийн Уртнасанг Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн тресст”-д 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хүсэлт гаргагч Н.Уртнасанг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигин овгийн Нороврэнцэнгийн Уртнасанг Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Худалдаа бэлтгэлийн тресст”-д 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Уртнасан нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА